Goybiz · Дата сэтгүүл зүй · Улсын Их Хурал

Улсын Их Хурлын гишүүд: хэн хэнтэй ижил санал өгдөг вэ

Чуулганы нэгдсэн хуралдааны 3,282 санал хураалтад гишүүн бүр хэрхэн санал өгснийг нэг бүрчлэн харьцуулж, ижил санал өгдөг гишүүдийг холбосон зураглал гаргалаа. Гишүүн бүрийн хуудсанд санал хураалтын хэв маяг, байр суурь, хууль санаачлага, асуулга, товч намтар бий.

Гишүүн
126
одоо бүрэн эрхтэй · нийт 126
Санал хураалт
3,282
2025-03-27 – 2026-10-16
МАН ба АН-ын гишүүд
53%
санал хураалтын дундаж давхцал
Санал хураалтын бүлэг
3
өгсөн саналаар нь ялгарсан
01 · ГРАФ

Хэн хэнтэй ойр санал өгдөг вэ

Цэг бүр нэг гишүүн. Гишүүн бүрийг хамгийн ойр санал өгдөг 4 гишүүнтэй нь зураасаар холбосон — хамтдаа санал өгсөн санал хураалтын хэдэн хувьд ижил санал өгсөн нь өндөр байх тусам ойр байрлана. Гишүүн дээр дарж түүний холбоосыг тодруулж, дахин дарж хуудсыг нь нээнэ. «Санал хураалтын бүлгээр» сонговол намын харьяаллыг үл харгалзан зөвхөн өгсөн саналаар нь ялгарсан бүлгүүд харагдана.

Бүх хугацааНам дамнасан холбоос: 33%
МАНАНХҮНИЗННҮЭ
02 · ОРОН ЗАЙ

Санал хураалтын орон зай

Гишүүн бүрийн 3,105 маргаантай санал хураалтад өгсөн саналыг хоёр хэмжээст зураглалд буулгав (санал нэгтэй санал хураалтыг хассан). Хэвтээ тэнхлэг саналын ялгааны 16%-ийг, босоо тэнхлэг 5%-ийг тайлбарлана. Намынхаа бүлгээс хол байрласан гишүүд — намынхаасаа өөрөөр санал өгдөг. ▶ дарж чуулган бүрд гишүүд, намуудын төв хэрхэн шилжсэнийг харна уу; гишүүн дээр дарвал түүний 4 чуулганы замнал гарна. Чуулган бүрийн байрлалыг нийт хугацааны ижил тэнхлэг дээр буулгасан.

Бүх хугацааМАН ↔ АН төвийн зай: 0.62
← АН-ын талМАН-ын тал →
МАНАНХҮНИЗННҮЭнамын төв- - - гишүүний чуулган дамжсан замнал
Хэвтээ тэнхлэгийг хамгийн их тодорхойлсон санал хураалт
Энэ санал хураалтад баруун талынхан зөвшөөрч, эсрэг талынхан татгалзах хандлагатай
“37 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах багийн сэтгэл зүйч 37.1.Эвлэрүүлэн зуучлах багийн сэтгэл зүйчийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага томилох бөгөөд сэтгэл зүйч нь төрийн захи
2026-06-26 · Бусад заалтын өөрчлөлт
Төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураа
2026-06-26 · Бусад заалтын өөрчлөлт
Төслийн 10 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “10 дугаар зүйл.Гэрлэлт дуусгавар болох 10.1.Гэрлэлтийг дараах тохиолдолд дуусгавар болсонд тооцно: 10.1.1.гэрлэгчдийн хэн нэг нь нас барсан; 10.1.2.гэрлэгчдий
2026-06-26 · Бусад заалтын өөрчлөлт
Төслийн 49 дүгээр зүйлийг 46 дугаар зүйл болгож, 49.4 дэх хэсгийн “49.1-д” гэснийг “46.1-д” гэж, 49.5 дахь хэсгийн “49.4-т” гэснийг “46.3-т” гэж, 49.8 дахь хэсгийн “хүүхдийн” гэснийг “түүний” гэж тус тус өөрчилж, 49.3 да
2026-06-26 · Бусад заалтын өөрчлөлт
Босоо тэнхлэгийг хамгийн их тодорхойлсон санал хураалт
Энэ санал хураалтад дээд талынхан зөвшөөрч, эсрэг талынхан татгалзах хандлагатай
“Нууц санал хураалт явуулах, дүнг гаргах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулъя.
2025-06-02 · Эцэслэн батлах
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 2 дугаар хавсралтын 4.7 дахь хэсэгт Төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн “Нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг дээшлүүлсэн байна.” гэж, Хөтөлбөрийн үр дүн “Гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бу
2025-05-26 · Ажлын хэсгийн заалт
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 2 дугаар хавсралтын ГУРАВ.ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО ХЭСГИЙН Төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн “3.19. Бичил, жижиг, дунд бизнесийн эдийн засагт оруулах хувь нэмэр нэмэгдсэн байна” гэж, Хөтө
2025-05-26 · Ажлын хэсгийн заалт
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 2 дугаар хавсралтын 3.16 дахь хэсгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн “Бүх төрлийн тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.” гэж, Хөтөлбөрийн үр дүн “3.16.2.Олон улс, улсын чанартай
2025-05-26 · Ажлын хэсгийн заалт
03 · ЦАГ ХУГАЦАА

Сар бүрээр: хамтрал ба хуваагдал

МАН, АН-ын бүлгийн олонх ижил санал өгсөн санал хураалтын хувь, хоёр намын дотоод нэгдмэл байдал (Rice индекс, 100 = бүгд ижил).

Сар бүрээр: МАН ба АН
02550751002025-032025-092026-05
МАН ба АН-ын олонх ижил, %МАН-ын нэгдмэл байдалАН-ын нэгдмэл байдал
Сард 10-аас цөөн санал хураалттай сарыг хассан. Сар бүрийн санал хураалтын тоо: 25-03 15 · 25-04 64 · 25-05 222 · 25-06 149 · 25-07 165 · 25-09 11 · 25-10 28 · 25-11 304 · 25-12 235 · 26-04 168 · 26-05 259 · 26-06 1221 · 26-07 234 · 26-09 18 · 26-10 189.
04 · НАМУУД

Намуудын гишүүд хоорондоо хэр ойр санал өгдөг вэ

Хоёр намын гишүүдийн хос бүрийн санал хураалтын давхцлын дундаж. Диагональ — тухайн намын гишүүд өөр хоорондоо.

Намуудын хоорондын давхцал
МАНАНХҮНИЗННҮЭ
МАН62%53%65%53%56%
АН53%58%54%55%54%
ХҮН65%54%73%53%58%
ИЗНН53%55%53%51%51%
ҮЭ56%54%58%51%62%

Намын нэгдмэл байдал, чуулганаар

100 = тухайн намын бүлгийн бүх гишүүн үргэлж ижил санал өгдөг; 0 = тал талдаа хуваагддаг (санал хураалт бүрийн |зөвшөөрсөн − татгалзсан| / санал өгсөн, дундаж).

НамГишүүнБүх хугацаа2025 хавар2025 намар2026 хавар2026 намар
МАН685046614937
АН423337542534
ХҮН86749787159
ИЗНН44748764026
ҮЭ46250855862

Намаасаа хамгийн их зөрдөг гишүүд

Одоо бүрэн эрхтэй, 300+ удаа санал өгсөн гишүүд; намынхаа бүлгийн олонхтой ижил санал өгсөн хувь бага нь эхэндээ.

ГишүүнНамСанал өгсөнНамын олонхтой ижил
Л.Оюун-ЭрдэнэМАН41928.8%
Ц.ДаваасүрэнМАН2,10233.9%
Ж.ГанбаатарМАН1,20936.5%
Н.АлтанхуягАН2,61949.2%
Б.ЧойжилсүрэнМАН2,38749.4%
С.АмарсайханМАН2,00450.4%
Л.МөнхбаатарМАН2,81250.7%
Х.ГанхуягМАН2,64351.1%
Э.БолормааМАН2,63054.0%
З.МэндсайханМАН2,49554.7%
05 · ТОМЬЁОЛОЛ

Юуны төлөө санал хураадаг вэ

Санал хураалт бүрийг томьёоллоор нь ангилав: хуулийн төслийг хэлэлцэх эсэх, ажлын хэсэг эсвэл гишүүний гаргасан заалтын өөрчлөлт, эцэслэн батлах г.м. Төслийн хувь заяаг шийддэг «том» санал хураалтад МАН, АН ихэвчлэн нэг талд байдаг бол заалт тус бүрийн санал хураалтад хуваагдал их.

ТөрөлТооДэмжигдсэнЗөвшөөрсөн (дундаж)Санал өгөөгүйМАН=АН олонхМАН нэгдмэлАН нэгдмэл
Ажлын хэсгийн заалт1,11684%54%24%54%4530
Хэлэлцэх эсэх (үзэл баримтлал)89196%65%25%61%4725
Эцэслэн батлах38698%77%26%86%7432
Бусад заалтын өөрчлөлт36180%56%23%49%5051
Гишүүний гаргасан заалт29858%44%22%63%4646
Горимын санал7283%57%24%36%4240
Бусад5292%65%23%65%4834
Томилох, чөлөөлөх3397%66%30%86%5622
Буцаах / хэлэлцэхгүй2796%58%24%33%3723
Яаралтай / хэлэлцэх эсэх2176%60%32%24%5149
Байнгын хорооны заалт1794%63%22%67%4617
Дахин санал хураах667%55%27%17%3627
06 · САНАЛ ГАРГАГЧ

Хэний гаргасан саналыг хэн дэмждэг вэ

347 санал хураалтын томьёолол дотор санал гаргасан гишүүний нэр бий. Эдгээрээс санал нэгтэй биш, 5 хүртэл гишүүний гаргасан 273 санал дээр санаачлагчийн нам (мөр) ба санал өгсөн гишүүний нам (багана) хооронд дэмжлэгийг харьцуулав. Сүүлийн мөр — тухайн намын гишүүд гишүүдийн бүх саналыг дунджаар дэмжсэн хувь (суурь).

Санаачлагчийн нам × санал өгөгчийн нам
Санаачлагч ↓ · Санал өгөгч →МАНАНХҮНИЗННҮЭ
МАН60%
+1
39%
+0
63%
+0
40%
+2
44%
+1
АН58%
−1
39%
+1
63%
+0
37%
−1
43%
+1
ХҮН56%
−3
31%
−7
55%
−8
29%
−9
23%
−19
ИЗНН62%
+3
53%
+15
67%
+5
67%
+28
100%
+58
ҮЭ64%
+4
32%
−7
75%
+13
30%
−8
40%
−2
Суурь59%39%62%38%42%

Ногоон — суурь хувиасаа илүү, улаан — бага дэмжсэн. Жижиг намын нүдэнд санал цөөн (нүдэн дээр хулганаа аваачвал тоо гарна).

Хамгийн олон санал гаргасан гишүүд

ГишүүнСаналДэмжигдсэнБайнгын хороо дэмжээгүйӨөрийн нам дэмжсэнБусад нам дэмжсэн
Г.Лувсанжамц4844475%43%
Н.Наранбаатар2419653%54%
Х.Баасанжаргал2320564%50%
П.Сайнзориг2319364%47%
Г.Уянгахишиг2218360%53%
Б.Заяабал19141056%47%
Д.Энхтүвшин1713362%54%
Р.Сэддорж1614634%68%
С.Эрдэнэбат1513063%39%
Д.Ганмаа1412176%41%
Ц.Мөнхтуяа145438%45%
Б.Жаргалан1310532%63%

Олон гишүүний нэрийн жагсаалттай хамтын санал (жишээ нь төсвийн хэлэлцүүлгийн үеийн «… нарын 16 гишүүн») санаачлагч бүрд тоологдоно. «Дэмжсэн %» — санал нэгтэй бус, 5 хүртэл санаачлагчтай санал дээр.

07 · ЭСРЭГЦЭЛ

Хэн хэнтэйгээ байнга эсрэг санал өгдөг вэ

Хоёулаа санал өгсөн (≥300) санал хураалтын хэдэн хувьд нэг нь зөвшөөрч, нөгөө нь татгалзсан. Нэг гишүүнийг жагсаалтад ихдээ 3 удаа оруулав; гишүүн бүрийн хуудсанд өөрийн жагсаалт бий.

Бүх хос

Нэг намын доторх

08 · ЖИГҮҮР

Нам доторх санал хураалтын жигүүрүүд

Нам дотроо хуваагдсан (намын цөөнх ≥ 20%) санал хураалтад гишүүдийн өгсөн саналын хэв маягаар чуулган бүрд намыг хоёр бүлэгт ялгав. Бүлгийн «төв» — тухайн хуваагдлыг хамгийн тод илэрхийлсэн гишүүд. A/B нь зөвхөн тэмдэглэгээ; дараагийн чуулганыг өмнөхтэй нь гишүүдийн давхцлаар тааруулсан.

МАН

ЧуулганA — төв гишүүдB — төв гишүүдA / BТод байдал
2025 хаварП.Сайнзориг, Э.Болормаа, А.Ариунзаяа, Д.АмарбаясгаланЛ.Энх-Амгалан, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Ц.Даваасүрэн40 / 240.13 сул
2025 намарЖ.Батжаргал, Э.Батшугар, Ч.Ундрам, Л.СоронзонболдЦ.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Ж.Ганбаатар, О.Батнайрамдал39 / 220.18
2026 хаварЖ.Батжаргал, С.Бямбацогт, А.Ариунзаяа, С.ЗулпхарБ.Чойжилсүрэн, Л.Мөнхбаатар, З.Мэндсайхан, Х.Ганхуяг34 / 290.05 сул
2026 намарЖ.Батжаргал, Б.Уянга, Э.Батшугар, Б.Бат-ЭрдэнэЭ.Болормаа, М.Мандхай, Ч.Ундрам, М.Ганхүлэг38 / 220.37

АН

ЧуулганA — төв гишүүдB — төв гишүүдA / BТод байдал
2025 хаварД.Ганбат, Г.Очирбат, Ө.Шижир, Р.ЭрдэнэбүрэнГ.Хосбаяр, Ж.Баярмаа, Б.Жаргалан, Б.Түвшин22 / 170.08 сул
2025 намарЛ.Мөнхбаясгалан, Р.Сэддорж, С.Эрдэнэболд, Г.ХосбаярЭ.Одбаяр, Б.Жаргалан, Н.Алтанхуяг, Г.Очирбат26 / 110.19
2026 хаварБ.Бейсен, Х.Тэмүүжин, Б.Жаргалан, Г.ГанбаатарН.Алтанхуяг, Э.Одбаяр, О.Амгаланбаатар, Д.Ганбат22 / 160.03 сул
2026 намарХ.Тэмүүжин, Б.Бейсен, Б.Жаргалан, Ж.БаярмааО.Цогтгэрэл, П.Мөнхтулга, Б.Түвшин, Ш.Бямбасүрэн19 / 120.34

«Тод байдал» — бүлэг доторх дундаж корреляц хасах бүлэг хоорондын дундаж корреляц (0.15-аас бага бол хуваагдал сул). 2026 оны намрын чуулган цөөн хуралдаантай. Жигүүрийн бүрэлдэхүүн чуулган бүрд өөр — энэ нь албан ёсны фракц биш, санал хураалтын хэв маяг.

09 · ХЭВ МАЯГ

Гишүүдийн улс төрийн хэв маяг

Гишүүн бүрд санал хураалт, хууль санаачлага, асуулга, үг, ирцийн үзүүлэлтээр тоон босгоор шошго оноов. Нэг гишүүнд хэд хэдэн шошго байж болно; шошго бүрийн тайлбар гишүүний хуудсанд.

10 · ХАМТЫН САНААЧЛАГА

Хэн хэнтэй хамтарч хууль санаачилдаг вэ

2024 оноос хойш uih.mn-д бүртгэгдсэн 296 хууль, тогтоолын төслийн 98 нь гишүүдийн санаачилсан: ганцаараа 20, 2–10 гишүүнтэй 35, 11 ба түүнээс олон гишүүнтэй 43. Зориуд хамтарсныг харуулахын тулд хосын холбоог зөвхөн 2–10 гишүүнтэй төслөөр тоолсон — 557 хос.

Нам дамнасан хамгийн олон хамтын санаачилга

Нэг намын доторх

Хамгийн олон төсөл санаачилсан

А.Ариунзаяа28 · 4 батл.Н.Батсүмбэрэл27 · 4 батл.Р.Сэддорж26 · 1 батл.Б.Жаргалан23 · 4 батл.Б.Мөнхсоёл23 · 1 батл.Б.Пунсалмаа23 · 1 батл.Х.Тэмүүжин23 · 3 батл.Р.Батболд21 · 1 батл.Ч.Лодойсамбуу20 · 2 батл.У.Отгонбаяр20 · 1 батл.Г.Хосбаяр20 · 2 батл.Н.Алтаншагай19 · 0 батл.О.Амгаланбаатар19 · 1 батл.Ж.Баярмаа19 · 0 батл.П.Сайнзориг19 · 2 батл.

Хамгийн олон асуулт, асуулга

Ц.Мөнхтуяа18С.Эрдэнэболд16Ж.Баярмаа13О.Алтангэрэл12О.Цогтгэрэл11О.Номинчимэг9Ө.Шижир9Ц.Баатархүү8Г.Лувсанжамц8Л.Мөнхбаясгалан8Б.Жаргалан7П.Сайнзориг7О.Саранчулуун7Д.Энхтүвшин7Д.Батбаяр6

Нийт 280 асуулт, асуулга (2024-07-оос, parliament.mn). Хэнд хандсан: Ерөнхий сайд 176, Боловсролын сайд 17, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 10, Хууль зүй, дотоод хэргийн сайд 7, Сангийн сайд 6.

11 · СЭДЭВ

Намууд бодлогын сэдэв тус бүрд хэрхэн санал өгсөн бэ

Маргаантай (цөөнх ≥ 10%) санал хураалтад намын гишүүдийн өгсөн саналын хэдэн хувь нь «зөвшөөрсөн» байсан. Төслийг гарчгаар нь сэдэвт ангилсан.

СэдэвТөсөлСанал хураалтМАНАНХҮНИЗННҮЭ
Эдийн засаг, бизнес4376074%51%87%45%57%
Төсөв, санхүү5251968%38%62%41%35%
Хууль зүй, хүний эрх3945575%51%80%51%65%
Төрийн байгуулалт10945165%51%71%51%48%
Эрүүл мэнд1628167%54%77%60%60%
Газар, байгаль орчин1611868%40%76%60%44%
Нийгмийн хамгаалал, хөдөлмөр1710687%37%90%32%94%
Орон нутаг, дэд бүтэц159774%57%81%63%61%
Татвар, гааль289271%50%74%53%44%
Уул уурхай, эрчим хүч117873%51%82%39%83%
Хөдөө аж ахуй, хүнс67182%42%82%63%66%
Боловсрол, соёл, шинжлэх ухаан83171%57%75%64%55%

«Татгалзсан» гэдэгт ирцэд бүртгүүлсэн ч товч дараагүй тохиолдол ордог. Цөөн гишүүнтэй намуудын хувь цөөн саналд тулгуурласан.

12 · ДАХИН САНАЛ ХУРААЛТ

Нэг асуудлыг дахин хураахад хэн саналаа өөрчилсөн бэ

Нэг төсөл дээр ижил томьёоллоор хоёр удаа санал хураасан тохиолдол — эхэнд нь дүн өөрчлөгдсөн санал хураалтууд.

Аргачлал, эх сурвалж

Юуг хэмжсэн бэ

  • Чуулганы нэгдсэн хуралдааны нэрсийн санал хураалт (2025-03-27-с хойш); байнгын хорооных ороогүй. Ирээгүй, ирцэд бүртгүүлээгүй гишүүнийг тухайн санал хураалтад тооцоогүй. «Татгалзсан» гэдэгт ирцэд бүртгүүлсэн ч товч дараагүй тохиолдол ордог.
  • Хоёр гишүүний ойр байдал — хоёулаа санал өгсөн (≥100) санал хураалтын хэдэн хувьд ижил санал өгсөн. Санал хураалтын бүлгийг гишүүдийн ижил төстэй байдлын матрицаас автоматаар ялгав.
  • Намын доторх жигүүрийг чуулган бүрд нам дотроо хуваагдсан (цөөнх ≥ 20%) санал хураалтаар ялгасан — албан ёсны фракц биш. Сэдвийн ангилал төслийн гарчгаар хийгдсэн.
  • Хэв маягийн шошго нь тоон босгоор автоматаар оноогдсон тайлбар бөгөөд үнэлгээ биш.

Эх сурвалж

  • Монгол Улсын Их Хурлын цахим хуудас (parliament.mn) — гишүүдийн танилцуулга, санал хураалтын нэрсийн жагсаалт, ирц; асуулт асуулга, ажлын тайлан, хуралдааны тэмдэглэл.
  • uih.mn (Цогц Хөгжлийн Үндэсний Төв): хууль, тогтоолын төслийн санаачлагчид.
  • Goybiz Analytics — санал хураалтын ижил төстэй байдал, бүлэглэл

Шинэчилсэн: 2026-10-16