Компани хайх
——:——:——
Goybiz.com

Нийтлэлийн бодлого

Бид юуг, ямар зарчмаар, ямар эх сурвалжид тулгуурлан нийтэлдэг вэ.

01

Байр суурь

Goybiz бизнесийн салбарыг дэмжиж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулахыг редакцийн үндсэн бодлогоо болгодог.

Бид чөлөөт зах зээл, хувийн хэвшлийн санаачилгыг дэмжиж, төрийн оролцоо, монопол, авилгын асуудлыг нээлттэй мэдээлдэг. Аналитик контентоо чөлөөт хэвлэлийн зарчмаар нийтэлдэг.

02

Хамрах хүрээ

Бизнесийн идэвхБүртгэл, үйл ажиллагааны өөрчлөлт
Компанийн чадавхӨсөлт, тогтвортой байдал
Төрийн оролцооТөвлөрөл, төрийн худалдан авалт
Салбар, бүс нутаг19 салбар, 339 сум, дүүрэг

Эдгээр сэдвээр мэдээ, судалгаа, тойм, ярилцлага, аналитик нийтлэл гаргадаг. Ихэнх контент нийтэд нээлттэй.

03

Эх сурвалж ба аргачлал

  • Улсын бүртгэл, статистик болон бусад нийтийн нээлттэй өгөгдөлд тулгуурладаг.
  • Оноо, индекс, таамаг нь бодит өгөгдлөөс тооцсон магадлалын загвар юм.
  • AI ашиглан бэлтгэсэн контентыг тэмдэглэдэг.
  • Манай өгөгдөл мэдээллийн зориулалттай бөгөөд цорын ганц үнэн эх сурвалж биш.
04

Редакцийн хараат бус байдал

Редакцийн шийдвэр зар сурталчилгаа, хамтын ажиллагаанаас хамаарахгүй, зөвхөн редакцийн мэргэжлийн үнэлгээнд тулгуурладаг.

Бид төрийн байгууллагын далд пиар, захиалгат мэдээ нийтэлдэггүй.

05

Хариуцлагын хязгаарлалт

Goybiz бол мэдээллийн платформ бөгөөд хуулийн зөвлөх, санхүүгийн зуучлагч биш. Манай контентыг хууль зүйн, санхүүгийн болон compliance шийдвэрийн цорын ганц үндэслэл болгохгүй байхыг зөвлөж байна.