Мянгад нэг: И-баримтын сугалаанаас харагдах Монгол
И-баримтын 50 тохирлын 2.4 тэрбум сугалааг 21 аймаг, 9 дүүргээр шинжилж, Сангийн сайдын журамтай тулгав. Аз нь яг мянгад нэг, хонжворын 72.5% нь сард 51-ээс дээш баримт бүртгүүлдэг хүмүүст очдог. Баримт кассын байршлаар бүртгэгддэг тул нэг хүнд сард Улаанбаатарт 24, Баян-Өлгийд 2 баримт ногддог, 18.96 тэрбумын байршлын нэмэгдлийн 26% нь Сүхбаатар дүүрэгт очсон. Наадмын сард нийслэлээс 1.3 сая баримт хөдөө «нүүж», Завханд 53%-иар илүү баримт бүртгэгддэг.
≈1,000
сая сугалаанд ногдох азтан
72.5%
51+ баримттай хүмүүст очсон хонжвор