Улсын Их Хурал · Төсөл, асуудал

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд

Санал хураалт
68
2026-06-19 – 2026-06-19
Дэмжигдсэн
61
90%
Гишүүний санал
6
22 санаачлагч
Байнгын хороо дэмжээгүй
0
зарчмын зөрүүтэй санал

Санал гаргасан гишүүд

Х.Баасанжаргал 3 санал, 2 дэмжигдсэнЖ.Бат-Эрдэнэ 3 санал, 2 дэмжигдсэнГ.Хосбаяр 2 санал, 1 дэмжигдсэнС.Бямбацогт 2 санал, 1 дэмжигдсэнО.Алтангэрэл 1 санал, 1 дэмжигдсэнА.Ариунзаяа 1 санал, 1 дэмжигдсэнЛ.Мөнхбаясгалан 1 санал, 1 дэмжигдсэнО.Номинчимэг 1 санал, 1 дэмжигдсэнЖ.Алдаржавхлан 1 санал, 1 дэмжигдсэнБ.Баярбаатар 1 санал, 1 дэмжигдсэнД.Ганмаа 1 санал, 1 дэмжигдсэнБ.Жаргалан 1 санал, 1 дэмжигдсэнС.Одонтуяа 1 санал, 1 дэмжигдсэнУ.Отгонбаяр 1 санал, 1 дэмжигдсэнД.Пүрэвдаваа 1 санал, 1 дэмжигдсэнП.Сайнзориг 1 санал, 1 дэмжигдсэнЛ.Соронзонболд 1 санал, 1 дэмжигдсэнХ.Тэмүүжин 1 санал, 1 дэмжигдсэнД.Үүрийнтуяа 1 санал, 1 дэмжигдсэнБ.Хэрлэн 1 санал, 1 дэмжигдсэнГ.Уянгахишиг 1 санал, 1 дэмжигдсэнБ.Энхбаяр 1 санал, 1 дэмжигдсэн

Хамгийн бага зөрүүтэй

Дахин санал хураалт — саналаа өөрчилсөн гишүүд

Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалын “дэмжсэн” санал техникийн саатлын улмаас “эсрэг” гарсан тул дээрх санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулах горимын санал гаргав. Ж.Бат-Эрдэнэ: Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалын гаргасан горимын
2026-06-19: 44–47 (дэмжигдээгүй) → 2026-06-19: 51–41 (дэмжигдсэн)
С.Бямбацогт (зөвш. → татг.)Т.Аубакир (татг. → зөвш.)Ц.Баатархүү (татг. → зөвш.)Э.Бат-Амгалан (зөвш. → татг.)Ж.Батсуурь (татг. → зөвш.)П.Батчимэг (татг. → зөвш.)Б.Бат-Эрдэнэ (зөвш. → татг.)Г.Дамдинням (зөвш. → татг.)Б.Мөнхсоёл (татг. → зөвш.)З.Мэндсайхан (зөвш. → татг.)П.Наранбаяр (татг. → зөвш.)У.Отгонбаяр (татг. → зөвш.)Б.Пунсалмаа (зөвш. → татг.)О.Саранчулуун (татг. → зөвш.)Б.Тулга (татг. → зөвш.)Д.Үүрийнтуяа (татг. → зөвш.)Л.Энхнасан (татг. → зөвш.)С.Эрдэнэбат (татг. → зөвш.)
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярын “дэмжсэн” санал техникийн саатлын улмаас “эсрэг” гарсан тул дээрх санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулах горимын санал гаргав. Ж.Бат-Эрдэнэ: Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярын гаргасан горимын саналыг дэ
2026-06-19: 45–46 (дэмжигдээгүй) → 2026-06-19: 47–44 (дэмжигдсэн)
Т.Аубакир (зөвш. → татг.)Ж.Батжаргал (татг. → зөвш.)Ж.Бат-Эрдэнэ (татг. → зөвш.)Г.Дамдинням (татг. → зөвш.)Ц.Идэрбат (татг. → зөвш.)Ц.Мөнхтуяа (зөвш. → татг.)З.Мэндсайхан (татг. → зөвш.)У.Отгонбаяр (зөвш. → татг.)Б.Энхбаяр (татг. → зөвш.)Ж.Энхбаяр (зөвш. → татг.)
Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалын “дэмжсэн” санал техникийн саатлын улмаас “эсрэг” гарсан тул дээрх санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулах горимын санал гаргав. Ж.Бат-Эрдэнэ: Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалын гаргасан горимын
2026-06-19: 47–44 (дэмжигдсэн) → 2026-06-19: 44–47 (дэмжигдээгүй)
Ж.Алдаржавхлан (татг. → зөвш.)М.Бадамсүрэн (зөвш. → татг.)М.Ганхүлэг (татг. → зөвш.)С.Замира (зөвш. → татг.)М.Нарантуяа-Нара (зөвш. → татг.)Д.Үүрийнтуяа (зөвш. → татг.)Д.Цогтбаатар (зөвш. → татг.)Ж.Энхбаяр (татг. → зөвш.)С.Эрдэнэбат (зөвш. → татг.)
02 · ЦАГАЛБАР

Бүх санал хураалт

Санал хураалт бүрийн томьёолол parliament.mn-д нийтэлсэн хэлбэрээр (урт бол таслав). Төрөл, санал гаргагч, байнгын хорооны байр суурийг томьёоллоос автоматаар ялгав. Цаг — гишүүдийн санал өгсөн дундаж цаг (Улаанбаатар).

2026.06.19
Гишүүний гаргасан заалтАжлын хэсэг ба гишүүн: О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Л.Мөнхбаясгалан, О.Номинчимэг +14өөрчлөн найруулахдэмжигдсэн 62–26
Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Л.Мөнхбаясгалан, О.Номинчимэг, Ж.Алдаржавхлан, Б.Баярбаатар, Д.Ганмаа, Б.Жаргалан, С.Одонтуяа, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн, Х.Баасанжаргал, Г.Хосбаяр /цаашид “Ажлын хэсэг” гэх/ нарын гаргасан, Төслийн 1 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “1 дүгээр зүйл.Хуулийн зорилго 1.1.Энэ хуулийн зорилго нь хүүхэд, гэр бүлийн гишүүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэлт, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн хөрөнгийн эрх, үүрэг, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
10:47МАН 44/6 (18 өгөөгүй)АН 9/17 (16 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 63–25
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийн “, амар тайван,” гэснийг “бөгөөд” гэж, 3.6 дахь хэсгийн “хүүхэд,” гэснийг “хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах бөгөөд” гэж өөрчилж, 3.8 дахь хэсгийг хасаж, 3.2, 3.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “3.2.Гэр бүлийн гишүүд гэр бүлийн харилцаанд эрх тэгш байдлыг хангаж, гэрлэгчид гэр бүлийн гишүүдийн өмнө хамтын үүрэг, хариуцлага хүлээнэ. 3.3.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн харилцаанд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаална.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
10:47МАН 45/5 (18 өгөөгүй)АН 9/17 (16 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 60–30
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 4 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1.“асран хамгаалах” гэж энэ хуулийн 54.1-д заасан хүүхдийн, эсхүл хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хэлбэрийг; 4.1.2.“бүтэн өнчин хүүхэд” гэж дараах хүүхдийг: 4.1.2.а.эцэг, эх нь тогтоогдоогүй; 4.1.2.б.эцэг, эх нь нас барсан; 4.1.2.в.эцэг, эхийг нь нас барсан гэж зарласан, эсхүл сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон; 4.1.2.г.эцэг, эхийг нь иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй гэж тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон; 4.1.2.д.эцэг, эхийнх нь эцэг, эх байх эрхийг хязгаарласан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол тухайн шийдвэрт заасан хугацаанд; 4.1.2.е.эцэг, эхийнх нь эцэг, эх байх эрхийг хассан шүүхийн ши
10:52МАН 42/10 (16 өгөөгүй)АН 9/17 (16 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 58–32
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 5.7 дахь хэсгийг хасаж, 5.3, 5.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “5.3.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө бэлгийн замаар дамжих халдвар болон хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолын өвчтэй талаар харилцан мэдээлэлтэй байх зорилгоор эрүүл мэндийн шинжилгээ өгч, тодорхойлолт гаргуулан авна. 5.4.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө хоорондоо төрөл, садангийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн удам зүйн шинжилгээнд хамрагдаж болно.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
10:53МАН 41/11 (16 өгөөгүй)АН 8/18 (16 өгөөгүй)ХҮН 7/1ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 58–32
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 6 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 8 дугаар зүйл болгох. “8 дугаар зүйл.Гэрлэлтийн бүртгэл 8.1.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасан гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ 18 насанд хүрсэн гэрчийн этгээдийг байлцуулан бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ. 8.2.Гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн хооронд энэ хуульд заасан эрх, үүрэг үүснэ.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
10:54МАН 42/10 (16 өгөөгүй)АН 7/19 (16 өгөөгүй)ХҮН 7/1ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгнэмэхдэмжигдсэн 54–36
Ажлын хэсгийн гаргасан, Төсөлд доор дурдсан агуулгатай 6 дугаар зүйл нэмэх: “6 дугаар зүйл.Гэрлэхийг хүсэгчдэд өгөх зөвлөгөө, сургалт 6.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага анх удаа гэрлэхийг хүсэгчдэд гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө гэр бүлийн харилцаа, гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг, хариуцлага, хүүхдийн эрх, хөгжил, хүмүүжил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн маргааныг харилцан ойлголцол, зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэх чиглэлээр гэр бүлийн боловсрол олгох арга хэмжээг хэрэгжүүлнэ. 6.2.Энэ хуулийн 6.1-д заасан гэр бүлийн боловсролын сургалтын агуулга, хэлбэр, зохион байгуулалт, хугацаа, сургалтад хамруулах журмыг боловсролын болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг харгалзан Засгийн газар батална. 6.3.Аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага эн
10:55МАН 39/13 (16 өгөөгүй)АН 6/20 (16 өгөөгүй)ХҮН 7/1ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 56–34
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 7 дугаар зүйлийг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
10:55МАН 39/13 (16 өгөөгүй)АН 8/18 (16 өгөөгүй)ХҮН 7/1ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 58–32
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 8 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 7 дугаар зүйл болгох: “7 дугаар зүйл.Гэрлэхэд харшлах шалтгаан 7.1.Гэрлэхэд дараах нөхцөл харшилна: 7.1.1.өмнөх гэрлэлт хүчинтэй; 7.1.2.гэрлэхийг хүсэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь 18 насанд хүрээгүй; 7.1.3.гэрлэхийг хүсэгчид хоорондоо төрөл, садангийн холбоотой; 7.1.4.гэрлэхийг хүсэгчид хоорондоо үрчлэгч, үрчлүүлэгчийн харилцаатай; 7.1.5.гэрлэхийг хүсэгчид хоорондоо асран хамгаалагч, асран хамгаалуулагч, эсхүл харгалзан дэмжигч, харгалзан дэмжүүлэгчийн харилцаатай; 7.1.6.гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон; 7.2.Иргэний хуульд заасны дагуу насанд хүрээгүй хүнийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон бол энэ хуулийн 7.1.2-т заасан харшлах нөхцөлд хамаарахгүй.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
10:56МАН 40/12 (16 өгөөгүй)АН 9/17 (16 өгөөгүй)ХҮН 7/1ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 50–40
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 9 дүгээр зүйлийн 9.2.7 дахь заалтын “дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө” гэснийг “хамтран өмчлөх дундын хөрөнгөө” гэж, 9.1 дэх хэсэг, 9.2.8 дахь заалтын “эд” гэснийг тус тус хасаж, 9.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 9.2 дахь хэсэг болгох: “9.2.Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд дараах үүрэг хүлээнэ: 9.2.1.бие биеэ тэжээн тэтгэх, асран халамжлах; 9.2.2.бие биеийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, зөрчихгүй байх; 9.2.3.гэр бүлийн угийн бичиг хөтлөх; 9.2.4.гэр бүлийн үнэт зүйл, үндэсний соёл, уламжлал, зан заншлыг эрхэмлэх; 9.2.5.хамтын үүрэг, хариуцлагаа ухамсарлан бие биедээ үнэнч байх, гэрлэлтээс гадуурх харилцаа үүсгэхгүй байх, гэр бүлийн хамтын амьдралаа тогтвортой байлгах, гэр бүлийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя. Дээрх саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл
10:58МАН 35/17 (16 өгөөгүй)АН 6/20 (16 өгөөгүй)ХҮН 7/1ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 57–33
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 10 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “10 дугаар зүйл.Гэрлэлт дуусгавар болох 10.1.Гэрлэлтийг дараах тохиолдолд дуусгавар болсонд тооцно: 10.1.1.гэрлэгчдийн хэн нэг нь нас барсан; 10.1.2.гэрлэгчдийн хэн нэгнийг нас барсан гэж зарласан, эсхүл сураггүй алга болсон гэж тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон; 10.1.3.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн2 14 дүгээр зүйлд заасны дагуу гэрлэгчдийн хэн нэг нь хүйсийн өөрчлөлтөө улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. 10.2.Гэрлэлт дараах тохиолдолд дуусгавар болно: 10.2.1.захиргааны, эсхүл шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан; 10.2.2.гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон. 10.3.Энэ зүйлийн 10.1.3-т заасан хүйсийн өөрчлөлт тухайн хүний хөрөнгийн эрх болон эцэг, эхийн эрхийг хязгаарлах, үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуул
11:00МАН 39/13 (16 өгөөгүй)АН 11/15 (16 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 0/3 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 57–33
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 13 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “13 дугаар зүйл.Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах 13.1.Энэ хуулийн 12.1-д зааснаас бусад тохиолдолд гэрлэлт цуцлуулах асуудлыг гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн гаргасан нэхэмжлэлийн үндсэн дээр шүүх шийдвэрлэнэ. 13.2.Энэ хуулийн 10.1.3-т заасны дагуу гэрлэгчдийн хэн нэг нь хүйсийн өөрчлөлтөө иргэний улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, гэрлэлт дуусгавар болсон бол гэрлэлт цуцлахаас бусад хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын эд хөрөнгө хуваах асуудлыг нэхэмжлэлийн үндсэн дээр шүүх шийдвэрлэнэ. 13.3.Гэрлэгчид гэрлэлтийн гэрээнд хөрөнгийн эрх, үүргийг тусгасан эсэхээс үл хамаарч, гэрлэлт цуцлуулах үед хөрөнгийн эрх, үүргийн талаар харилцан тохиролцож болно. 13.4.Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдийн асрамж, хүүхэд эцэг, эхтэйгээ уулзах
11:02МАН 38/14 (16 өгөөгүй)АН 10/16 (16 өгөөгүй)ХҮН 7/1ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 57–33
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 15 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулах. “15 дугаар зүйл.Шүүх гэр бүлийн нэг гишүүнд ногдох хөрөнгийг тодорхойлох 15.1.Гэрлэлт цуцалснаас гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс нэг гишүүнд ногдох хэсгийг тодорхойлоход гэрлэлтийн гэрээ, эсхүл гэрлэлтийн гэрээ байгуулаагүй бол Иргэний хуулийн 129, 130 дугаар зүйлд заасны дагуу шүүх шийдвэрлэнэ. 15.2.Гэрлэлтээс гадуурх харилцааны, эсхүл гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэрлэлт цуцалсан, эсхүл гэр бүлийн гишүүний эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлын үүднээс гэрлэлт цуцалсан, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс нэг гишүүнд ногдох хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо шүүх өөрөөр тогтоож болно. Тайлбар:-Энэ хуулийн 15.2-т “Гэрлэлтээс гадуурх харилцаа” гэж гэрлэгч нь гэр бүлийн үнэнч байдлын үүрг
11:02МАН 39/13 (16 өгөөгүй)АН 10/16 (16 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 55–36
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийн “дахин” гэснийг, 17.1 дэх хэсгийг тус тус хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
11:03МАН 38/15 (15 өгөөгүй)АН 10/16 (16 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 0/3 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 57–34
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 18 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “18 дугаар зүйл.Гэрлэлт сэргээх 18.1.Гэрлэлт цуцлуулсан талууд эвлэрснээ хамтран илэрхийлж, хүсэлт гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлэлт бүртгүүлээгүй, талууд өөрөөр тохиролцоогүй бол улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж сэргээх бөгөөд гэрлэлтийг сэргээсэн өдрөөс эхлэн тооцно. 18.2.Гэрлэгчид энэ хуулийн 18.1-д заасан гэрлэлт сэргээх хугацааны талаар харилцан тохиролцоонд хүрээгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж болно. 18.3.Шүүхийн шийдвэрээр нас барсан гэж зарлагдсан, эсхүл сураггүй алга болсон гэж тооцогдсон хүн эргэж ирэн нөхөр, эсхүл эхнэртэйгээ хамтран амьдрах хүсэлтээ гаргасан бөгөөд нөхөр, эсхүл эхнэр нь өөр хүнтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй бол талуудын зөвшөөрснөөр шүүх гэрлэлтийг сэргээх бөгөөд анх гэрлэлтээ бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя
11:04МАН 39/14 (15 өгөөгүй)АН 10/16 (16 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 53–38
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн “20.1-д” гэснийг “19.1-д” гэж “хуульд” гэснийг “хуулийн 129.8-д” гэж өөрчилж, 20.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах. “20.1.Энэ хуулийн 19.1-д заасан шүүхийн шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэснээр гэрлэлтийг анх гэрлэлтээ бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
11:05МАН 39/14 (15 өгөөгүй)АН 6/20 (16 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 51–40
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн “бусад” гэснийг “бус гэж” өөрчилж, 23.1.1, 23.2.1, 23.2.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “23.1.1.гэрлэгчдийн байнга оршин сууж амьдарч байгаа орон байрнаас бусад гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн эрх, үүргийг хуваарилах; 23.2.1.эд хөрөнгийн бус харилцаа, гэрлэгчдийн амины эрх; 23.2.6.гэрлэгчдийн байнга оршин сууж амьдарч байгаа орон байрны эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг хязгаарласан.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
11:08МАН 37/16 (15 өгөөгүй)АН 10/16 (16 өгөөгүй)ХҮН 4/4ИЗНН 0/3 (1 өгөөгүй)ҮЭ 0/1 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 50–41
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 24 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “24 дүгээр зүйл.Хүүхдэд нэр, эцэг/эх/-ийн нэр, овог өгөх 24.1.Эцэг, эх харилцан зөвшилцсөний үндсэн дээр хүүхдэдээ нэр өгнө. 24.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хүүхэд эцгийн овог, нэрийг авна. 24.3.Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд харилцан тохиролцоогүй, эсхүл хүүхдийн эцгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогоогүй, эсхүл эцэг, эхийн хэн нэгний өмнөх гэрлэлт дуусгавар болоогүй бол эх нь хүүхдэд нэр өгөх бөгөөд хүүхэд эхийн овог, нэрийг авна. 24.4.Хүүхдийн эцэг, эх нь хэн болох нь тогтоогдоогүй бол улсын бүртгэлийн байгууллага хүүхдэд нэр, овог, эцэг /эх/-ийн нэр өгч болно. 24.5.Дараах тохиолдолд хүүхдийн эцэг, эсхүл эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн хүүхдэд овог, эцэг /эх/-ийн нэр өгнө: 24.5.1.хүүхдийн эцгийг тогтоосон бол эцгийн овог, нэрийг; 24.5.2.эцэг
11:09МАН 33/20 (15 өгөөгүй)АН 11/15 (16 өгөөгүй)ХҮН 4/4ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 49–42
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 28, 32, 35 дугаар зүйлийг нэгтгэж доор дурдсанаар өөрчлөн найруулж 28 дугаар зүйл болгох: “28 дугаар зүйл.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, хамгаалах 28.1.Эцэг, эх хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хүн, хуулийн этгээдийн өмнө итгэмжлэлгүйгээр төлөөлж, хамгаална. 28.2.Эцэг, эх, эсхүл хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч 14 насанд хүрээгүй хүүхдийнхээ өмнөөс хэлцэл хийх, 14-18 насны хүүхдэд насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцэл хийх тохиолдолд бичгээр зөвшөөрөл олгох, хүүхдийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдох хүртэлх хугацаанд түүний хөрөнгийг хамгаалах үүрэгтэй. 28.3.Бүтэн өнчин, эсхүл эцэг, эх нь хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах боломжгүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн бол хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага,
11:12МАН 33/20 (15 өгөөгүй)АН 10/16 (16 өгөөгүй)ХҮН 4/4ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 52–39
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 29 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “29 дүгээр зүйл.Эцэг, эх, хүүхдийн хоорондын эрх, үүрэг 29.1.Хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ. 29.2.Хүүхэд гэр бүлийн орчинд амьдрах, эрүүл, аюулгүй өсөж, хүмүүжих, асран хамгаалуулах, тэжээн тэтгүүлэх, сурч боловсрох, хөгжих, эцэг, эхийн анхаарал халамжид байх, өөрт хамаарах асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, эд хөрөнгө эзэмших, ашиглах, өмчлөх, өв залгамжлах эрхтэй. 29.3.Шүүхийн шийдвэрээр эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, эсхүл хасуулснаас бусад тохиолдолд хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг, эсхүл эх, эсхүл тэднээс тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. 29.4.Хүүхэд төрснөөр, хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг, хариуцлага үүснэ. 29.5.Дагавар хүүхэд хойд эцэг, эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг, хариуцлага үүснэ. 29.6.Гэрлэлтээ бүртгүүлэ
11:14МАН 37/16 (15 өгөөгүй)АН 9/17 (16 өгөөгүй)ХҮН 5/3ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 0/1 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 48–43
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “харгалзан дэмжигч” гэсний дараа “тухайн насанд хүрээгүй” гэж, 30.2 дахь хэсгийн “эцэг, эх хоёулаа” гэсний дараа “эцэг, эх,” гэж, “эцэг, эхийг” гэсний өмнө “тухайн насанд хүрээгүй” гэж, “томилно.” гэсний өмнө “харгалзан дэмжигч” гэж тус тус нэмж, 30.1 дэх хэсгийн “тэдний” гэснийг “тэдгээрийн” гэж, “эцэг, эхийн” гэснийг “эцэг, эх” гэж, 30.2 дахь хэсгийн “шалтгаанаар” гэснийг “шалтгааны улмаас” гэж, “хорооны” гэснийг “дүүргийн” гэж тус тус өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
11:14МАН 34/19 (15 өгөөгүй)АН 8/18 (16 өгөөгүй)ХҮН 5/3ИЗНН 0/3 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 56–35
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 31 дүгээр зүйлийн 31.3.8 дахь заалтын “хүүхдээ” гэсний дараа “өөрийгөө болон бусдыг” гэж нэмж, 31.3 дахь хэсгийн “эх,” гэснийг “эх нь” гэж, 31.3.4 дэх заалтын “эд хөрөнгийг” гэснийг “хөрөнгийг” гэж тус тус өөрчилж, 31.2 дахь хэсгийг болон 31.3.12 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “31.2.Эцэг, эх нь хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалж, энэ хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрээр эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, эсхүл хасуулсан, эсхүл эцэг, эхийн хэн нэгэнд нь дангаар хэрэгжүүлэх хүүхдийн асрамж тогтоосноос бусад тохиолдолд хүүхэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн саналыг харгалзан хамтын шийдвэр гаргана. 31.3.12.хүүхдийг үе тэнгийн дээрэлхэлт үйлдэхээс болон түүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах;” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
11:17МАН 36/17 (15 өгөөгүй)АН 13/13 (16 өгөөгүй)ХҮН 5/3ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 51–40
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 36 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 34 дүгээр зүйл болгох: “34 дүгээр зүйл.Хүүхдийн хуваарьт хөрөнгийг захиран зарцуулахад эцэг, эхийн эрхийг хязгаарлах 34.1.Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн Иргэний хуулийн 127.1-д заасан хуваарьт хөрөнгөтэй болох бөгөөд түүний хуваарьт хөрөнгөд өв залгамжлал, бэлэглэл, тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, нөхөн төлбөр, оюуны өмчийн үр шим, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон хуульд заасан бусад үндэслэлээр хүүхдийн өмчлөлд шилжсэн хөрөнгө, хөрөнгийн эрх хамаарна. 34.2.Хүүхдийн хуваарьт хөрөнгийн өмчлөгч нь хүүхэд байх бөгөөд эцэг, эх нь түүний хуваарьт хөрөнгийг хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд нийцүүлэн түүний амьжиргаа, сурч боловсрох, хөгжих, авьяас чадварыг дэмжих, эрүүл мэндийн хэрэгцээнд зориулан захиран зарцуулна. 34.3.Эцэг, эх нь хүүхдийн хуваарьт хөрөнгийг өөрийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд
11:19МАН 36/17 (15 өгөөгүй)АН 11/15 (16 өгөөгүй)ХҮН 2/6ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 50–41
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 37 дугаар зүйлийг 35 дугаар зүйл болгож, 37.2 дахь хэсгийн “37.1-д” гэснийг “35.1-д” өөрчилж, 37.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 35.1 дэх хэсэг болгох: “35.1.Хүүхэд төрөл, садантайгаа чөлөөтэй харилцах эрхтэй.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
11:21МАН 35/18 (15 өгөөгүй)АН 11/15 (16 өгөөгүй)ХҮН 2/6ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгнэмэхдэмжигдээгүй 44–47
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 38 дугаар зүйлийг 36 дугаар зүйл болгож, 38.1.1 дэх хэсгийн “хангаагүй” гэсний өмнө “зориуд” гэж нэмэх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя
11:21МАН 33/20 (15 өгөөгүй)АН 8/18 (16 өгөөгүй)ХҮН 1/7ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Дахин санал хураахГишүүн: Г.Уянгахишиг, С.Бямбацогтдэмжигдсэн 50–41
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигийн “дэмжсэн” санал техникийн саатлын улмаас “эсрэг” гарсан тул дээрх санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулах горимын санал гаргав. С.Бямбацогт: Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигийн гаргасан горимын саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя
11:23МАН 35/18 (15 өгөөгүй)АН 11/15 (16 өгөөгүй)ХҮН 2/6ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгнэмэхдэмжигдсэн 49–42
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 38 дугаар зүйлийг 36 дугаар зүйл болгож, 38.1.1 дэх хэсгийн “хангаагүй” гэсний өмнө “зориуд” гэж нэмэх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалтыг дахин явуулъя
11:23МАН 34/19 (15 өгөөгүй)АН 11/15 (16 өгөөгүй)ХҮН 2/6ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 51–40
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 39 дүгээр зүйлийг 37 дугаар зүйл болгож, 39.3 дахь хэсгийн “асран хамгаалах байгууллагын асран хамгаалалтад шилжүүлнэ” гэснийг “хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж, 39.5 дахь хэсгийн “хязгаарлуулсан, эсхүл хасуулснаас” гэснийг “хязгаарлуулснаас” гэж өөрчилж, 39.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 37.4 дэх хэсэг болгох: “37.4.Сонирхогч тал эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүнийг энэ хуулийн 36.1-д заасан нөхцөлөө арилгаагүй бөгөөд энэ хуулийн 39.1-д заасан нөхцөл бий болсон гэж үзвэл, түүний нэхэмжлэлийн үндсэн дээр тухайн хүний эцэг, эх байх эрхийг хасах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя
11:24МАН 36/17 (15 өгөөгүй)АН 11/15 (16 өгөөгүй)ХҮН 2/6ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 49–42
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 40 дүгээр зүйлийг 38 дугаар зүйл болгож, 40.1 дэх хэсгийн “38.1-д” гэснийг “36.1-д” гэж, “шүүх шийдвэрлэнэ” гэснийг “шийдвэрлэнэ” гэж, 40.2 дахь хэсгийн “38.1-д” гэснийг “36.1-д” гэж, “хууль ёсны” гэснийг “дээд” гэж, “бол” гэснийг “байвал” гэж, 40.3 дахь хэсгийн “саналыг” гэснийг “санал болон энэ хуулийн 41.1-д заасан сургалтад хамрагдсан эсэхийг” гэж өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя
11:24МАН 35/18 (15 өгөөгүй)АН 10/16 (16 өгөөгүй)ХҮН 2/6ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 49–42
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 41 дүгээр зүйлийг 39 дүгээр зүйл болгож, 41.1.1 дэх заалтын “, 4.1.4в, 4.1.4г” гэснийг, 41.1.4 дэх хэсгийг тус тус хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя
11:25МАН 36/17 (15 өгөөгүй)АН 9/17 (16 өгөөгүй)ХҮН 2/6ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 52–39
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 42 дугаар зүйлийг 40 дүгээр зүйл болгож, 42.2 дахь хэсгийн “асран хамгаалах байгууллагын асран хамгаалалтад шилжүүлнэ” гэснийг “хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж, 42.3 дахь хэсгийн “эд хөрөнгийн” гэснийг “хөрөнгийн” гэж өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя
11:25МАН 36/17 (15 өгөөгүй)АН 12/14 (16 өгөөгүй)ХҮН 2/6ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 48–43
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 43 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 41 дүгээр зүйл болгох: “41 дүгээр зүйл.Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, эсхүл хасуулсан хүнийг зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулах 41.1.Аймаг, дүүргийн боловсролын болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага эцэг, эх байх эрхийг нь хязгаарлуулсан, эсхүл хасуулсан хүнийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 35.1.10-т заасны дагуу эцэг, эх байх үүрэг, хариуцлагын талаар болон түүний зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулах ажлыг хүртээмжтэй байдлаар зохион байгуулна. 41.2.Энэ хуулийн 41.1-д заасан сургалтын хөтөлбөрийг олон улсын жишиг, үндэсний онцлогийг харгалзан боловсролын болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
11:26МАН 37/16 (15 өгөөгүй)АН 9/17 (16 өгөөгүй)ХҮН 1/7ИЗНН 0/3 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 50–41
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 44 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 42 дугаар зүйл болгох: “42 дугаар зүйл.Эцэг, эх байх эрхийг сэргээх 42.1.Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүн энэ хуулийн 39.1.1, 39.1.2-т заасан нөхцөлийг арилгасан тохиолдолд эцэг, эх байх эрхийг сэргээх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ. 42.2.Шүүх дараах тохиолдолд эцэг, эх байх эрхийг сэргээхгүй: 42.2.1.энэ хуулийн 39.1-д заасан нөхцөл арилаагүй; 42.2.2.эцэг, эх байх эрхийг хассанаас хойш хүүхэд үрчлэгдсэн; 42.2.3.эцэг, эх байх эрхийг хассанаас хойш хүүхдийн эсрэг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн; 42.2.4.эцэг, эх байх эрхийг сэргээх нь хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд харшлахаар байгаа нь тогтоогдсон. 42.3.Шүүх эцэг, эх байх эрхийг сэргээх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ долоо, түүнээс дээш настай хүүхдийн санал болон энэ хуулийн 41.1-д заасан сургалтад хамрагдсан эсэхийг харгалзан үзнэ.” гэсэн саналыг
11:28МАН 38/15 (15 өгөөгүй)АН 9/17 (16 өгөөгүй)ХҮН 2/6ИЗНН 0/3 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдээгүй 44–47
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 45 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 43 дугаар зүйл болгох: “43 дугаар зүйл.Тэжээн тэтгэх үүрэг, тэжээн тэтгүүлэх эрх 43.1.Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй. 43.2.Энэ хуулийн 43.1-д заасан тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд уг үүргээ биелүүлээгүй бол тэжээн тэтгүүлэх эрхтэй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
11:29МАН 33/20 (15 өгөөгүй)АН 8/18 (16 өгөөгүй)ХҮН 2/6ИЗНН 0/3 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Дахин санал хураахГишүүн: Г.Хосбаяр, С.Бямбацогтдэмжигдээгүй 45–46
Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаярын “дэмжсэн” санал техникийн саатлын улмаас “эсрэг” гарсан тул дээрх санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулах горимын санал гаргав. С.Бямбацогт: Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаярын гаргасан горимын саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
11:31МАН 32/21 (15 өгөөгүй)АН 9/17 (16 өгөөгүй)ХҮН 1/7ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Дахин санал хураахГишүүн: Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэдэмжигдсэн 47–44
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярын “дэмжсэн” санал техникийн саатлын улмаас “эсрэг” гарсан тул дээрх санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулах горимын санал гаргав. Ж.Бат-Эрдэнэ: Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярын гаргасан горимын саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
11:35МАН 35/18 (15 өгөөгүй)АН 8/18 (16 өгөөгүй)ХҮН 1/7ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдээгүй 44–47
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 45 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 43 дугаар зүйл болгох: “43 дугаар зүйл.Тэжээн тэтгэх үүрэг, тэжээн тэтгүүлэх эрх 43.1.Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй. 43.2.Энэ хуулийн 43.1-д заасан тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд уг үүргээ биелүүлээгүй бол тэжээн тэтгүүлэх эрхтэй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалтыг дахин явуулъя.
11:35МАН 33/20 (15 өгөөгүй)АН 8/18 (16 өгөөгүй)ХҮН 1/7ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Дахин санал хураахГишүүн: Х.Баасанжаргал, Ж.Бат-Эрдэнэдэмжигдээгүй 44–47
Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалын “дэмжсэн” санал техникийн саатлын улмаас “эсрэг” гарсан тул дээрх санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулах горимын санал гаргав. Ж.Бат-Эрдэнэ: Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалын гаргасан горимын саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
11:38МАН 35/18 (15 өгөөгүй)АН 7/19 (16 өгөөгүй)ХҮН 1/7ИЗНН 0/3 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 54–37
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 46, 47 дугаар зүйлийг нэгтгэж, доор дурдсанаар өөрчлөн найруулж 44 дүгээр зүйл болгох: “44 дүгээр зүйл.Гэрлэгчдийн бие биеэ харилцан тэжээн тэтгэх үүрэг 44.1.Гэрлэгчид гэрлэлт хүчинтэй байх хугацаанд бие биеэ харилцан тэжээн тэтгэх үүрэгтэй. 44.2.Гэрлэлт дуусгавар болсны дараа гэрлэгчдийн хэн нэг нь дараах тохиолдолд тэтгэлэг гаргуулах эрхтэй: 44.2.1.гэрлэлт дуусгавар болохоос өмнө төрсөн, үрчлэн авсан гурав хүртэлх насны хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл хүнд өвчтэй хүүхдээ асарч байгаа бол; 44.2.2.гэрлэлт дуусгавар болохоос өмнө эхнэр нь жирэмсэн байсан бөгөөд хүүхэд төрсөн бол; 44.2.3.гэрлэлт дуусгавар болсноос хойш хоёр жилийн дотор хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн, эсхүл бүрэн алдсан нь гэр бүлийн хүчирхийлэл болон гэрлэлт цуцлуулахаас өмнө бий болсон нөхцөл байдалтай шууд холбоотойгоор үүссэн бол; 44.2.4.гэрлэлт дуусгавар болохоос өмнө өөрий
11:43МАН 38/15 (15 өгөөгүй)АН 10/16 (16 өгөөгүй)ХҮН 3/5ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 57–34
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 48 дугаар зүйлийг 45 дугаар зүйл болгож, 48.1 дэх хэсгийн “сургуульд” гэсний өмнө “эсхүл” гэж, “хөдөлмөрийн” гэсний өмнө “насанд хүрсэн боловч” гэж, “байнгын асаргаа” гэсний өмнө “насанд хүрсэн боловч” гэж нэмж, 48.2 дахь хэсгийн “48.1-д” гэснийг “45.1”-д гэж, “тэжээн тэтгэх үүргийн талаарх” гэснийг “хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай сонирхогч талын” гэж тус тус өөрчилж, 48.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 45.4 дэх хэсэг болгох: “45.4.Энэ хуулийн 45 дугаар зүйлд заасан тэтгэлгийн хэмжээг хариуцагчийн хөрөнгө, орлого, бусад нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн 46.1-д заасны дагуу тогтооно.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
11:44МАН 36/17 (15 өгөөгүй)АН 13/13 (16 өгөөгүй)ХҮН 5/3ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 54–37
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 49 дүгээр зүйлийг 46 дугаар зүйл болгож, 49.4 дэх хэсгийн “49.1-д” гэснийг “46.1-д” гэж, 49.5 дахь хэсгийн “49.4-т” гэснийг “46.3-т” гэж, 49.8 дахь хэсгийн “хүүхдийн” гэснийг “түүний” гэж тус тус өөрчилж, 49.3 дахь хэсгийг хасаж, 49.1, 49.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 46.1, 46.2 дахь хэсэг болгох: “46.1.Талууд энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасан тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулаагүй бол шүүх энэ хуулийн 46.2-т заасан тэтгэлэг тогтоох аргачлалын дагуу хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг харгалзан тэтгэлэг тогтооно. 46.2.Тэтгэлэг тогтоох аргачлалыг сар, улирал, хагас жил, эсхүл жилээр төлөх тэтгэлгийн хэмжээг тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлага зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг харгалзан Засгийн газар батална.” гэс
11:46МАН 35/18 (15 өгөөгүй)АН 11/15 (16 өгөөгүй)ХҮН 5/3ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 53–38
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 51 дүгээр зүйлийг 48 дугаар зүйл болгож, 51.3 дахь хэсгийн “51.1-д” гэснийг “48.1-д” гэж өөрчилж, гарчгийн “тэтгэлэг,” гэснийг, 51.1, 51.2, 51.3 дахь хэсгийн “тэтгэлэг, эсхүл” гэснийг тус тус хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
11:46МАН 34/19 (15 өгөөгүй)АН 11/15 (16 өгөөгүй)ХҮН 5/3ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгнэмэхдэмжигдсэн 55–36
Ажлын хэсгийн гаргасан, Төсөлд доор дурдсан агуулгатай 49 дүгээр зүйл нэмэх: “49 дүгээр зүйл.Хүүхэд эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэг 49.1.Насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай хүүхэд нь хөдөлмөрийн чадваргүй, эсхүл байнгын асаргаа шаардлагатай, эсхүл өндөр насны улмаас өөрийгөө тэжээн тэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй. 49.2.Хоёр, түүнээс дээш хүүхэдтэй бол эцэг, эхээ тэжээн тэтгэх үүргийг тухайн хүүхдүүд харилцан тохиролцсоны үндсэн дээр хүүхэд тус бүрийн үүргийг тодорхойлон хэрэгжүүлж болно. 49.3.Энэ хуулийн 49.2-т заасны дагуу хүүхдүүд нь тохиролцож чадаагүй бол эцэг, эхийн, эсхүл хүүхдүүдийн хэн нэгний нэхэмжлэлийн үндсэн дээр шүүх хүүхэд тус бүрийн хөрөнгө, орлого, хөдөлмөрийн чадвар болон бусад нөхцөл байдлыг харгалзан тэжээн тэтгэх үүргийн оролцоог тодорхойлон шийдвэрлэж болно.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
11:48МАН 36/17 (15 өгөөгүй)АН 11/15 (16 өгөөгүй)ХҮН 5/3ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгнэмэхдэмжигдсэн 47–45
Ажлын хэсгийн гаргасан, Төсөлд доор дурдсан агуулгатай 50 дугаар зүйл нэмэх: “50 дугаар зүйл.Төрөл, садангийн хүмүүсийн тэжээн тэтгэх үүрэг 50.1.Насанд хүрээгүй бүтэн өнчин, эсхүл эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй хүүхдийг хөдөлмөрийн чадвартай төрсөн, үрчлэн авсан ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй. 50.2.Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй өвөг эцэг, эмэг эхээ хөдөлмөрийн чадвартай ач, зээ нь тэжээн тэтгэх үүрэгтэй. 50.3.Тэжээн тэтгэх үүрэгтэй төрөл, садангийн хүн хоёр, түүнээс дээш байвал тэжээн тэтгэх үүргийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хүн тус бүрийн үүргийг тодорхойлон хэрэгжүүлж болно. 50.4.Төрөл, садангийн хүмүүс тохиролцож чадаагүй бол тухайн хүний, эсхүл төрөл, садангийн хүний хэн нэгний нэхэмжлэлийн үндсэн дээр шүүх хүн тус бүрийн хөрөнгө, орлого, хөдөлмөрийн чадвар болон бусад нөхцөл бай
11:49МАН 30/23 (15 өгөөгүй)АН 10/17 (15 өгөөгүй)ХҮН 5/3ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдээгүй 46–46
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 52 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 51 дүгээр зүйл болгох: “51 дүгээр зүйл.Тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах, хүчингүйд тооцох 51.1.Энэ хуулийн 44, 45 дугаар зүйлд заасан тэтгэлэг төлөгч болон тэтгэлэг авагч, эсхүл түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тэтгэлгийн хэмжээ, тэтгэлэг төлөх нөхцөл, журмыг харилцан тохиролцож, тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулж болно. 51.2.Энэ хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд болон тэжээн тэтгүүлэх эрхтэй этгээд, эсхүл түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь энэ хуулийн 51.1-д заасан гэрээг байгуулж болно. 51.3.Тэжээн тэтгэх тухай гэрээнд тэтгэлгийн хэмжээ, төлөх хугацаа, хэлбэрээс гадна тэжээн тэтгүүлэгчийн хэрэгцээ шаардлага, тэжээн тэтгэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан бусад нөхцөлийг тусгаж болно. 51.4.Тэжээн тэтгэх тухай гэрээг талууд ха
11:51МАН 30/23 (15 өгөөгүй)АН 10/17 (15 өгөөгүй)ХҮН 4/4ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдээгүй 42–50
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 54 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 53 дугаар зүйл болгох: “53 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн хэмжээг өөрчлөх, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх 53.1.Тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулаагүй бөгөөд шүүхийн шийдвэрээр тэтгэлгийн хэмжээг тогтоосны дараа энэ хуулийн 44, 45 дугаар зүйлд заасан тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, бусад нөхцөл байдал өөрчлөгдсөн бол тэтгэлэг авагчийн, эсхүл тэтгэлэг төлөгчийн нэхэмжлэлийн үндсэн дээр тэтгэлгийн хэмжээг өөрчлөх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ. 53.2.Шүүх энэ хуулийн 53.1-д заасан асуудлыг шийдвэрлэхдээ энэ хуулийн 46.2-т заасан аргачлалын дагуу дахин тогтооно. 53.3.Эцэг, эх, эсхүл төрөл, садан хүн нь хүүхдийг тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх үүргээ ноцтой зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол хүүхэд эцэг, эх, эсхүл төрөл, садангийн хүнээ тэжээн тэтгэх үүргээс бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн ч
11:55МАН 29/24 (15 өгөөгүй)АН 10/17 (15 өгөөгүй)ХҮН 2/6ИЗНН 0/3 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Дахин санал хураахГишүүн: Х.Баасанжаргал, Ж.Бат-Эрдэнэдэмжигдсэн 51–41
Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалын “дэмжсэн” санал техникийн саатлын улмаас “эсрэг” гарсан тул дээрх санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулах горимын санал гаргав. Ж.Бат-Эрдэнэ: Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалын гаргасан горимын саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
11:56МАН 36/17 (15 өгөөгүй)АН 10/17 (15 өгөөгүй)ХҮН 4/4ИЗНН 0/3 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 55–37
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 55 дугаар зүйлийг 54 дүгээр зүйл болгож, 55.4 дэх хэсгийн “хууль ёсны” гэснийг “дээд” гэж өөрчилж, 55.1 дэх хэсгийг хасаж, 55.2, 55.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 54.1, 54.2 дахь хэсэг болгох: “54.1.Асран хамгаалалтад дараах хүнийг хамруулна: 54.1.1.бүтэн өнчин 14 насанд хүрээгүй хүүхэд; 54.1.2.эцэг, эх нь хоёулаа шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүний 14 насанд хүрээгүй хүүхэд; 54.1.3.эцэг, эх нь хоёулаа, эсхүл хүүхдийн байнга хамт амьдардаг эцэг, эсхүл эх нь хүнд өвчтэй, бусдын асрамжид байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүүхдээ биечлэн асран хамгаалах, хүмүүжүүлэх боломжгүй байгаа хүний 14 насанд хүрээгүй хүүхэд; 54.1.4.эцэг, эх нь хоёулаа, эсхүл хүүхдийн байнга хамт амьдардаг эцэг, эсхүл эх нь хорих ял эдэлж байгаа хүний 14 насанд хүрээгүй хүүхэд; 54.1.5.шүүхийн шийдвэрээр иргэний эр
12:01МАН 35/18 (15 өгөөгүй)АН 13/14 (15 өгөөгүй)ХҮН 5/3ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 57–35
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 56 дугаар зүйлийг 55 дугаар зүйл болгож, 56.1 дэх хэсгийн “55.2, 55.3-т” гэснийг “54.1, 54.2-т” гэж, “баг, дүүрэг, хорооны” гэснийг “дүүргийн” гэж, 56.2 дахь хэсгийн “баг, дүүрэг, хорооны засаг захиргааны байгууллагад” гэснийг “дүүргийн Засаг дарга, орон нутгийн захиргааны байгууллагад” гэж тус тус өөрчилж, 56.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 55.3 дахь хэсэг болгох: “55.3.Энэ хуулийн 55.2-т заасан хүний талаар мэдээлэл хүлээн авсан сум, дүүргийн Засаг дарга сум, хорооны хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны хийсэн нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн тухайн хүнийг асран хамгаалалт, харгалзан дэмжлэггүй болсон эсэхийг тогтоож, асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт хамруулах арга хэмжээ авна.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:02МАН 37/16 (15 өгөөгүй)АН 13/14 (15 өгөөгүй)ХҮН 5/3ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 60–32
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 57 дугаар зүйлийг 56 дугаар зүйл болгож, гарчгийн “дэмжлэгийн хэлбэр, түүнийг” гэснийг “дэмжигчийг” гэж, 57.4 дэх хэсгийн “баг, дүүрэг, хорооны” гэснийг “дүүргийн” гэж, “56.3-т” гэснийг “55.3-т” гэж, 57.4.1 дэх заалтын “хамгаалах” гэснийг “хамгаалж” гэж, 57.4.2 дахь заалтын “61 дүгээр” гэснийг “60 дугаар” гэж, “асран хүмүүжүүлэх” гэснийг “асруулахаар шилжүүлэх” гэж, 57.5 дахь хэсгийн “57.3, 57.4-т” гэснийг “55.2, 55.3-т” гэж, 57.6 дахь хэсгийн “баг, дүүрэг, хорооны” гэснийг “дүүргийн” гэж, 57.6.5 дахь заалтын “ажиллагаанаас” гэснийг “ажиллагааны улмаас” гэж, “эд хөрөнгөд” гэснийг “хөрөнгөд” гэж, 57.6.7 дахь заалтын “эд хөрөнгө” гэснийг “хөрөнгө” гэж тус тус өөрчилж, 57.1 дэх хэсэг, 57.4 дэх хэсгийн “зохих хэлбэрийн” гэснийг тус тус хасаж, 57.2, 57.3 дахь хэсэг, 57.4.3, 57.6.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулж 56.1, 56.2 дахь хэсэг, 56.3.3, 56.5
12:05МАН 40/13 (15 өгөөгүй)АН 12/15 (15 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 59–33
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 58 дугаар зүйлийг 57 дугаар зүйл болгож, 58.1.3, 58.1.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулж 57.1.3, 57.1.4, 57.1.6 дахь заалт болгох: “57.1.3.сүрьеэ, эсхүл хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдол, эсхүл сэтгэцийн өвчтэй; 57.1.4.согтууруулах ундаа, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хамааралтай; 57.1.5.хорих ял эдэлж байгаа, эсхүл Эрүүгийн хуульд заасан хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг санаатай хүнд гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:06МАН 38/15 (15 өгөөгүй)АН 13/14 (15 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 60–32
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 59 дүгээр зүйлийг 58 дугаар зүйл болгож, 59.1.1 дэх заалтын “гэр бүлд” гэснийг “гэр бүлтэй” гэж, 59.1.4 дэх заалтын “эд хөрөнгийн” гэснийг “хөрөнгийн” гэж өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:07МАН 39/14 (15 өгөөгүй)АН 13/14 (15 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 61–31
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 60 дугаар зүйлийг 59 дүгээр зүйл болгож, 60.1.1 дэх заалтын “сурч” гэсний өмнө “хөгжүүлэх,” гэж нэмж, 60.1.3 дахь заалтын “үл хөдлөх эд хөрөнгө, мал, банкинд хадгалуулсан мөнгөн хадгаламж, бусад үнэт зүйлийг” гэснийг “хөрөнгийг” гэж, “тухайн сум, баг, дүүрэг, хорооны” гэснийг “харьяа сум, дүүргийн” гэж, 60.1.4 дэх заалтын “тухайн сум, баг, дүүрэг, хорооны” гэснийг “харьяа сум, дүүргийн” гэж, 60.2.3 дахь заалтын “асрамж,” гэснийг “асран хамгаалалт, харгалзан” гэж, 60.2.4 дэх заалтын “эд хөрөнгийг” гэснийг “хөрөнгийг” гэж, “баг, дүүрэг, хорооны” гэснийг “дүүргийн” гэж, 60.3 дахь хэсгийн “бага насны” гэснийг “долоон насанд хүрээгүй” гэж тус тус өөрчилж, 60.2.4 дэх заалтын “, дэнчин тавих” гэснийг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:08МАН 40/13 (15 өгөөгүй)АН 13/14 (15 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 55–37
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 61 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 60 дугаар зүйл болгох: “60 дугаар зүйл.Хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх үйл ажиллагаа 60.1.Энэ хуулийн 54.1, 54.2-т заасан хүүхдийг иргэн гэр бүлдээ авч асран хүмүүжүүлж /цаашид “асралт гэр бүл” гэх/ болно. 60.2.Асралт гэр бүлийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, түүний эрх, үүрэг, үйл ажиллагаанд хяналт тавихад Хүүхэд хамгааллын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмыг баримтална.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:09МАН 36/17 (15 өгөөгүй)АН 11/16 (15 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 57–35
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 62 дугаар зүйлийг 61 дүгээр зүйл болгож, 62.2, 62.3 дахь хэсгийн “хүүхдийн нэр дээрх” гэсний өмнө “тухайн” гэж нэмж, 62.1 дэх хэсгийн “хуульд заасны дагуу мөнгөн” гэснийг “хуулийн 13, 14, 15, 16 дугаар зүйлд заасны дагуу асаргааны” гэж, 62.4 дэх заалтын “62.1, 62.2-т” гэснийг “61.1, 61.2-т” гэж, “гэр бүлийн” гэснийг “хүүхэд, гэр бүлийн хөгжлийн” гэж тус тус өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:10МАН 37/16 (15 өгөөгүй)АН 12/15 (15 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 60–32
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 63 дугаар зүйлийг 62 дугаар зүйл болгож, 63.2 дахь хэсгийн “хүүхдийн нэр дээр” гэсний өмнө “тухайн” гэж нэмж, гарчгийн “эд хөрөнгийг” гэснийг “хөрөнгийг” гэж, 63.1 дэх хэсгийн “хууль ёсны” гэснийг “дээд” гэж, 63.2 дахь хэсгийн “эд хөрөнгө” гэснийг “хөрөнгө” гэж тус тус өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:11МАН 40/13 (15 өгөөгүй)АН 12/15 (15 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 58–34
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 64 дүгээр зүйлийг 63 дугаар зүйл болгож, 64.4 дэх хэсгийн “сум, баг, дүүрэг, хорооны” гэснийг “харьяа сум, дүүргийн” гэж өөрчилж, 64.2.5 дахь хэсгийн “асран хамгаалуулагч” гэснийг хасаж, мөн зүйлд доор дурдсан агуулгатай 63.2.10 дахь заалт нэмэх. “63.2.10.хорих ялаар шийтгүүлсэн.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:12МАН 39/14 (15 өгөөгүй)АН 11/16 (15 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 56–36
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 65 дугаар зүйлийг 64 дүгээр зүйл болгож, 65.3 дахь хэсэг, 65.2.1 дэх заалтын “хууль ёсны” гэснийг “дээд” гэж, 65.2.2 дахь заалтын “шалтгаангүйгээр” гэснийг “шалтгаантайгаас бусад тохиолдолд” гэж, 65.2.4 дэх заалтын “22-оос доошгүй” гэснийг “21, түүнээс дээш” гэж, 65.4 дэх хэсгийн “65.2.2-т” гэснийг “64.1.2-т” гэж өөрчилж, 65.1, 65.5 дахь хэсгийг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:12МАН 39/14 (15 өгөөгүй)АН 9/18 (15 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 55–37
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 66 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 65 дугаар зүйл болгох: “65 дугаар зүйл.Үрчлэгчийн эрх, үүрэг, хориглох зүйл 65.1.Үрчлэгч нь эцэг, эхийн нэгэн адил энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 65.2.Үрчлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн чадамжтай, эрүүл мэндийн болон эдийн засгийн бүрэн чадавхтай хүн байх бөгөөд ашиг олох зорилгоор хүүхэд үрчлэн авахыг хориглоно. 65.3.Хүүхдийг дараах хүнд үрчлүүлэхийг хориглоно: 65.3.1.бусдын асрамж, дэмжлэгт байгаа хүн; 65.3.2.65-аас дээш настай ганц бие хүн; 65.3.3.шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл хязгаарлагдмал чадамжтай гэж тогтоогдсон хүн; 65.3.4.эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, эсхүл хасуулсан хүн; 65.3.5.үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн хүн; 65.3.6.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай хүн; 65.3.7.эрүүл мэндийн болон бус
12:16МАН 36/17 (15 өгөөгүй)АН 11/16 (15 өгөөгүй)ХҮН 5/3ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 58–34
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 69 дүгээр зүйлийг 68 дугаар зүйл болгож, 69.4 дэх хэсгийн “үрчлэн” гэсний өмнө “хүүхдийг” гэж, “Хүүхдийг” гэснийг “Хүүхдээ” гэж өөрчилж, 69.6, 69.7 дахь хэсгийг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя
12:17МАН 38/15 (15 өгөөгүй)АН 11/16 (15 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 54–38
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 71 дүгээр зүйлийг 70 дугаар зүйл болгож, 71.2.6 дахь заалтын “эрхэлсэн” гэсний дараа “үйлдэл хийсэн нь тогтоогдсон” гэж нэмж, 71.1 дэх хэсгийн “хууль ёсны” гэснийг “дээд” гэж, 71.2.5 дахь заалтын “66.3-т” гэснийг “65.3-т” гэж, 71.2.6 дахь заалтын “65.7-д” гэснийг “64.4-т” гэж тус тус өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя
12:18МАН 39/14 (15 өгөөгүй)АН 6/21 (15 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 54–38
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 72 дугаар зүйлийг 71 дүгээр зүйл болгож, 72.1 дэх хэсгийн “хүчингүйд” гэснийг “хүчингүй болсонд” гэж, 72.2, 72.3 дахь хэсгийн “хууль ёсны” гэснийг “дээд” гэж өөрчилж, 72.4 дэх хэсгийг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:18МАН 39/14 (15 өгөөгүй)АН 9/18 (15 өгөөгүй)ХҮН 4/4ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 55–37
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 75 дугаар зүйлийг 74 дүгээр зүйл болгож, 75.1 дэх хэсгийн “хуулийн” гэснийг “хуульд” гэж, “хүчинтэйд” гэснийг “гэрлэлтийг хүчин төгөлдөр гэж үзэж, хүлээн зөвшөөрнө.” гэж өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:20МАН 37/16 (15 өгөөгүй)АН 11/16 (15 өгөөгүй)ХҮН 4/4ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 52–40
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 76 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 75 дугаар зүйл болгох: “75.1.Гадаад улсад бүртгэгдсэн гэрлэлт нь Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ хуульд нийцээгүй бол Монгол Улсад гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:21МАН 35/18 (15 өгөөгүй)АН 9/18 (15 өгөөгүй)ХҮН 5/3ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 52–40
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 77 дугаар зүйлийг 76 дугаар зүйл болгож, 77.4 дэх хэсгийн “хүчинтэйд тооцогдоно” гэснийг “гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр гэж тооцно.” гэж өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:21МАН 36/17 (15 өгөөгүй)АН 10/17 (15 өгөөгүй)ХҮН 4/4ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 54–38
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 81 дүгээр зүйлийг 80 дугаар зүйл болгож, 81.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 80.4 дэх хэсэг болгох: “80.4.Гадаад улсын хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсын иргэн хүүхдийн эцэг, эхийг тогтоосон нь энэ хуульд харшлахгүй бол Монгол Улсад хүчин төгөлдөр гэж тооцно.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:22МАН 36/17 (15 өгөөгүй)АН 9/18 (15 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 57–35
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 82 дүгээр зүйлийг 81 дүгээр зүйл болгож, 82.2 дахь хэсгийн “тогтоосон нь энэ хуульд харшлаагүй бол хүчинтэйд” гэснийг “Монгол Улсын олон улсын гэрээ, энэ хуульд харшлаагүй бол Монгол Улсад хүчин төгөлдөр гэж тооцно.” гэж өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:22МАН 38/15 (15 өгөөгүй)АН 10/17 (15 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 47–45
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 86 дугаар зүйлийг 85 дугаар зүйл болгож, 86.2 дахь хэсгийн “5.4-т заасан зохицуулалтыг” гэснийг “6 дугаар зүйлд заасныг” гэж өөрчилж, 86.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “85.3.Энэ хуулийн 6.2, 9.3, 61.4, 66.1, 67.4, 82.9, 83.5-д заасан журам, энэ хуулийн 46.2-т заасан тэтгэлэг тогтоох аргачлалыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний дотор тус тус батална.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:24МАН 33/20 (15 өгөөгүй)АН 7/20 (15 өгөөгүй)ХҮН 5/3ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 55–37
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 87 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулж 86 дугаар зүйл болгох: “86.1.Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:25МАН 35/18 (15 өгөөгүй)АН 11/16 (15 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 1/0 (3 өгөөгүй)