Goybiz Analytics · 37 нийтлэл · 2-р хуудас

Аналитик нийтлэл

Улсын бүртгэл, нээлттэй өгөгдөл, Goybiz-ийн мэдээллийн санд суурилсан интерактив дата нийтлэлүүд — сум, салбар, гадаадын хөрөнгө, улс төр ба бизнес, жендэр, баялаг.

ДАТА НИЙТЛЭЛ · БАЙГАЛЬ, ХАРИУЦЛАГА2026.10.26
Хоёр хар Patrol: Нөмрөгийн түймрийн хариуцлагын тооцоо
Нөмрөгт шатсан Мобикомын 9911УНН, Хил хамгаалах албаных гэх 6001УБӨ хоёулаа 2023 оны хар Nissan Patrol. Нэг нь 4 торгуулиа бүгдийг төлсөн, нөгөө нь 22 торгуулийн нэгийг ч төлөөгүй, 297 хоног даатгалгүй явсан. Төрийн 14,830 машинтай харьцуулалт, дөрвөн өөр тайлбар, ажиллахгүй хураамжийн систем, хохирлын тооцоолуур.
22 · 776,000₮
6001УБӨ-ийн төлөгдөөгүй торгууль
4 / 4
9911УНН-ийн төлсөн торгууль
ИНТЕРАКТИВ · УЛС ТӨР2026.10.22
Хууль батлагдах уу? УИХ-ын санал хураалтын симулятор
Хэлэлцүүлэгт байгаа төсөл бүрт 126 гишүүн ирэх эсэх, «зөвшөөрсөн» дарах магадлалыг өмнөх санал хураалтаас тооцож, 4,000 удаа симуляц хийв. Хуулийн төслийг эцэслэн батлахад 64 санал заавал хэрэгтэй, сайт дээр «Зөвшөөрсөн» гэж харагдсан ч батлагдаагүй санал хураалтууд, Ерөнхий сайдын асуудлаар УИХ дахь МАН-ын гишүүдийн хуваагдал, загварын шалгалт.
64
хуулийн төслийг эцэслэн батлах босго
87%
гишүүний санал зөв таамагласан (санал хураалт эхэлсний дараа)
ДАТА НИЙТЛЭЛ · ЗАСАГЛАЛ2026.10.22
Rule of Law Index 2026: Ухарч яваа Монгол
World Justice Project-ийн 2026 оны индексээр Монгол 143 орноос 68-рт, оноо нь 12 жилийн доод цэгт. УИХ Засгийн газрыг хянах чадвараараа 42-т, гишүүд нь албан тушаалаа хувийн ашигт ашигладаггүй гэдгээрээ 126-рт. Өмч хураалт, зохицуулалтын шударга байдал 110-рт. Авлигын төсөөллийн индексийн 8 эх сурвалжийн симулятор, 44 дэд үзүүлэлт, Төв Азийн хөршүүд.
68
байр, 143 орноос
126
«УИХ-ын гишүүд авлигагүй» үзүүлэлтийн байр
ДАТА НИЙТЛЭЛ · УЛС ТӨР2026.10.21
Улсын Их Хурлын гишүүд: хэн хэнтэй ижил санал өгдөг вэ
Чуулганы нэгдсэн хуралдааны 3,282 санал хураалтад 126 гишүүн бүр хэрхэн санал өгснийг харьцуулав. Нам дотроо чуулган бүрд хоёр жигүүрт хуваагддаг, МАН, АН-ын хоорондын зай чуулганаас чуулганд өөрчлөгддөг. Хэн хэний саналыг дэмждэг, хэн хэнтэй байнга эсрэгцдэг, гишүүн бүрийн хэв маяг, байр суурь, хууль санаачлага.
3,282
санал хураалт, 2025–2026
126
гишүүн бүрийн профайл
ДАТА НИЙТЛЭЛ · БАЙГАЛЬ, ГАЗАР2026.10.20
Дархлагдаагүй дархан газраа эдийн засгийн эргэлтэд оруулах уу?
19 дархан цаазат газрын хил × газрын кадастр × уул уурхайн тусгай зөвшөөрөл × 24 жилийн түймэр. Богдоос бусад 18-д аялал жуулчлалын бааз ердөө 9; 19 тусгай зөвшөөрөл дархан цаазат газрын хилийг 109 км дагаж зурагдсан, нэг нь бүхэлдээ дотор; Нөмрөгийн 98% шатсан ч хилийн гадна тал адил шатдаг. Хууль зөвшөөрсөн аялал, хадлан, бэлчээрээр хамгаалалтаа санхүүжүүлэх тооцоолуур.
9
Богдоос бусад 18 ДЦГ-т аялал жуулчлалын бааз
109 км
тусгай зөвшөөрөл дархан цаазат газрын хилийг дагасан
ДАТА НИЙТЛЭЛ2026.10.19
Төрийн сурталчилгааны зардал 53.2 тэрбумын задаргаа
Шилэн дансанд 45 сард төрөөс хэвлэл мэдээлэлд 53.2 тэрбум ₮ шилжүүлсэн нь харагдана. Аудитын 2025 оны дүнгээр хувьлан тооцвол 111.5 тэрбум болох бөгөөд зориулалт тодорхойгүй, сонгуулийн өмнө өсдөг, «багцаар» хуваагддаг. ЖДҮГ сонгуулийн өмнө 1.78 тэрбумын гэрээг тендергүй өгчээ.
1.8×
сонгуулийн өмнөх 3 сард өсөлт
111.5 тэрбум ₮
аудитын дүнгээр хувьлан тооцвол, 45 сард
ИРГЭНИЙ САНАЛ АСУУЛГА · ШУУД2026.10.16
Оюутолгойн ноогдол ашгийг шууд хүртэх санал асуулга
Засгийн газрын асуулгад бэлнээр авах хувилбар алга. Энд бүгд бий: таны хувь ≈833 мянган ₮-ийг өөрөө хувааж, бусдын саналыг шууд хар. Хууль юу гэдэг, Тавантолгойн 95%, итгэлийн асуудал.
≈833 мян.₮
нэг иргэнд ногдох
100%
хуулиар Хуримтлалын санд
АНАЛИТИК СИМУЛЯТОР2026.10.15
Оюу Толгой дээрх эрх ашгийн том зураглал
Rio Tinto-гийн хувьцаа эзэмшигчид, Хятадын худалдан авагчид, хөгжлийн банкууд, Монгол Улс — хэн юу хүсэж, ямар хөшүүрэгтэй вэ. Rio-гийн гурван малгай, мөнгөний урсгалын симулятор.
14%
Rio Tinto-гийн EBITDA-д ОТ (2025)
57%
Rio-гийн борлуулалтад Хятад
ДАТА НИЙТЛЭЛ2026.10.15
Оюу Толгой 3-р улиралд: уурхай төлөвлөгөөгөө давж, төсөв 3 их наядаа хүлээж байна
Rio Tinto-гийн 2026 оны 3-р улирлын тайлан: зэс +27%, үнэ төсвийн таамгаас 38%-иар дээгүүр. Гэвч 2027 оны төсөвт тусгасан 3 их наядын ногдол ашиг эцэслэгдээгүй, алт буурч, Засгийн газрын 5 шаардлагаас зөвхөн нэг нь бүрэн биелсэн.
+27%
ОТ-н зэс, 3-р улирал (өмнөх оноос)
+38%
зэсийн үнэ төсвийн таамгаас
ДАТА НИЙТЛЭЛ · 2-Р ЦУВРАЛ2026.10.14
Түймрийн түүхэн анализ: Дархан газраа шатаасан хамгийн том хохирол ба чимээгүй байдал
Сүүлийн 20 жилд Монголд 890 гаруй түймэр бүртгэгдсэнээс нэг ч түймэр дархан цаазат газрыг ийм их шатааж байгаагүй. Нөмрөгийн дархан цаазат газрын 3,860 км² буюу 67.5% нэг түймэрт шатсан нь өмнөх дээд амжилтаас (Дорнод Монгол, 2023) 1.37 дахин их. Нийт ≈4,520 км² шатсан нь 20 жилийн 4-р том түймэр, намрынхаас хамгийн том. Гурван яам, Шадар сайд үг хэлээгүй; Мобикомын мэдэгдлийн задаргаа.
3,860 км²
дархан цаазат газарт шатсан, 20 жилийн дээд
67.5%
Нөмрөгийн дархан цаазат газрын
ИНТЕРАКТИВ СОРИЛ2026.10.12
Улс төрч танд зориулсан бяцхан сэтгэцийн шинжилгээ
Шударга ёс уу, тогтвортой байдал уу? Өнөөдөр үү, ирээдүй юү? Нутаг уу, нэг дүрэм үү? Өнөөгийн Монголын 27 бодит дилемма дээр сонголтоо хийгээд хөгжилтэй онош, эмчийн зөвлөмж аваарай. Бүх уншигчийн нэргүй хариултаар Монголын нийгмийг юу хамгийн их гацааж байгааг харуулна.
27
нийгмийн дилемма
6
үнэт зүйлийн тэнхлэг
ДАТА НИЙТЛЭЛ2026.10.12
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хиймэл дагуулын зургийн анализ
Нөмрөгийн дархан цаазат газарт 10-р сарын 8-нд гарсан түймэр 4 хоногт ойролцоогоор 4,160 км² газрыг хамарчээ. Энэ нь Улаанбаатарын нутаг дэвсгэрийн 88%, дархан цаазат газрын 62% юм. Хиймэл дагуулын зураг, 11 мянган галын цэгээр түймрийн явцыг өдөр бүрээр нь сэргээж, шатсан газрыг нийслэлийн газрын зураг дээр тавьж харуулав.
≈4,160 км²
шатсан талбай (урьдчилсан)
88%
Улаанбаатарын нутаг дэвсгэртэй харьцуулахад