Goybiz · Дата сэтгүүл зүй · Хэвлэл мэдээлэл

Төрийн сурталчилгааны зардал 53.2 тэрбумын задаргаа

2023 оноос хойш 5 сая ₮-өөс дээш үнийн дүнгээр хэвлэл мэдээллийн байгууллагуудад шилжүүлсэн төсвийн мөнгөний дүн 53.2 тэрбум ₮. Үндэсний аудитын газар төрөөс 2025 онд хэвлэл мэдээлэлтэй байгуулсан гэрээний дүнг 24.2 тэрбум гэж мэдээлсэн. Аудитын энэ дүнгээр хувьлан тооцвол 2023 оноос хойшхи төрийн хэвлэлийн гэрээний зардал 111.5 тэрбум болно. Энэ мөнгө хэнд, хэзээ, ямар шийдвэрээр очдог вэ? 4,564 орлогын гүйлгээ хүлээн авсан 766 хэвлэл мэдээллийн байгууллагыг нарийвчлан шинжиллээ. Мөн 2013–2024 онд мэдээ мэдээлэл нийтэлсэн 300 гаруй вэбсайтын олон зуун мянган мэдээний хуудсанд шинжилгээ хийсэн.

Төрөөс хэвлэл мэдээлэлд, 45 сард
53.2 тэрбум ₮
766 хүлээн авагч · 631 төлөгч
Сонгуулийн өмнөх 3 сард
1.8 дахин
сарын төлбөр бусад үеийнхээс · 2024 оны 4–6-р сар
Шилэн дансанд ил харагддаг нь
47%
Аудитын газрын тоолсон 2025 оны 24.2 тэрбум ₮-ийн
Аудитын тоогоор, 45 сард
111.5 тэрбум ₮
2025 онд аудитын дүн шилэн данснаас 112% өндөр; бусад жилд мөн хувиар тооцсон
01 · ТӨРИЙН ЗАРДАЛ

45 сард 53.2 тэрбум ₮ — төрийн зарлагын 0.05%

Шилэн дансны тухай хуулиар төсвийн байгууллага цалингаас бусад 5 сая ₮-өөс дээш гүйлгээгээ нийтэлдэг. 5,319 байгууллагын 2023/01–2026/09 хоорондын 111.7 их наяд ₮-ийн зарлагаас ТВ, радио, сонин, сайт, продакшн, сэтгүүлчдийн холбоонд очсон төлбөрийг ялгав. Нийт 53.2 тэрбум ₮.

Хамгийн их нь сонгуулийн жил болох 2024 он (17.5 тэрбум ₮), хамгийн бага нь 2025 он (12.1 тэрбум ₮). Жил бүр төрийн байгууллагын ердөө 5%–7% нь хэвлэл мэдээлэлд мөнгө төлдөг. 5 сая ₮-өөс доош гэрээ ороогүй тул бодит дүн үүнээс их.

Хэр их вэ гэдгийг Үндэсний аудитын газрын тоо харуулна. Аудитын газар төрөөс 2025 онд хэвлэл мэдээлэлтэй байгуулсан гэрээний дүнг 24.2 тэрбум ₮ гэж мэдээлсэн. Тухайн онд шилэн дансанд үүний 47% буюу 11.4 тэрбум ₮ л харагдсан. Аудитын тайланд захирагчаар задарсан хэсгээр харвал төрийн төв байгууллагын гэрээний 47%, нийслэл, аймгийнхын 66% нь шилэн дансанд бий. Хамгийн том зөрүү нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар (аудит 3.30 тэрбум ₮, шилэн данс 64 сая ₮), УИХ-ын Тамгын газар (аудит 2.06 тэрбум ₮, шилэн данс 15 сая ₮), Хүнс, хөдөө аж ахуйн сайд (аудит 1.66 тэрбум ₮, шилэн данс 314 сая ₮) — хамгийн их гэрээ байгуулсан байгууллагууд шилэн дансандаа бараг харагддаггүй. Захирагчдын 23 нь аудитын дүнгийн талаас бага төлбөрийг шилэн дансандаа нийтэлжээ.

Аудитын энэ дүнгээр хувьлан тооцвол 2023 оноос хойшхи төрийн хэвлэлийн гэрээний зардал 111.5 тэрбум ₮ болно (2025 онд аудитын дүн шилэн данснаас 112% өндөр байсныг бусад жилд мөн хэрэглэв).

Аудитын тоолсон гэрээ ба шилэн дансанд харагдсан төлбөр, 2025
Төсвийн ерөнхийлөн захирагчаар · сая ₮ · хувь = шилэн дансанд харагдсан нь аудитын дүнгийн
Төрийн төв байгууллага17.12 тэрбум
7.97 тэрбум 47%
Нийслэл, 21 аймаг5.22 тэрбум
3.43 тэрбум 66%
Засгийн газрын хэрэг эрхлэх газар3.30 тэрбум
64 сая 2%
Нийслэл2.76 тэрбум
1.88 тэрбум 68%
УИХ-ын Тамгын газар2.06 тэрбум
15 сая 1%
Хүнс, хөдөө аж ахуйн сайд1.66 тэрбум
314 сая 19%
Эрчим хүчний сайд1.47 тэрбум
229 сая 16%
Монгол Улсын шадар сайд975 сая
703 сая 72%
Гадаад харилцааны сайд947 сая
312 сая 33%
Зам, тээврийн сайд846 сая
911 сая 108%
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд797 сая
514 сая 65%
Эрүүл мэндийн сайд760 сая
500 сая 66%
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд732 сая
709 сая 97%
Өмнөговь662 сая
452 сая 68%
Сангийн сайд576 сая
370 сая 64%
Орхон542 сая
119 сая 22%
Эдийн засаг, хөгжлийн сайд475 сая
34 сая 7%
Аудитын газар: хэвлэл мэдээлэлтэй байгуулсан гэрээШилэн данс: хэвлэл мэдээлэлд шилжүүлсэн 5 сая ₮+ төлбөр
Аудитын тайлангийн захирагчаар задарсан дүн 22.3 тэрбум ₮. Улаанаар — аудитын дүнгийн талаас бага нь шилэн дансанд харагдсан. 2025 онд яамдын бүтэц өөрчлөгдсөн тул шилэн дансны захирагчийг нэрээр нь тааруулав. Эх: Үндэсний аудитын газар, 2025 онд төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай байгуулсан гэрээ; Шилэн данс.
02 · ХАРЬЦУУЛАЛТ

ДНБ-дээ эзлэх хувиараа Канадаас 13, АНУ-аас 5 дахин их

Энэ их үү, бага уу? Аудитын дүнгээр тооцсон 45 сарын 111.5 тэрбум ₮ нь жилд дунджаар 29.7 тэрбум ₮. Үүнийг 2025 оны ДНБ, төсөв, хүн амтай харьцуулав. Бусад улсаас ч мөн адил төрийн байгууллага гаднаас худалдан авсан хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааны үйлчилгээг авч, ДНБ, хүн амд нь харьцуулав.

ДНБ-тэй харьцуулахад Монгол (0.033%) Канадаас (0.003%) 13 дахин, АНУ-аас (0.007%) 5 дахин их, төрийн зарын зардлаараа өндөрт ордог Өмнөд Солонгосоос (0.029%) ч 14%-иар өндөр. Нэг хүнд ногдохоор Монгол ($2.4) Канадаас ($1.4) их. Канад, АНУ-ын тоо зөвхөн холбооны засгийн газрынх тул тэдний бодит дүн арай их байх боловч ялгааг арилгахааргүй.

Аль ч улсын тоонд төрийн байгууллагын өөрийн хэвлэлийн албаны цалин, үйл ажиллагааны зардал ороогүй. Монголд яам, агентлаг, аймаг бүр хэвлэл, олон нийттэй харилцах алба, ажилтантай боловч энэ зардлыг нэгтгэн тайлагнадаггүй. Мөнгөний хэмжээнээс гадна ялгаа нь дүрэм: Канад жил бүр байгууллага, кампанит ажил бүрийн зардлаа нийтэлдэг, Солонгост бүх төрийн зар нэг төвөөр дамждаг. Монголд нэгдсэн журам, бүртгэл алга.

Төрийн байгууллагуудын хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааны худалдан авалт
Монгол · 2023–2026, жилийн дундаж0.033%
Өмнөд Солонгос · 20240.029%
АНУ · 2014–20230.007%
Канад · 2023/240.003%
УлсЮуг тоолсонДүрэм
Монгол
2023–2026, жилийн дундаж
Төв, орон нутгийн төсвийн байгууллагууд хэвлэл мэдээлэлтэй хийсэн гэрээ: шилэн дансны жил бүрийн дүнг 2025 оны аудитын харьцаагаар (+112%) өсгөж тооцсонНэгдсэн журам, бүртгэл байхгүй; шилэн дансанд тал орчим нь л харагддаг
Өмнөд Солонгос
2024
Төв, орон нутгийн захиргааны байгууллагуудын төрийн зар (төрийн өмчит байгууллагыг хассан)2018 оны хуулиар бүх төрийн зар нэг төвөөр дамжиж, гэрээ бүр нээлттэй
АНУ
2014–2023
Холбооны засгийн газрын зар сурталчилгааны гэрээ (GAO); муж, хотын зардал ороогүйГэрээ бүр нийтэд ил; GAO тогтмол аудитлдаг
Канад
2023/24
Холбооны засгийн газрын байгууллагуудын зар сурталчилгааны зардал (жил бүрийн албан тайлан); муж, хотын зардал ороогүйЖил бүр байгууллага, кампанит ажил бүрээр нийтэлдэг; зар нэг гэрээт агентлагаар дамждаг
Аль ч улсын тоонд төрийн байгууллагын өөрийн хэвлэлийн албаны цалин, үйл ажиллагааны зардал ороогүй. Эх: Үндэсний аудитын газар (2025); УИХ, 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл; GAO-24-107021; CBO; Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын яам (2024 оны төрийн зар), 2024 оны улсын төсвийн гүйцэтгэл; Канадын Нийтийн үйлчилгээ, худалдан авалтын яам — Annual Report on Government of Canada Advertising Activities 2023–2024, Public Accounts of Canada; Дэлхийн банк (ДНБ).
03 · ЦААС, ТАЙЗ, САМБАР

Хэвлэл мэдээлэлд 53 тэрбум ₮, тайз, концерт, бэлэг, самбарт 50 тэрбум ₮

Төр олон нийтэд зөвхөн телевиз, сайтаар хандаагүй. Экспо, форум, баяр, концерт, самбар, логотой бэлэг, товхимолын зардлыг ижил шилэн дансаас ялгав. Нэг гүйлгээг нэг л ангилалд тооцсон.

Экспо, форум, баяр ёслолд 36.2 тэрбум ₮, концерт, хүлээн авалтад 8.2 тэрбум ₮, бэлэг дурсгалд 2.7 тэрбум ₮, гадна самбарт 1.7 тэрбум ₮, брэнд, PR-т 0.9 тэрбум ₮. Нийт 49.7 тэрбум ₮ буюу хэвлэл мэдээллийн төлбөртэй бараг тэнцүү.

Хэвлэх үйлдвэрт 69.2 тэрбум ₮ очсон ч үүний 58% нь паспорт, тэмдэг, саналын хуудас зэрэг заавал хэвлэх бүтээгдэхүүн. Сурталчилгааны хэвлэмэл гэж шууд бичсэн нь 1.5 тэрбум ₮, утга нь тодорхойгүй 22.5 тэрбум ₮.

Эхлээд хэвлэл мэдээллийн 53.2 тэрбум ₮ хэнд очсныг хүлээн авагчийн төрлөөр нь харъя. Телевиз, радио, сонин хамгийн их хувийг авдаг ч мэдээллийн сайт, видео продакшн, төрөл нь тодорхойгүй медиа групп тус бүр ойролцоо хэмжээний мөнгө авчээ. МҮОНРТ (2025 онд улсын төсвөөс 9.5 тэрбум ₮), Монцамэгийн (2024 онд 4.41 тэрбум ₮) үндсэн санхүүжилт эдгээр тоонд ороогүй.

Хэвлэл мэдээллийн мөнгө хэнд очсон бэ: хүлээн авагчийн төрлөөр
Шилэн дансны 5 сая ₮-өөс дээш гүйлгээ · тэрбум ₮ · хаалтанд нийтэд эзлэх хувь
ТВ, радио, сонин, сэтгүүл · МҮОНРТ, NTV, UBS, аймгийн радио, сонин, Монцамэ17.4 (33%)
Төрөл тодорхойгүй медиа групп · нэрээр нь ТВ эсвэл сайт гэж ялгах боломжгүй медиа групп12.2 (23%)
Мэдээллийн сайт · мэдээллийн вэбсайт эрхэлдэг компани10.0 (19%)
Видео, кино продакшн · баримтат кино, нэвтрүүлэг хийдэг продакшн7.9 (15%)
ТББ, PR, контентын бусад · сэтгүүлчдийн холбоо, ТББ, PR агентлаг5.7 (11%)
2026* = 1–9-р сар. Төрөл нь хүлээн авагчийн нэр, үйл ажиллагааны чиглэл, гүйлгээний утгаар тогтоогдсон.
Төрийн харилцааны зардал, 2023–2026/09 нийт, тэрбум ₮
Шилэн дансны 5 сая ₮-өөс дээш гүйлгээ · нэг гүйлгээ нэг ангилалд
Хэвлэл мэдээлэл, контент53.2
Экспо, форум, арга хэмжээ36.2
Концерт, хүлээн авалт8.2
Бэлэг дурсгал, брэнд бараа2.7
Гадна самбар1.7
Брэнд, PR, дизайн0.9
Хэвлэх үйлдвэр · сурталчилгааны + тодорхойгүй24.0
Хэвлэх үйлдвэр · паспорт, тэмдэг, санал, ном45.2
Радио телевизийн сүлжээ · дамжуулалт25.0
Саарал = мэдээлэл түгээх дэд бүтэц, заавал хэвлэх бүтээгдэхүүн; сурталчилгаа биш.
Сонгуулийн өмнөх 3 сард (2024 оны 4–6-р сар) сарын зардал хэд дахин өссөн бэ
Бусад сарын дундажтай харьцуулсан
Гадна самбар8.1×
Концерт, хүлээн авалт2.7×
Хэвлэл мэдээлэл1.8×
Хэвлэх үйлдвэр1.7×
Экспо, арга хэмжээ1.3×
Гадна самбарын өсөлтийн дийлэнх нь нэг дүүргийн «сонгуулийн сурталчилгааны самбар» хийлгэх гэрээ (702 сая ₮ гурван сард).

Тендерээр хэд нь явдаг вэ

tender.gov.mn-д 2023–2025 онд зарласан багцын төсвийг шилэн дансны төлбөртэй харьцуулав. Хэвлэх ажлын 51% нь тендерээр явдаг бол арга хэмжээний 29%, хэвлэл мэдээллийн ердөө 23%. Үлдсэн нь тушаал, шууд гэрээгээр. Тендерээр зарласан багцын ч 62% (арга хэмжээ), 57% (хэвлэл мэдээлэл) нь ганц оролцогчтой.

2023–2025Шилэн дансанд бүртгэгдсэн төлбөрТендерийн төсөвХарьцааГанц оролцогчтой багц
Хэвлэх үйлдвэр60.930.9 (139)51%53%
Экспо, арга хэмжээ28.18.1 (26)29%62%
Хэвлэл мэдээлэл43.910.1 (70)23%57%
Тэрбум ₮; хаалтанд багцын тоо. Тендерийн төсөв = зарласан үнэ, гүйцэтгэл биш; ТӨҮГ зэрэг шилэн дансаа бүрэн хөтөлдөггүй захиалагч ч багтсан тул харьцаа нь чиг хандлагыг л харуулна.
04 · ХЭН ТӨЛДӨГ ВЭ

73%-ийг Засгийн газар — яам, агентлаг төлдөг

Төлбөрийн 39.0 тэрбум ₮-ийг яам, агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, 7.4 тэрбум ₮-ийг нийслэл, 6.8 тэрбум ₮-ийг 21 аймаг төлжээ. Сонгуулийн ерөнхий хороо, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын тамгын газар ч жагсаалтад бий.

2012 онд 76 төрийн байгууллага энэ мөнгийг зарцуулах ямар ч журамгүй, хэвлэл мэдээллээ удирдлагын тушаалаар сонгодог байжээ (Глоб интернэшнл, MOM 2016). Арван дөрвөн жилийн дараа ч нэгдсэн журам, бүртгэл алга.

Хэвлэл мэдээлэлд хамгийн их төлсөн төсвийн ерөнхийлөн захирагчид, 2023–2026/09
Харьяа бүх байгууллагын нийлбэр · хаалтанд төлсөн байгууллагын тоо
Нийслэл · 107 байгууллага7.43 тэрбум ₮
Соёлын сайд · 27 байгууллага4.54 тэрбум ₮
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд · 19 байгууллага3.55 тэрбум ₮
Монгол улсын шадар сайд · 41 байгууллага3.07 тэрбум ₮
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд · 20 байгууллага2.73 тэрбум ₮
Сангийн сайд · 22 байгууллага2.47 тэрбум ₮
Хууль зүй, дотоод хэргийн сайд · 33 байгууллага2.40 тэрбум ₮
Зам, тээврийн хөгжлийн сайд · 9 байгууллага2.39 тэрбум ₮
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд · 14 байгууллага2.12 тэрбум ₮
Эрүүл мэндийн сайд · 27 байгууллага1.90 тэрбум ₮
Ногоон — нийслэл, аймаг; цэнхэр — Засгийн газрын салбар.
05 · ХЭРХЭН

Тендер биш, тушаалаар. Төлбөрийн 50%-д зориулалт бичээгүй

Төлбөрийн 50%-ийн утгад зөвхөн «гэрээт ажлын төлбөр», «урьдчилгаа» гэж бичсэн. Иргэд ямар нэвтрүүлэг, ямар нийтлэлийн төлөө мөнгө төлснөө мэдэх боломжгүй. Зориулалт бичсэн хэсэгт мэдээ, нийтлэл (23%), баримтат кино, видео (15%) голлоно.

Төлбөрийн 23%-ийн утгад дарга, сайдын тушаалын дугаар (А/…) бичигдсэн: худалдан авах журмаар биш, удирдлагын шийдвэрээр олгосон. Хэвлэл мэдээллийн тендер жилд ердөө 10–27 багц зарлагддаг бөгөөд 2022–2025 онд тэдгээрийн 60%-д ганц оролцогч бүртгэгдсэн.

Төлбөрийн зориулалт, гүйлгээний утгаар
Нийт 53.2 тэрбум ₮-ийн хувь
Тодорхойгүй / гэрээт ажил50.3%
Мэдээ, нийтлэл, сурталчилгаа23.0%
Баримтат кино, видео контент14.5%
Нэвтрүүлэг, шторк, спот5.1%
Шууд дамжуулалт4.5%
Хамтран ажиллах гэрээ2.1%
Сонин захиалга0.5%
Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны тендер
tender.gov.mn · багцаар · оролцогчийн тоо нь доод тооцоо
ОнБагцТөсөвт өртөгГанц оролцогч
2018152.10 тэрбум47%
2019201.39 тэрбум60%
2020271.06 тэрбум15%
2021242.97 тэрбум38%
2022153.06 тэрбум67%
2023100.60 тэрбум50%
2024272.68 тэрбум67%
2025274.25 тэрбум52%

Хувь хүн, сошиал медиа: шилэн дансанд бараг харагддаггүй

Төрийн байгууллагууд хувь хүнд ч хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлын хөлс төлдөг. 5 сая ₮-өөс дээш 135 ийм гүйлгээ шилэн дансанд бүртгэгдсэн: 76 байгууллага 118 хүнд нийт 1.26 тэрбум ₮ шилжүүлжээ. Ихэнх нь видео, бичлэг (707 сая ₮), мэдээ, шторк, сурталчилгаа (483 сая ₮). Эдгээр нь хэвлэл мэдээллийн байгууллагад хийсэн төлбөрийн дүнд ороогүй.

Харин Facebook, пэйж, буст, инфлюэнсер гэх мэт сошиал медиагийн утгатай гүйлгээ бүх хүлээн авагчаар нийлээд 41 (621 сая ₮), Facebook-ийг шууд нэрлэсэн нь ердөө 3, хувь хүнд хийсэн нь 3. Meta, Google рүү шууд хийсэн төлбөр огт алга. Энэ нь төрийн байгууллагууд сошиал медиад зарцуулдаггүй гэсэн үг биш. Пэйжийн бустыг картаар, 5 сая ₮-өөс бага дүнгээр төлдөг бол шилэн дансны босгоос доор үлддэг, зуучлагч компаниар дамжуулбал гүйлгээний утгад «гэрээт ажил» гэж л бичигддэг. Төр олон нийтэд хүрэх хамгийн өсөж буй сувагтаа хэдийг зарцуулж байгааг одоогийн бүртгэлээр мэдэх боломжгүй.

Хувь хүнд хийсэн хэвлэл мэдээлэл, контентын төлбөр
Шилэн дансны 5 сая ₮-өөс дээш гүйлгээ · 2023–2026 · сая ₮ · хүний нэр нийтлээгүй
Видео, бичлэг, контент · 73 гүйлгээ, 63 хүн707
Мэдээ, шторк, сурталчилгаа · 58 гүйлгээ, 52 хүн483
Сошиал медиа, пэйж · 4 гүйлгээ, 4 хүн66
Хувь хүн = регистргүй, «Овог Нэр» хэлбэрийн нэртэй хүлээн авагч. Хөтлөгч, дуу бичлэг, камер, судалгаа, сургалтын төлбөрийг хассан.

Хувь хүнд хамгийн олон удаа төлсөн нь Соёлын сайдын харьяа байгууллагууд (23 гүйлгээ, 7 байгууллага, 246 сая ₮), дараа нь нийслэлийн байгууллагууд. Ганц байгууллагын хувьд Соёл урлагийн газар 12 өөр хүнд төлсөн. Хүлээн авагчдын 103 нь нэг л удаа авсан бол 15 хүн хоёр ба түүнээс олон удаа нийт 241 сая ₮ авчээ. Тэдгээрийн 13 нь ганц л байгууллагаас давтан авсан: нэг удаагийн ажил биш, тухайн байгууллагын хэвлэл мэдээллийн ажлыг гэрээгээр тогтмол хийдэг хүмүүс байх магадлалтай. Ийм гэрээг хөдөлмөрийн гэрээ биш, «ажил гүйцэтгэх» гэрээгээр хийснээр орон тоо, цалингийн санд тусгагдахгүй үлддэг.

Хувь хүнд хамгийн олон удаа төлсөн
Соёл урлагийн газар · 143 сая ₮ · 12 хүн12 удаа
МИАТ · 65 сая ₮ · 5 хүн5 удаа
Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК · 55 сая ₮ · 4 хүн4 удаа
Эрүүл мэндийн яам · 44 сая ₮ · 2 хүн4 удаа
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газар · 27 сая ₮ · 4 хүн4 удаа
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг даргын тамгын газар · 20 сая ₮ · 2 хүн4 удаа
Нийслэлийн Соёл урлагийн газар · 44 сая ₮ · 3 хүн3 удаа
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газар · 33 сая ₮ · 3 хүн3 удаа
Дорноговь аймгийн саран хөхөө театр · 28 сая ₮ · 2 хүн3 удаа
Драмын эрдмийн театр · 22 сая ₮ · 2 хүн3 удаа
Үндэсний статистикийн хороо · 18 сая ₮ · 2 хүн3 удаа
Онцгой байдлын ерөнхий газар · 22 сая ₮ · 2 хүн2 удаа
Нэг хүн хэдэн удаа авсан бэ
Хүлээн авагчийн тоо · 5 сая ₮-өөс дээш гүйлгээ
1 удаа103 хүн
2 удаа13 хүн
3 ба түүнээс олон удаа2 хүн
Давтан авсан хүнУдааСая ₮Төлсөн байгууллага
Хүн 1
видео, контент
338.7Эрүүл мэндийн яам
Хүн 2
мэдээ, шторк
315.0Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг даргын тамгын газар
Хүн 3
видео, контент
222.4Дорноговь аймгийн саран хөхөө театр
Хүн 4
видео, контент
219.8Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба
Хүн 5
мэдээ, шторк
219.2Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
Хүн 6
мэдээ, шторк
219.0Цагдаагийн ерөнхий газрын авто бааз
Хүн 7
мэдээ, шторк
218.0Дундговь аймгийн засаг даргын тамгын газар
Хүн 8
видео, контент
214.7Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургууль
Хүн 9
видео, контент
214.0Драмын эрдмийн театр
Хүн 10
видео, контент, мэдээ, шторк
213.0Үндэсний статистикийн хороо
Хүн 11
видео, контент
212.5Сонгинохайрхан дүүргийн жаргалант тосгон соёлын ордон
Хүн 12
видео, контент
212.1Ховд аймгийн хөгжимт драмын театр
Хүн 13
видео, контент
211.0Дорноговь аймгийн саран хөхөө театр
Хүн 14
видео, контент
210.0Зорчигч тээвэр нэг
Хүн 15
мэдээ, шторк
21.7Баянхонгор аймгийн Богд сумын засаг даргын тамгын газар
Хувь хүний нэрийг нийтлээгүй. Нэрийн бичлэгийн зөрүүгээр нэг хүн хоёр мөрөнд хуваагдсан байж болно.
06 · СОНГУУЛЬ

Сонгуулийн өмнөх гурван сард сар бүр 2.08 тэрбум ₮ — ердийнхөөс 1.8 дахин

2024 оны УИХ-ын сонгууль 6-р сарын 28-нд болсон. Түүний өмнөх 4–6-р сард төрийн байгууллагууд хэвлэл мэдээлэлд сард 2.08 тэрбум ₮ төлжээ. Бусад үед 1.01 тэрбум ₮–1.26 тэрбум ₮. Сонгуулийн ерөнхий хорооны сонгогчийн боловсролын төлбөрийг хассан ч гурван сард 6.08 тэрбум ₮. Жижиг дунд үйлдвэрийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, аймгийн Засаг даргын тамгын газрууд зэрэг олон байгууллага яг энэ үед төлбөрөө нэмсэн.

Төрөөс хэвлэл мэдээлэлд төлсөн, сар бүр, сая ₮
2023/01 – 2026/09 · шилэн дансны 5 сая ₮+ гүйлгээ
01,0002,0003,0004,00023/0123/0724/0124/0725/0125/0726/0126/07
УИХ-ын сонгууль 2024-06-28. 12-р сарын оргилууд — төсвийн жилийн эцсийн зарцуулалт. Цөөн жилийн өгөгдөл тул сонгуулийг шалтгаан гэж батлахгүй, хэв маяг гэж үзнэ.
07 · ШУУД ГЭРЭЭ

Сонгуулиас 39 хоногийн өмнө гарсан тушаал: 10 байгууллага, 1.78 тэрбум ₮

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга 2024 оны 5-р сарын 20-нд «гэрээ шууд байгуулах» 10 аж ахуйн нэгжийн жагсаалтыг тушаалаар баталжээ. Хавсралтад байгууллага бүрийн нэр, регистр, данс, мөнгөн дүн бий. Нийт 1.78 тэрбум ₮. Тендер зарлаагүй, үнийн санал аваагүй. УИХ-ын ээлжит сонгууль 6-р сарын 28-нд болох байсан.

Мөнгө хурдан шилжсэн. ЖДҮГ-ын шилэн дансанд бүртгэснээр тушаал гарснаас 11 хоногийн дараа буюу 5-р сарын 31-нд найман байгууллагад урьдчилгаа 70% болох 1.11 тэрбум ₮-ийг нэг өдөр шилжүүлжээ. Тэр долоо хоногт ЖДҮГ-ын бүх зарлагын 99% нь эдгээр хэвлэл мэдээлэл, контентын компанид очсон. Үлдсэн 30%-ийг (505 сая ₮) 6-р сарын 26-аас 7-р сарын 2-ны хооронд, буюу сонгуулиас хоёр хоногийн өмнөөс дөрөв хоногийн дараа хүртэл төлсөн. ЖДҮГ-ын шилэн дансанд бүртгэгдсэн нийт зарлага 2023 онд 1.32, 2024 онд 5.11, 2025 онд 1.69 тэрбум ₮ байсан.

Гүйлгээний утгад «шууд дамжуулалт», «мэдээ мэдээлэл түгээх цуврал контент», «Шинэ хоршоо хөдөлгөөний пэйж хуудас хөгжүүлэх», «Шинэ хоршооны подкаст» гэж бичсэн. Жагсаалтын есөн байгууллагад шилжүүлсэн дүн тушаалынхтай төгрөг бүрээр таарч, нийт 1.68 тэрбум ₮ болсон. Харин Зоргол партнер (100 сая ₮)-д ЖДҮГ-аас мөнгө шилжүүлсэн гүйлгээ шилэн дансанд бүртгэгдээгүй. Оронд нь жагсаалтад байхгүй Рэдфильм компанид яг 100 сая ₮ (70% + 30%) «Шинэ хоршоог шууд дамжуулах, мэдээ» утгаар шилжсэн. Хоёр компанийн хооронд эзэмшлийн холбоо илрээгүй.

Мөнгөний бараг гуравны нэг буюу 600 сая ₮ (34%) нь Нэйшнл сошл медиа, Зиндаа ньюс, Өглөөний сонин паблишинг гэсэн гурван компанид очсон. Экофокус компани 110 сая ₮-ийг «хэвлэл мэдээллийн 40 байгууллагын цахим хуудсаар дамжуулах» зориулалтаар авсан. Тэр 40 байгууллага хэн болох нь шилэн дансны бүртгэлд байхгүй.

ЖДҮГ-ын шилэн дансанд бүртгэгдсэн зарлага, 7 хоногоор, 2024/04–08
Сая ₮ · улаан — тушаалын жагсаалтын байгууллагууд ба Рэдфильм
05001,0001,5004/85/136/177/22
Хэвлэл мэдээлэл, контентБусад зарлага
Тушаал 5/20, урьдчилгаа 5/31, УИХ-ын сонгууль 6/28. 7 хоногийн огноо = даваа гараг.
Тушаалын жагсаалт ба шилэн данс
Сая ₮ · огноо 2024 он
БайгууллагаТушаалдШилжсэнОгноо
Нэйшнл сошл медиа
Шууд дамжуулалт
5005005/31, 6/27
ТАКТ
Мэдээ мэдээлэл түгээх цуврал контент
4004005/31, 6/27
БДТ контент
Цахим хуудсаар шууд дамжуулах зардал
2002005/31, 6/27
Тусгай сурвалжлага
Цуврал видео сурталчилгааны зардал
2002005/31, 7/2
Экофокус
Хэвлэл мэдээллийн 40 байгууллагын цахим хуудасаар дам төлбөр
1101105/31, 6/27
Зоргол партнер100—
Хангайн сонор
Шинэ хоршооны подкаст хийх төлбөр
92926/12, 7/2
Эх гоёот медиа групп
Шинэ хоршоо хөдөлгөөний пэйж хуудас хөгжүүлэх
80805/31, 6/26
Зиндаа ньюс
Мэдээ мэдээллийг вэб хуудсаар түгээх зардал
50505/31, 6/26
Өглөөний сонин паблишинг
Өдөр тутмын болон 7хоног тутмын сонинийн зардал
50505/31, 6/26
Рэдфильм
жагсаалтад байхгүй
—1006/12, 6/27
Эх: ЖДҮГ-ын даргын 2024-05-20-ны тушаалын хавсралт; шилэн данс. Хувь хүний нэр, дансны дугаарыг нийтлээгүй.
08 · ЖАГСААЛТ

Төрөөс хамгийн их мөнгө авсан 50 хэвлэл мэдээлэл, контентын байгууллага

Тэргүүлэгч нь МҮОНРТ (Монголын үндэсний олон нийтийн радио телевиз): 86 төрийн байгууллагаас 2.65 тэрбум ₮. Энэ нь улсын төсөв, телевизийн хураамжаас гадуурх, нэвтрүүлэг, шууд дамжуулалтын төлбөр. Хоёрдугаарт Нэйшнл ньюс корпорэйшн (1.22 тэрбум ₮), орлогынх нь 90%-ийг МИАТ төлсөн.

Эхний 50 нь бүх төлбөрийн 39%-ийг авсан. Эхний 20-ийн 6 нь орлогынхоо дөрөвний гурваас илүүг ганц захиалагчаас авдаг (хүснэгтэд улаанаар). Ганц захиалагчтай хэвлэл мэдээлэл тэр захиалагчаа шүүмжлэхэд хэцүү.

Төрөөс хамгийн их төлбөр авсан хүлээн авагчид, 2023/01 – 2026/09
Сая ₮ · регистрээр нэгтгэсэн · 2026 = 1–9-р сар · «Гол захиалагч» = хамгийн их төлсөн байгууллага, хаалтанд эзлэх хувь
#Хүлээн авагч2023202420252026*НийтТөлөгчГол захиалагч
1МҮОНРТ (Монголын үндэсний олон нийтийн радио телевиз)9026096604812,65286Улаанбаатар зүүн азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо (9%)
2Нэйшнл ньюс корпорэйшн3263363362191,21710МИАТ (90%)
3Эн Ти Ви броадкастинг27525515516985436Орхон аймгийн Засаг даргын тамгын газар (15%)
4Мандала фильмс120474——5942Удирдлагын академи (79%)
5Улаанбаатартелевиз266167837359033Кино урлагийг дэмжих сан (13%)
6Нэйшнл сошл медиа33535——5683Жижиг, дунд үйлдвэрийн газар (88%)
7Ворд медиа2920315417956435Эдийн засаг, хөгжлийн яам (11%)
8Миний монгол энтертайнмент34314712—5032Тогтвортой амьжиргаа 3 төсөл (82%)
9Ган үзэгтэн1289311716450236Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (6%)
10Эрхэм уул202167117045913Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл (34%)
11Зоргол партнер105199668345323Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (25%)
12Про медиа нетворк154155644742020Шинжлэх ухаан технологийн сан (12%)
13ТАКТ12408——4202Жижиг, дунд үйлдвэрийн газар (95%)
14Говь-Алтай аймгийн олон нийтийн алтай радио76132115944173Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газар (97%)
15Ар Жэй Эйч126134110334037Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газар (61%)
16Улаанбаатар ньюс16256967939326Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл (29%)
17Медиахолдинг17383883137522Төрийн банк (21%)
18Логоо50137849636725Таван толгой түлш ХХК (13%)
19Зөв мэдээлэл81103927635329Стандарт, хэмжил зүйн газар (10%)
20Чэймп медиа групп12953123373439Биеийн тамир спортын улсын хороо (31%)
Шилэн дансны 5 сая ₮-өөс дээш гүйлгээ. МҮОНРТ-ын салбар, нэрийн хувилбаруудыг нэгтгэсэн. Кино урлагийг дэмжих сангийн кино бүтээх санхүүжилт, продакшн компанид төлсөн контентын төлбөр орсон. Улаанаар — орлогын 75%+ нь ганц захиалагчаас.
09 · ТВ, РАДИО, СОНИН

Уламжлалт хэвлэл мэдээлэлд 17.4 тэрбум ₮ — гуравны хоёр нь телевизэд

ТВ, радио, сонин, агентлагийн 204 хүлээн авагч 17.4 тэрбум ₮ авчээ: телевиз 10.5 тэрбум ₮ (60%), сонин, агентлаг 4.2 тэрбум ₮, радио 2.7 тэрбум ₮. Телевизийн авах мөнгө жил бүр буурч, 2023 оны 3.4 тэрбум ₮-аас 2025 онд 2.4 тэрбум ₮ болов. Уламжлалт хэвлэл мэдээллийн 38% нь ганц л захиалагчтай. Ихэнх нь аймгийн сонин, радио.

Тэргүүлэгч нь Монголын үндэсний олон нийтийн радио телевиз: 81 байгууллагаас 2.34 тэрбум ₮ (аймгийн салбар, нэрийн хувилбаруудыг нэгтгэвэл 86 байгууллагаас 2.65 тэрбум ₮). МҮОНРТ улсын төсвөөс 9.5 тэрбум ₮, өрх бүрийн 1,100 ₮-ийн хураамжаас 9.0 тэрбум ₮ авдаг ч яам, агентлагаас нэвтрүүлгийн захиалга мөн авдаг. Хуулиар төрөөс хараат бус байх ёстой телевиз төрийн захиалгаас орлого олж байна.

Монцамэ 2022 оноос Ерөнхийлөгчийн тамгын газрын харьяанд шилжсэн, санхүүжилтийн 95% нь улсын төсөв. 2025 оны 6-р сард ажилтнуудын 84% нь удирдлага редакцад хөндлөнгөөс оролцож байна гэсэн шаардлагад гарын үсэг зурсан.

ТВ, радио, сонинд төлсөн, жилээр, тэрбум ₮
Шилэн дансны 5 сая ₮+ гүйлгээ · 2026 = 1–9-р сар
02462023202420252026*
ТелевизРадиоСонин, сэтгүүл, агентлаг
Хамгийн их авсан уламжлалт хэвлэл мэдээлэл
Сая ₮ · хаалтанд төлсөн байгууллагын тоо
МҮОНРТ · телевиз, 812,342
Нэйшнл ньюс корпорэйшн · телевиз, 101,217
Эн Ти Ви броадкастинг · телевиз, 38854
Улаанбаатартелевиз · телевиз, 35590
Миний монгол энтертайнмент · радио, 3503
Про медиа нетворк · телевиз, 23420
Говь-Алтай аймгийн олон нийтийн алтай радио · радио, 3417
Медиахолдинг · радио, 23375
Чэймп медиа групп · телевиз, 10343
Малчин удмын хийморь · сонин, 22331
Гэгээндалай · радио, 22294
АЭ энд ЖААГ · телевиз, 13288
10 · САЙТУУД: МӨНГӨ

128 мэдээллийн сайтад 10.0 тэрбум ₮, мөнгөний 47% нь 10+ захиалагчтай сайтуудад

Мэдээллийн сайт эрхэлдэг нь тогтоогдсон 128 хүлээн авагч 10.0 тэрбум ₮ авчээ. Нэг сайтын медиан 47 сая ₮. Уламжлалт хэвлэл мэдээллээс ялгаатай нь сайтуудын ердөө 22% нь ганц захиалагчтай: мөнгөний 47% нь 10-аас дээш төрийн байгууллагаас зэрэг мөнгө авдаг сайтуудад очсон. Төрөл нь тодорхойгүй медиа группуудыг нэмбэл сайтуудын дүн 10 тэрбум ₮–22 тэрбум ₮.

Бүх хэвлэл мэдээллийг нийлүүлбэл хүлээн авагчдын 34% нь ганц л байгууллагаас мөнгө авдаг. Олон захиалагчтай сайтууд хэрхэн мөнгө авдгийг дараагийн хоёр бүлэг харуулна: нэг өдөр олон сайтад зэрэг хуваадаг «багц», нэг жагсаалтад нэр нь гарсан сайтууд.

11 · БАГЦ

Нэг өдөр, нэг утга, ижил дүн: 177 удаа хэвлэл мэдээллийг «багцаар» төлжээ

Нэг байгууллага нэг өдөр гурав ба түүнээс олон хэвлэл мэдээлэлд зэрэг мөнгө шилжүүлсэн 177 «багц» олдлоо (2023-01 – 2026-09): 62 төлөгч, 10.7 тэрбум ₮. Нэг багцад дунджаар 4, хамгийн ихдээ 16 хүлээн авагч. 68 багцад бүгд яг ижил дүн авсан. Хамгийн олон нь сонгуулийн жил болох 2024 онд (57 багц).

Хамгийн том нь: Эрдэнэс оюу толгой 2025 оны 5-р сарын 26-нд 15 телевиз, сайтад тус бүр 10.5 сая ₮, нийт 158 сая ₮ шилжүүлсэн («ГЭРЭЭТ АЖЛЫН ХӨЛС 70 ХУВЬ ЭОТ РД: 5 548721,БЕНЕКРА ФТ ХХК,ХУД ХӨГЖ ТӨВ БАНК»). Үзэгчийн тоо нь хэд дахин ялгаатай байгууллагууд ижил мөнгө авсан нь гэрээг хүрээгээр нь бус, жагсаалтаар нь хуваасныг харуулна.

Ижил нэрс дахин дахин хамт гардаг. Ган үзэгтэн, Ворд медиа хоёр 12 багцад хамт орсон (9 төлөгч). Сайтуудаас Ган үзэгтэн, Хос масс, Ньюс-Аженси, Ньюс инфо, Логоо, Товч репорт зургаа нэг бүлэг: 73 байгууллагаас нийт 2.05 тэрбум ₮ авсан, гурав нь нэг багцад хамт орсон тохиолдол 10 удаа.

Хос масс (55%), Логоо (50%), Ньюс-Аженси (59%), АЭ энд ЖААГ (56%), Ньюс инфо (58%), Товч репорт (54%) төрийн мөнгөнийхөө талаас илүүг багцаар авчээ. Жагсаалтыг хэн гаргадаг нь шилэн дансны бүртгэлээс харагдахгүй. Ямар ч байсан нэг жагсаалтын сайтууд мөнгийг хамт авч, хамт алддаг тул тэр жагсаалт гаргагчаас хамааралтай болдог.

Хэн хэнтэйгээ хамт багцад ордог вэ
Хамгийн олон багцад орсон 16 хүлээн авагч · нүд = хамт орсон багцын тоо · дээд хэсэг телевизүүд, доод хэсэг мэдээллийн сайтууд
Нүдэн дээр очиж хоёр хүлээн авагчийн хамт орсон багцын тоог харна.
Улаанбаатар телевиз
5
5
АЭ энд ЖААГ
7
Медиахолдинг
5
6
Эн Ти Ви броадкастинг
5
7
5
7
5
6
5
6
Зоргол партнер
7
5
Малчин удмын хийморь
5
6
5
5
5
6
Улаанбаатар ньюс
6
5
5
Оюунлаг эргэлт медиа групп
6
5
Ньюс инфо
5
5
8
6
7
5
Логоо
6
6
9
5
6
7
Ньюс-Аженси
6
9
6
6
6
5
6
Хос масс
5
8
5
6
11
6
5
11
Ган үзэгтэн
6
6
6
11
8
12
Товч репорт
7
6
6
8
6
Зөв мэдээлэл
5
5
5
Ворд медиа
5
7
6
11
12
6
5
Багц = нэг төлөгч нэг өдөр ≥3 хэвлэл мэдээллийн хүлээн авагчид төлсөн. 2023-01 – 2026-09. Эрэмбийг хамт гарах давтамжаар (спектрийн эрэмбэлэлт) тогтоов.
Хамгийн олон багцад орсон хүлээн авагчид
Төрөөс авсан нийт мөнгөний хэдэн хувь нь багцаар ирсэн бэ
Хүлээн авагчБагцТөлөгчБагцаар, сая ₮Хувь
Эн Ти Ви броадкастинг301826731%
Ган үзэгтэн271824549%
Хос масс241318855%
Ворд медиа231723141%
Логоо211418350%
Ньюс-Аженси201216159%
Улаанбаатар ньюс191011028%
АЭ энд ЖААГ18916156%
Зоргол партнер181015133%
Малчин удмын хийморь18914945%
Оюунлаг эргэлт медиа групп181012737%
Ньюс инфо171216758%
Товч репорт141015054%
Зөв мэдээлэл141112134%
МҮОНРТ-ын хувь бага, учир нь улсын төсвөөс шууд санхүүжилт авдаг.
Хамгийн олон багц төлсөн байгууллагууд
Багцын тоо · нийт дүн · нэг багцад дунджаар хэдэн хүлээн авагч
ТөлөгчБагцДүнДундаж
Онцгой байдлын ерөнхий газар19942 сая ₮5.8
Зэвсэгт хүчний хөгжлийн сан10308 сая ₮3.8
Таван толгой түлш ХХК8431 сая ₮6.1
Стандарт, хэмжил зүйн газар8339 сая ₮4.9
Соёл урлагийн газар7368 сая ₮4.6
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал7280 сая ₮4.3
Сонгуулийн ерөнхий хороо7209 сая ₮4.7
Орхон аймгийн Засаг даргын тамгын газар6320 сая ₮4.3
Эрдэнэс оюу толгой5288 сая ₮6.8
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам5247 сая ₮6.2
Ижил дүнтэй хамгийн том багцууд
Нэг төлөгч нэг өдөр хүлээн авагч бүрт ижил дүн шилжүүлсэн
ОгнооТөлөгчТус бүрХүлээн авагчид
2025-05-26Эрдэнэс оюу толгой
«ГЭРЭЭТ АЖЛЫН ХӨЛС 70 ХУВЬ ЭОТ РД: 5 548721,БЕНЕКРА ФТ ХХК,ХУД ХӨГЖ ТӨВ БАНК»
10.5
× 15
Бенекрафт, Ворд медиа, Ган үзэгтэн, Гэгээндалай, Имержмедиа, Логоо, Малчин удмын хийморь, Монголиан модерн контент, Ньюс инфо, Ньюс-Аженси, Товч репорт, Хос масс, Чаннел-Уан, Шуудэмэн хурд медиа, Эн Ти Ви броадкастинг
2023-12-20Соёлын яам
«Соёлын сайдын А/474, ТНБД-ын А/166 тоот тушаал, гэрээний төлбөр»
20.0
× 13
АЭ энд ЖААГ, Алсын гэрэл, Гэгээндалай, Гэрэл плас медиа холдинг, Имержмедиа, Малчин удмын хийморь, Медиахолдинг, Ньюс инфо, Супер вижн медиа групп, Улаанбаатар телевиз, Чаннел-Уан, Эн Ти Ви броадкастинг, Өлзий медиа
2026-02-12Халдварт өвчин судлалын үндэсний төв
«Улаанбурхан өвчний тархлалтын хязгаарлах, мэдээлэл сурталчилгаа»
5.0
× 13
Бенекрафт, Виа бренд медиа, Ган үзэгтэн, Гэгээндалай, Зоргол партнер, Логоо, Малчин удмын хийморь, Медиахолдинг, Монголын цахилгаан мэдээ, Ньюс-Аженси, Тэнүүн инсайт медиа, Улаанбаатар ньюс, Улаанбаатар телевиз
2026-03-31Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж
«6808964 - Гэрээний урьдчилгаа төлбөр НТУГ/26/008»
8.0
× 10
Виа бренд медиа, Ворд медиа, Ган үзэгтэн, Зөв мэдээлэл, Логоо, Монголиан модерн контент, Ньюс инфо, Ньюс-Аженси, Товч репорт, Хос масс
2025-12-31Цөлжилттэй тэмцэх нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын алба
«судалгааны төлбөр»
18.0
× 9
Байгаль ногоон хэвлэл сэтгүүлчдийн сүлжээ, Монголын цахилгаан мэдээ, Товч репорт, Тод индэр, Улс төрч агентлаг, Цахим сэтгүүлчдийн мэргэжлийн зөвлөл, Ээтэн мөр, Юу Эн Ди Ас трио, Өшиг
Сая ₮. Гүйлгээний утгыг шилэн дансанд бичсэнээр нь (товчилсон).
12 · ЭВЛЭЛИЙН ЖАГСААЛТ

Сэтгүүлчдийн эвлэлийн хуралд төлөөлсөн 43 сайт хувийн хэвлэл мэдээллийн төрийн захиалгын 15%-ийг авчээ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ээлжит XIX их хурал 2026 оны 6-р сарын 21-нд 301 мандаттай болж, эвлэлийн ерөнхийлөгч, удирдах зөвлөлийг дөрвөн жилээр сонгосон. Хурлын төлөөлөгчдийн бүртгэлийн «Сайт» хэсэгт 58 мэдээллийн сайт, тэдгээрийг төлөөлсөн хүний нэр, мандатын дугаар бичигдсэн. Мөн хэсэгт сайтын оронд «бага хурлын гишүүн» гэж тэмдэглэсэн 7 төлөөлөгч бий. Тэд эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүд бөгөөд сайт төлөөлөөгүй тул тооцоонд ороогүй.

Сайт бүрийн эзэмшигчийг домэйн бүртгэл, улсын бүртгэл, шилэн дансны бүртгэлээр тогтоов: 43 сайт, 44 байгууллага. Тэдгээрийн 19-д нь бүртгэлд сайтын хажууд бичигдсэн төлөөлөгч өөрөө тухайн компанийн хувьцаа эзэмшигч эсвэл удирдлага.

Эдгээр байгууллага 157 төрийн байгууллагаас 7.2 тэрбум ₮ авчээ. МҮОНРТ, Монцамэ зэрэг төрийн өмчийн хэвлэл мэдээллийг хасвал төр хувийн хэвлэл мэдээллээс 49.2 тэрбум ₮-ийн үйлчилгээ худалдан авсан бөгөөд үүний 14.6% нь эдгээр сайтад очсон. Төрөөс хамгийн их авсан 50-ийн 14 нь энэ жагсаалтад бий, 33 нь «багц»-д орсон. Сонгуулийн өмнөх гурван сард тэдний орлого 2.4 дахин өссөн бол бусад хэвлэл мэдээллийнх 1.8 дахин.

Эвлэл бол сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах, ёс зүйг сахиулах байгууллага. Түүний хуралд төлөөлөх эрхтэй сайтуудын ихэнх нь төрийн захиалгаас тогтмол орлого олдог нь салбарын өөрийгөө зохицуулах тогтолцоонд ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй.

Эвлэлийн жагсаалтын сайтуудын эзлэх хувь, жилээр
Төрөөс хувийн хэвлэл мэдээлэлд төлсөн дүнд (төрийн өмчийн хэвлэл мэдээллийг хассан) · 2026 = 1–9-р сар
2023 · 1.35 / 12.9 тэрбум ₮10.4%
2024 · 2.36 / 16.5 тэрбум ₮14.3%
2025 · 1.68 / 11.2 тэрбум ₮15.1%
2026 · 1.78 / 8.6 тэрбум ₮20.7%
Сонгуулийн өмнөх 3 сард сарын орлого хэд дахин өссөн бэ
2024 оны 4–6-р сар, бусад сарын дундажтай харьцуулсан
Жагсаалтын сайтууд2.4×
Бусад хэвлэл мэдээлэл1.8×

Тохиолдол: усалгааны төслийн 230 сая

Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжиж буй «Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй» төслийн шилэн дансанд нийт 28.9 тэрбум ₮-ийн зарлага бүртгэгджээ. Түүний бараг бүх гэрээ нь худалдан авалтын багцын кодтой усалгааны барилга, зөвлөх үйлчилгээ. Харин 2024 онд «Монголын сошиал нэгдэл» төрийн бус байгууллагад хоёр удаа нийт 229.9 сая ₮ шилжүүлсэн гүйлгээнд багцын код ч, ажлын нэр ч бичигдээгүй. Эхний 162 сая нь 2024 оны 2-р сарын 19-өөс 3-р сарын 4 хүртэлх хоёр долоо хоногийн «гүйцэтгэл» гэж бичигдсэн бөгөөд гэрээний хугацаа 8-р сарын 19 хүртэл буюу УИХ-ын сонгуулийг бүтэн хамарна. Худалдан авах ажиллагааны цахим системд энэ гэрээний тендер олдсонгүй.

Төсөл 2023–2024 онд хэвлэл мэдээлэлд нийт 250.9 сая ₮ төлсөн бөгөөд бүгд улсын бүртгэлд ижил овог нэртэй хүн хувьцаа эзэмшигч эсвэл удирдлагаар бичигдсэн 4 байгууллагад очжээ.

13 · САЙТУУД: ХАНДАЛТ, АГУУЛГА

Мөнгө ихэнхдээ уншигчтай сайтад очдог, гэхдээ 460 сая ₮ хэмжигдэх уншигчгүй сайтуудад

Хандалтыг Chrome хөтчийн бодит хэрэглэгчдийн өгөгдөл болох Chrome UX Report (CrUX)-ийн Монгол дахь эрэмбээр хэмжив (2025/01–2026/09). Жагсаалтын 40 сайтын 24 нь (60%) Монголын топ 5,000 сайтад тогтмол багтдаг бол бусад мэдээллийн сайтын ердөө 19%. Төрийн мөнгө авдаг сайтууд дунджаар илүү олон уншигчтай.

Агуулгыг Common Crawl-ийн монгол хэлний архив FineWeb-2-оор (2013–2024/04, 1.6 сая хуудас) шинжлэв. Нийт сайтын 24% болох жагсаалтын сайтууд мэдээллийн хуудсын 39%-ийг үйлдвэрлэжээ. Мөнгө авсан сайтуудад гэмт хэрэг, осол (8.2% ба 5.6%), эрүүл мэнд илүү, соёл бага. Улс төр (20% ба 20%), эдийн засгийн хувь ижил. Ялгаа нь сэдэв биш, хэмжээ.

Гэхдээ салбарын нийт мэдээний урсгал багасаж байна. Олон сайт мэдээндээ дараалсан дугаар өгдөг тул дугаар жилд хэдээр өссөнөөр хэдэн мэдээ нийтэлснийг тооцож болно. 2019–2023 оны бүх жилд хэмжигдсэн 30 сайт 2019 онд 429 мянган мэдээ нийтэлсэн бол 2023 онд 260 мянга буюу 39%-иар цөөн. Огноотой хуудсаар тоолоход ч 2020 оноос хойш 58% буурсан.

Энэ бол дэлхийн чиг хандлага. Мэдээний сайт руу ирэх хандалт хайлтын систем, сошиал сүлжээнээс хамаардаг ч хоёулаа татарч байна: Chartbeat-ийн тоогоор Google хайлтаас ирэх хандалт 2025 онд 34%, Facebook-ээс ирэх нь 2019 оноос хойш 50% буурсан. Хиймэл оюуны хураангуй хайлтын үр дүнд гарч, уншигч сайт руу орохгүйгээр хариугаа авдаг болсон. Зар сурталчилгааны мөнгө ч платформ руу шилжсэн: Alphabet, Amazon, Meta гурав дэлхийн зар сурталчилгааны 56%-ийг авдаг (WARC). Монголын жижиг зах зээлд энэ шилжилт бүр хүчтэй мэдрэгддэг. Хувийн зар сурталчилгааны орлого багасах тусам төрийн гэрээ олон сайтын хувьд үлдсэн тогтвортой орлогын эх үүсвэр болж, бие даасан байдалд нь илүү их нөлөөлдөг.

Мөнгийг хандалттай нь тулгав. Топ 1,000-д багтдаг 13 сайт тус бүр дунджаар 229 сая ₮, 1–5 мянгад багтдаг 14 сайт 196 сая ₮ авсан. Харин CrUX-ийн 50 мянгад ордоггүй 6 сайт нийт 460 сая ₮ авчээ. Тэдгээрт мэдээ байршуулсан байгууллага хэдэн хүнд хүрснээ мэдэхгүй. Нийтэд хүрэх зорилготой гэрээ хандалтын баталгаат тоо шаардах ёстой.

Хамгийн тод жишээ нь Монголын хамгийн их хандалттай мэдээллийн сайтуудын хоёр болох gogo.mn, ikon.mn. Хоёулаа Монголын хандалтаар топ 1,000-д тогтмол багтдаг ч 2023 оноос хойш төрөөс ikon.mn 145 сая ₮ (14 захиалагч), gogo.mn 110 сая ₮ (12 захиалагч) л авчээ. Харьцуулсан 27 сайтаас тэд 14, 18-д жагсана. Хандалт нь тэднээс доогуур бүсэд байдаг 6 сайт ikon.mn-ээс илүү мөнгө авсан бөгөөд тэргүүлэгч urug.mn (1–5 мянга) 564 сая ₮ авсан. Харин мөн топ 1,000-д багтдаг, Сэтгүүлчдийн эвлэлийн хуралд төлөөлсөн news.mn 271 сая ₮ (22 захиалагч) авч, gogo.mn-ээс 2.5 дахин их орлого олжээ.

Монголын хандалтын эрэмбэд хаана байдаг вэ
CrUX Монгол, 2025/01–2026/09 · сайтуудын хувь, сарын медиан бүсээр
Жагсаалтын сайтууд · топ 5,00060%
Жагсаалтын сайтууд · жагсаалтад үгүй28%
Мөнгө авсан бусад · топ 5,00046%
Мөнгө авсан бусад · жагсаалтад үгүй31%
Бусад мэдээллийн сайт · топ 5,00019%
Бусад мэдээллийн сайт · жагсаалтад үгүй51%
Нэг сайтын авсан төрийн мөнгө, хандалтын бүсээр
Сая ₮, 2023–2026 · домэйн нь эзэмшигчтэйгээ тулгагдсан сайтууд · ТВ-ийн компанийн сайтыг хассан
Топ 1,000 · 13 сайт229
1,001–5,000 · 14 сайт196
5,001–10,000 · 3 сайт90
10,001–50,000 · 1 сайт18
Жагсаалтад үгүй · 6 сайт77
Дэлхийд: хандалт платформ руу, зар сурталчилгаа том технологи руу
Google хайлтаас мэдээний сайт руу ирэх хандалт
-34%
2024/12 → 2025/12 · Chartbeat (Axios, Nieman Lab, 2026-03)
Facebook-ээс ирэх хандалт
-50%
2019 → 2025 · Chartbeat (Press Gazette, 2025-08)
Alphabet, Amazon, Meta-гийн эзлэх хувь дэлхийн зар сурталчилгааны зах зээлд (Хятадаас бусад)
56.1%
2025 · WARC (2025-12)
Уламжлалт медиагийн зар сурталчилгааны орлого
-1.3%
2025 · WARC (2025-12)
АНУ-д мэдээг сошиал, видео сүлжээнээс авдаг (ТВ 50%, вэбсайт 48%)
54%
2025 · Reuters Institute Digital News Report 2025
Онлайн мэдээнд мөнгө төлсөн хүн (20 орны дундаж)
18%
2025 · Reuters Institute Digital News Report 2025
Сайтууд төрөөс хэдэн төгрөг авсан бэ: gogo.mn, ikon.mn, news.mn бусадтай харьцуулбал
Жагсаалтыг төрөөс авсан мөнгөөр (шилэн данс) их нь дээр эрэмбэлсэн, хандалтаар биш · баганын өнгө = хандалтын бүс (Монгол дахь вэбсайтуудын дундах эрэмбэ, CrUX) · улаан хүрээ = gogo.mn, ikon.mn, news.mn
Хандалтын бүс:Топ 1,0001–5 мянга5–10 мянга10–50 мянгаЖагсаалтад үгүй
Сайт · хандалтын бүс · захиалагчТөрөөс авсан, 2023–2026
urug.mn · 1–5 мянга · 35 захиалагч564 сая ₮
zarig.mn · Топ 1,000 · 36 захиалагч502 сая ₮
zogii.mn · 1–5 мянга · 23 захиалагч453 сая ₮
eguur.mn · Топ 1,000 · 25 захиалагч367 сая ₮
mass.mn · 1–5 мянга · 22 захиалагч342 сая ₮
ergelt.mn · Топ 1,000 · 20 захиалагч341 сая ₮
livetv.mn · Топ 1,000 · 21 захиалагч287 сая ₮
tovch.mn · 1–5 мянга · 19 захиалагч276 сая ₮
news.mn · Топ 1,000 · 22 захиалагч271 сая ₮
24tsag.mn · Топ 1,000 · 21 захиалагч241 сая ₮
gerelnews.mn · Жагсаалтад үгүй · 9 захиалагч237 сая ₮
isee.mn · Топ 1,000 · 14 захиалагч158 сая ₮
tsahiur.mn · 1–5 мянга · 13 захиалагч145 сая ₮
ikon.mn · Топ 1,000 · 14 захиалагч145 сая ₮
focus.mn · 5–10 мянга · 3 захиалагч145 сая ₮
ulsturch.mn · 1–5 мянга · 16 захиалагч138 сая ₮
asu.mn · 1–5 мянга · 11 захиалагч110 сая ₮
gogo.mn · Топ 1,000 · 12 захиалагч110 сая ₮
zindaa.mn · Топ 1,000 · 5 захиалагч86 сая ₮
epress.mn · Жагсаалтад үгүй · 5 захиалагч67 сая ₮
medee.mn · Топ 1,000 · 6 захиалагч60 сая ₮
paparazzi.mn · 1–5 мянга · 5 захиалагч51 сая ₮
topmedee.mn · Жагсаалтад үгүй · 3 захиалагч46 сая ₮
check.mn · Жагсаалтад үгүй · 3 захиалагч36 сая ₮
shuud.mn · 1–5 мянга · 2 захиалагч36 сая ₮
tonshuul.mn · 10–50 мянга · 3 захиалагч18 сая ₮
dorgio.mn · 1–5 мянга · 1 захиалагч9 сая ₮
Домэйн нь эзэмшигч компанитайгаа өндөр итгэлтэй тулгагдсан, ганц компанитай сайтууд; ТВ-ийн компанийн сайтыг хассан. Сайтын нийт (зар сурталчилгааны) орлого нийтэд ил биш тул зөвхөн шилэн дансанд бүртгэгдсэн төрийн төлбөрийг харуулав.
30 мэдээллийн сайтын жилд нийтэлсэн мэдээ
Мянган мэдээ · мэдээний дараалсан дугаарын жилийн өсөлтөөр · 2019–2023 оны бүх жилд хэмжигдсэн сайтууд
020040060020192020202120222023
Хоёр аргаар хэмжсэн урсгал
2019 = 100 · нэг сайтын медиан ба текстэд огноо бичигдсэн хуудас (архивын бүх сайт)
05010015020192020202120222023
Нэг сайтын медианОгноотой хуудас
Мэдээний урсгал: FineWeb-2 (Common Crawl), 390 сайтын 736,453 хуудас. Дугаар нь өөр хэл, өөр төрлийн хуудастай хуваалцдаг 7 сайтыг хассан. Огноотой хуудас нийт хуудсын 14% бөгөөд архивын түүврээс хамаардаг тул зөвхөн чиг хандлагыг харуулна.
CrUX нь зөвхөн Chrome хэрэглэгч, хангалттай олон хандалттай сайтыг хамардаг; бүс доторх нарийн эрэмбийг нийтэлдэггүй. Сайт олон домэйнтэй бол хамгийн сайн эрэмбийг авав.
14 · САЙТУУД: ЮУ БИЧДЭГ ВЭ

Төрийн мөнгө магтаал худалдаж авдаггүй. Харин төрийн мэдэгдлийг тарааж, улс төрийг хурцалдаг сайтуудад очдог

Төрийн мөнгө сайтуудын агуулгад нөлөөлдөг үү? Common Crawl-ийн монгол хэлний архиваас (FineWeb-2, 2019–2024/04) мэдээллийн сайтуудын хэдэн зуун мянган хуудсыг гурван асуултаар шалгав.

1. Төрийн мэдэгдэл бол хамгийн их тардаг контент

Мөнгө авсан сайтын хуудсуудын 12.5%, бусад сайтынх 12.2% нь өөр сайтад үг үсгээрээ давтагддаг: ялгаа алга. Харин хамгийн өргөн тарсан 20 бичвэрийн 18 нь Засгийн газрын хуралдаан, цагдаа, шүүх зэрэг төрийн байгууллагын хэвлэлийн мэдээ. Нэг нь 20 мөнгө авсан сайтад (нийт 44 сайтад) үсэг ялгаагүй гарсан. Төр үнэгүй тарах мэдээллээ «мэдээ байршуулах» гэрээгээр мөнгө төлж тараадаг гэсэн үг.

2. Мөнгө авдаг сайтууд улс төрийг илүү их, илүү хурц бичдэг

Медиан сайтыг харьцуулахад мөнгө авсан сайт Ерөнхий сайдыг мянган хуудас тутамд 34, бусад сайт 28 удаа дурддаг. Сэтгүүлчдийн эвлэлийн хуралд төлөөлсөн сайтууд МАН-ыг 46, АН-ыг 52 удаа (бусад сайтад 38, 41) дурдаж, засгийн газрын тухай хуудсынх нь 32% шүүмжлэлт өнгөтэй (бусад сайтад 28%). Ерөнхий сайдын тухай өгүүлбэрийн эерэг-сөрөг тэнцвэр мөнгө авсан сайтад -4.2, бусад сайтад -1.5, төрийн өмчийн Монцамэ, МҮОНРТ-д 4.0. 2024 оны сонгуулийн өмнө энэ зөрүү хамгийн их болсон (-6.0 ба 4.1). 17 гол улс төрчийн 15 нь мөнгө авсан сайтад илүү сөрөг харагддаг.

Ерөнхий сайдын тухай өгүүлбэрийн өнгө аяс
(эерэг − сөрөг) / нэр гарсан өгүүлбэр, % · бага байх тусам сөрөг
-10-50510201920202021202220232024
Төрөөс мөнгө авсан сайтуудБусад мэдээллийн сайтМонцамэ, МҮОНРТ
Өөр сайтад үг үсгээрээ давтагдсан хуудас
5 үгийн хэллэгийн minhash · 2019–2024
Төрөөс мөнгө авсан сайтууд · 269,704 хуудас12.5%
Бусад мэдээллийн сайт · 287,892 хуудас12.2%
Монцамэ, МҮОНРТ · 57,976 хуудас9.3%
Монцамэ, МҮОНРТ эх сурвалж болдог тул бусад нь тэднээс хуулдаг.

3. Мөнгө их авах тусам зөөлөрдөг үү?

Бүлгээр нь харахад мөнгө авдаг сайтууд илүү шүүмжлэлтэй. Харин мөнгө авсан 20 сайтыг дотор нь харьцуулахад эсрэг хандлага гарна: төрөөс 152 сая ₮-өөс их авсан хагас нь Ерөнхий сайдын тухай -0.7 тэнцвэртэй бичдэг бол бага авсан хагас нь -3.1, мөнгө аваагүй сайтуудын медиан -2.8. Мөнгө ба өнгө аясын эрэмбийн хамаарал ρ = 0.41. Гэхдээ 20 сайтын жижиг түүвэрт энэ нь статистикийн хувьд батлагдахгүй (p = 0.07): хамгийн их авсан сайтуудын дунд ч zuv.mn (-10.2), news.mn (-5.2) шиг хамгийн шүүмжлэлтэй нь бий. Мөнгө шүүмжлэлийг алга болгодоггүй ч хамгийн их авдаг сайтуудын өнгө аяс төвийг сахисан тал руу хазайдаг. Мөнгө төлсөн байгууллагаа илүү бичих хандлага ч ерөнхийдөө алга: медиан сайт төлбөр өгөгчөө бусад сайттай адил (0.98 дахин) дурддаг, зөвхөн 4 сайт 2–5 дахин илүү бичжээ.

Төрөөс авсан мөнгө ба Ерөнхий сайдын тухай өнгө аяс, сайт бүрээр
Л.Оюун-Эрдэнэ, 2021–2024/04 архив · улаан = Сэтгүүлчдийн эвлэлийн хуралд төлөөлсөн сайт, улбар шар = бусад · цэгийн хэмжээ = хуудасны тоо
1030100300-12-50+5мөнгө аваагүй 47 сайтын медианТөрөөс авсан мөнгө, сая ₮ (лог)urug.mnzarig.mnzuv.mneguur.mnmass.mnlivetv.mntovch.mnnews.mnasu.mnpaparazzi.mn
Цэг дээр очиж сайтын нэр, дүнг харна.
Мөнгө 2023–2026 оны шилэн дансны бүртгэлээр, өнгө аяс 2021–2024 оны архиваар; ТВ-ийн компанийн сайтыг хассан, 300+ хуудас, Ерөнхий сайдын нэр 30+ өгүүлбэрт гарсан сайтууд.
АРГАЧЛАЛ
  • Шилэн данс (shilendans.gov.mn, нээлттэй өгөгдлийн API) — төсвийн байгууллагуудын цалингаас бусад 5 сая ₮-өөс дээш зарлагын гүйлгээ, 2023-01 – 2026-09; ангилал, тулгалт: Goybiz Analytics
  • Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn), 2018–2025
  • Үндэсний аудитын газар — 2025 оны төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн зардлын судалгаа (Uchirtai.mn, 2026-08-24)
  • FineWeb-2 (Hugging Face) — Common Crawl-ийн монгол хэлний шүүсэн дээж, 2013–2024/04
  • Chrome UX Report (Google) — Монгол дахь хандалтын эрэмбэ, 2025/01–2026/09 (zakird/crux-top-lists архив)
  • АНУ-ын Засгийн газрын хяналтын газар (GAO), GAO-24-107021 — холбооны зар сурталчилгааны гэрээ, 2014–2023
  • Media Ownership Monitor Mongolia (RSF, Глоб интернэшнл төв, 2016)
  • State Media Monitor — МҮОНРТ (2025), Монцамэ (2024, Үндэсний аудитын газар)
  • Монголын бусад судалгаа, үнэлгээ: Глоб интернэшнл төв (2016), Монцамэгийн ажилтнуудын мэдэгдэл (2025). Дэлхийн чиг хандлага: Chartbeat (Axios, Nieman Lab, Press Gazette), WARC (2025-12), Reuters Institute Digital News Report 2025. Олон улсын харьцуулалт: Өмнөд Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын яам (2024), Канадын Засгийн газрын зар сурталчилгааны жилийн тайлан (2023–2024), GAO, CBO, Дэлхийн банк.
  • Юуг тоолсон: төсвийн байгууллага, тусгай сан, төрийн өмчит компани шилэн дансандаа нийтэлсэн, хэвлэл мэдээллийн байгууллагад (ТВ, радио, сонин, мэдээллийн сайт, продакшн, сэтгүүлчдийн байгууллага) хийсэн 5 сая ₮-өөс дээш төлбөр. Хүлээн авагчийг нэр, үйл ажиллагаа, гүйлгээний утгаар нь ангилсан; бүх бүлэг нэг ангиллыг ашиглана. Телевизийн хураамж, түрээс, тоног төхөөрөмж, телеком, хэвлэх үйлдвэр, дамжуулах сүлжээ, медиа мониторинг, судалгааны төлбөрийг хассан. Хэвлэх, арга хэмжээ, самбар зэрэг зардлыг «Цаас, тайз, самбар» бүлэгт тусад нь тоолсон.
  • Хязгаарлалт: 5 сая ₮-өөс доош гүйлгээ ороогүй, зарим байгууллага шилэн дансаа бүрэн хөтөлдөггүй тул шилэн дансны дүн нь доод тооцоо. Төлбөрийн зориулалт, хэвлэл мэдээллийн төрлийг гүйлгээний утгаар тогтоосон тул ойролцоо. Тендерийн тоо нь зарласан төсөв (гүйцэтгэл биш), оролцогчийн тоо нь доод тооцоо.
  • Аудитын тоогоор тооцсон дүн (гарчиг, олон улсын харьцуулалт): 2025 онд Үндэсний аудитын газрын тоолсон дүн (24.2 тэрбум ₮) шилэн дансанд харагдсанаас хэдэн хувиар их байсныг бусад жилд мөн хэрэглэсэн тооцоолол. Бусад оны аудитын тоо нийтлэгдээгүй тул бодит дүн үүнээс зөрж болно. Улс хоорондын харьцуулалт хэмжээний эрэмбийг л харуулна.
  • Багц = нэг төлөгч нэг өдөр гурав ба түүнээс олон хэвлэл мэдээллийн байгууллагад төлсөн тохиолдол. ЖДҮГ-ын тушаалын хавсралтыг шилэн дансны гүйлгээтэй тулгав.
  • Сайтын эзэмшигчийг .mn домэйн нэрийн бүртгэл, сайтын «бидний тухай» хуудас, Goybiz Analytics-ийн бүртгэлийн өгөгдлөөр тогтоосон; эргэлзээтэй тохиолдлыг хассан. Эзэмшлийн давхцлыг нэрээр тулгасан бөгөөд хувь хүний регистрээр баталгаажуулаагүй.
  • Сайтуудын агуулга: Common Crawl-ийн монгол хэлний архив (FineWeb-2) нь сайт бүрийн бүх нийтлэлийг агуулдаггүй түүвэр. Сэдэв, улс төрчдийн дурдагдал, өнгө аясыг түлхүүр үгээр хэмжсэн тул нэг бүрчлэн алдаатай байж болно; бүлэг хоорондын харьцуулалт л утгатай. Хандалтыг Chrome UX Report-ийн Монгол дахь эрэмбийн бүсээр хэмжсэн.
  • Сонгуулийн өмнөх өсөлт нь хэв маяг, шалтгаан биш.
  • Нууцлал: хувь хүний нэр, регистр, дансны дугаарыг нийтлээгүй. Төрийн албан тушаалтан, байгууллага, компанийн нэрийг нийтэлсэн.
  • Шинэчилсэн: 2026-10-18.

Дараагийн нийтлэл

Бүх нийтлэл →

Танай байгууллагад ийм аналитик нийтлэл, судалгаа хэрэгтэй юу?

Goybiz Analytics танай сэдвээр өгөгдөл цуглуулж, шинжилж, интерактив нийтлэл эсвэл судалгааны тайлан болгон бэлтгэнэ — салбар, бүс нутаг, зах зээл, бодлогын асуудлаар.

Судалгаа захиалах →