Goybiz · Дата сэтгүүл зүй · Байгаль орчин
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хиймэл дагуулын зургийн анализ
Дорнодын Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт 10-р сарын 8-ны үд дунд гарсан түймрийг 12-ны шөнө цурамд оруулжээ. Сансрын зураг, 11 мянган галын цэгээр түймрийн явцыг өдрөөр сэргээн харуулав. Ойролцоогоор 4,160 км² газар шатсан нь Улаанбаатарын нутаг дэвсгэрийн 88%-тай тэнцэх бөгөөд Нөмрөгийн дархан цаазат газрын 62% нь шатжээ. Харамсалтай!
▶ 2-р цуврал (10/14): 20 жилд дархан цаазат газар ийм их шатаж байгаагүй — шинэчилсэн зураг ≈4,520 км², албаныхны чимээгүй байдал
Goybiz Дата · 2026-10-12 · Эх: NASA FIRMS, Copernicus Sentinel-2, NASA Worldview (MODIS, VIIRS), Protected Planet (WDPA), ОБЕГ, Байгаль орчны яам
Шатсан талбай (урьдчилсан)
≈4,160 км²
416 мянган га · хиймэл дагуулаар
Улаанбаатарын нутаг дэвсгэртэй харьцуулахад
88%
төвийн 6 дүүргээс 1.3 дахин их
Нөмрөгийн дархан цаазат газрын
62%
3,566 км² нь хилийн дотор
Хиймэл дагуулын галын цэг
11,124
VIIRS 10,348 · MODIS 776