Goybiz · Дата сэтгүүл зүй · Нөмрөгийн түймэр IV

Хоёр хар Patrol: Нөмрөгийн түймрийн хариуцлагын тооцоо

Нөмрөгийн хэрэгт хоёр машины улсын дугаар гарсан: шатаж түймэр дэгдээсэн Мобикомын 9911УНН, Хил хамгаалах албаных гэх 6001УБӨ. Хоёулаа 2023 оны хар Nissan Patrol, ижилхэн 5.6 литрийн хөдөлгүүртэй. Улсын бүртгэлийн нээлттэй лавлагаагаар хоёр машины торгууль, даатгал, татварыг харьцуулав. Нэг нь замын хөдөлгөөний жижиг торгуулиа хүртэл төлдөг. Нөгөө нь хоёр жил гаруй нэг ч торгууль төлөөгүй, даатгалгүй явсан. Нөмрөгийн 468,966 га шатсаны хариуцлагыг хэн, хэзээ, хэдээр тооцох вэ?

9911УНН · Мобикомын шатсан Patrol
4 / 4 төлсөн
2023 оноос хойш авсан бүх торгуулиа (50,000₮) төлсөн
6001УБӨ · Хил хамгаалах албаных гэх Patrol
0 / 22 төлсөн
776,000₮, хамгийн хуучин нь 944 хоног төлөгдөөгүй
6001УБӨ жолоочийн даатгалгүй явсан
297 хоног
2025.03.22 – 2026.01.13; Сүмбэрт 150,000₮ торгуулсан
Шатсан талбай (БОУӨЯ, урьдчилсан)
528,766 га
үүнээс 468,966 га буюу 79.8% нь дархан цаазат газар

Ачаалж байна…

Дараагийн нийтлэл

Бүх нийтлэл →

Танай байгууллагад ийм аналитик нийтлэл, судалгаа хэрэгтэй юу?

Goybiz Analytics танай сэдвээр өгөгдөл цуглуулж, шинжилж, интерактив нийтлэл эсвэл судалгааны тайлан болгон бэлтгэнэ — салбар, бүс нутаг, зах зээл, бодлогын асуудлаар.

Судалгаа захиалах →