Goybiz · Иргэний санал асуулга · Шууд дүнтэй

Оюутолгойн ноогдол ашгийг шууд хүртэх санал асуулга

Засгийн газар 3 их наяд ₮-ийн ноогдол ашгийг юунд зарцуулахыг гурван асуултаар асууж байна. Бэлнээр авах сонголт тэнд алга. Энд бүх хувилбар байна. Таны хувь ≈ 833,000 ₮. Та өөрөө хуваа.

01 · САНАЛ АСУУЛГА

Гулсуураар өөрийн хувийг таван сав руу хуваана. Дараа нь хэдхэн товч асуулт. Нийт 1 минут орчим. Таны санал доорх «Шууд дүн» хэсэгт шууд нэмэгдэнэ.

02 · ШУУД ДҮН

Санал асуулгын шууд хариу

Энэ хэсэг санал ирэх бүрт өөрчлөгдөнө. Хуудсыг нээлттэй байлгавал тоо 20 секунд тутам шинэчлэгдэнэ.

Ачаалж байна…

03 · ЗАСГИЙН ГАЗРЫН АСУУЛГА

Гурван асуулт, хоёр гарц

e-zasag.mn дээр 10/14–10/28 хооронд явагдаж байна. Ерөнхий сайд «олонхын санал эцсийн шийдвэр» гэсэн. Гэхдээ асуулт нь хариултыг урьдчилж тогтоосон: ногдол ашгийг төсөлд зарцуулах эсэхийг биш, аль салбарын төсөлд зарцуулахыг асууна.

1. Засгийн газар Оюу толгой төслөөс ногдол ашиг авах нь зөв үү?
Нэг сонголт
Тийм
Үгүй
Хариулт нь тодорхой асуулт. Ногдол ашгаа авах эсэх биш, хэн, хэрхэн авах нь маргаан.
2. Оюу толгой төслийн ногдол ашгаар хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бол аль салбарт хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй вэ?
1–4 сонголт, хамгийн багадаа 1
Эрчим хүч
Аж үйлдвэр
Тээвэр логистик
Нийгмийн дэд бүтэц /Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт/
Төсөл хэрэггүй
Эрүүл мэнд
Агаарын бохирдол
Орон сууц
Ус
Төсөл санхүүжүүлэхийг аль хэдийн шийдсэн мэт асууна. Хамгийн багадаа нэгийг сонгох ёстой тул «төсөл хэрэггүй» гэх боломжгүй.
3. Оюу толгой төслөөс орж ирэх ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах нь зөв бэ?
Нэг сонголт
Томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх
Хуримтлалын санд хадгалах
Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэгт зориулах
Иргэн бүрт бэлнээр олгох
Иргэний нэрийн дансанд хуваарилах
Хувиар хуваах (жиш. 50/50)
Бусад
Иргэнд бэлнээр олгох, хувааж хуваарилах, «бусад» гэсэн хувилбар алга. Хэдэн хувийг юунд гэж асуухгүй.
+ улбар = асуулгад байхгүй хувилбар. Эх сурвалж: e-zasag.mn/e-poll/5 (2026-10-16 үзсэн).

Оролцоо ч бага байна. 2025 онд Тавантолгойн ногдол ашгийг бэлнээр авах уу гэж асуухад долоо хоногт хагас сая хүн оролцсон. Энэ удаа бэлэн мөнгөний сонголтгүй асуулгад өдөрт хэдхэн мянган хүн оролцож байна.

ОТ санал асуулга, e-zasag
3,971
6.1 хоногт · өдөрт ~655 · ШУУД
ОТ санал асуулга, Goybiz
0
ШУУД · саналаа өгөх ↑
Тавантолгойн ногдол ашиг, 2025-02
505,318
7 хоногт · 95.3% нь бэлнээр сонгосон
e-zasag-ийн тоо нь тус хуудсанд нийтэлсэн оролцогчдын тоо (e-Mongolia аппаар өгсөн санал үүнд орсон эсэхийг Засгийн газар тодорхойлоогүй). Goybiz-ийн тоо 20 сек тутам шинэчлэгдэнэ.
04 · ХУУЛЬ

Хууль «иргэнд» гэнэ, санал «төсөлд» гэнэ

Эрдэнэс Оюу толгой 34% эзэмшдэг. Баялгийн сангийн хуулиар 34% хүртэлх төрийн эзэмшлийн бүх ногдол ашиг Хуримтлалын санд орж, иргэн бүрийн нэрийн дансанд хуваарилагдана. Засгийн газрын санал үүний гуравны нэгийг л тийш нь хийнэ.

3 их наяд ₮: хууль юу гэж заадаг, Засгийн газар юу санал болгов
Хуулиар11.1.2.а: 34% хүртэлх эзэмшил → бүх ногдол ашиг
Хуримтлалын сан · 100%
Засгийн газрын санал2026-10-14
33%
26%
13%
Тэрбум ₮
Хуримтлалын сан (иргэдийн нэрийн данс)
1,000.0
VI ДЦС 300 МВт, цахилгаан станцуудын засвар
789.7
100 сургуулийг эрчим хүчний хэмнэлттэй болгох
315.7
6 бүсэд Кэмбрижийн хөтөлбөртэй сургууль, дотуур байр
257.0
Артсуурь, Хавирга, Ханги боомт
170.8
Малын вакцин, арьс шир, импорт орлох
82.2
Хуваарилаагүй
384.6
Эх сурвалж: legalinfo.mn (lawId=17140188869101); Ерөнхий сайд Н.Учралын танилцуулга (mnb.mn, unen.mn, 2026-10-14). Хуваарилаагүй = 3 их наяд − жагсаасан зардлын нийлбэр.

Хуулийн 12.2-т сангийн хөрөнгийг хуульд зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглосон. Тиймээс 2 их наядыг төсөлд зарцуулах бол эхлээд хуулиа өөрчлөх эсвэл мөнгийг сан руу оруулахгүй байх шаардлагатай. Санал асуулга энэ асуудлыг хөндөөгүй.

Хуулиар ногдол ашиг Хуримтлалын сан руу орох ёстой.
З.Мэндсайхан · Сангийн сайд · itoim.mn, 2026-10-14
Хуулиар иргэдийн хуримтлалын дансанд орох ёстой мөнгийг «төсөл санхүүжүүлэх бол аль салбарт?» гэсэн гарцгүй асуултаар асуугаад төсөлд зарцуулах гэж байгаа нь хачирхалтай.
Нэгэн иргэн · Олон нийтийн сүлжээ · агуулгаар
05 · АМЛАЛТ БА БОДИТ БАЙДАЛ

13 жил экспорт, 0 төгрөг ногдол ашиг

2025 оны 2-р сард Тавантолгойн ногдол ашгийг бэлнээр авах, сан руу хийх, хандивлах гэсэн гурван сонголт өгөхөд 100 хүн тутмын 95 нь бэлнээр авсан.

Сонголт өгөхөд: 100 иргэн тутмын 95 нь бэлнээр
«Эрдэнэс Тавантолгой»-н 1,072 хувьцааны ногдол ашгийн санал асуулга, 2025-02-19…25 · 505,318 иргэн
Бэлнээр 481,809 (95.3%)Хуримтлалын сан 22,242 (4.4%)Хандив 1,267
Эх сурвалж: ikon.mn/n/3cr8, gogo.mn (2025-02).

Оюу толгойн хувьд ногдол ашиг эхлэх он гурван удаа өөрчлөгдсөн.

Монгол Улс ногдол ашгаа хэзээ авах вэ
Ногдол ашиг эхлэх он, өөр өөр үеийн тооцоогоор
13 жил экспорт · ногдол ашиг 0 ₮2010201520202025203020352040ГэрээЭкспорт эхлэвӨнөөдөр2019Анхны тооцоо20412025 оны тооцоо20272026 оны тохиролцоо

Гүний уурхайн өртөг, хугацаа төлөвлөгөөнөөс давсан. Харин татвар, ажлын байр жил бүр орж ирдэг ч иргэний дансанд харагддаггүй.

Гүний уурхай: төсөв ба хугацаа
Хөрөнгө оруулалт, тэрбум $
2016 оны төлөвлөгөө$5.30
Эцсийн зардал$7.06
Өртөг өссөн
+33%
Хоцорсон (2019 оны тооцоо)
16–30 сар
Орж ирсэн ба харагдсан мөнгө
Татвар төсөвт ордог, ногдол ашиг л иргэнд шууд хүрэх боломжтой
Татвар, төлбөр 2010 оноос$6.1 тэрбум
2025 оны татвар
улсын төсвийн орлогын 9%
2.34 их наяд ₮
2026 оны эхний 8 сарын татвар$899 сая
Ажилтан
97.8% нь Монгол
17,000
Ногдол ашиг, 13 жилд
иргэний дансанд харагдах цорын ганц мөнгө
0 ₮
Эх сурвалж: Rio Tinto (2019-07 гүний уурхайн шинэчилсэн тооцоо; 2026-06-30; 20-F); Оюу толгой ХХК (itoim.mn 2026-09-18, ikon.mn 2026-04-29); The Diplomat (2026-02); Mongolia Weekly (2026); Goybiz «Оюу Толгой дээрх эрх ашгийн том зураглал».
06 · ДУУ ХООЛОЙ

Хэн юу хэлэв, хэн юу хэлээгүй вэ

Мөнгийг төлөх тал нь Оюу толгой ХХК, түүний 66%-ийг эзэмшдэг Rio Tinto. Тэд ногдол ашгийг 2027 онд өгнө гэж хэлсэн ч хэдэн төгрөг гэдгийг хэлээгүй. 3 их наяд бол Засгийн газрын хүсэлт, төсвийн тооцоо юм.

Оюу толгой, Rio Tinto, Эрдэнэс Оюу толгой юу хэлэв
Маш товчхондоо, 2027 онд ногдол ашиг хуваарилна. Харин хэдийг хуваарилах вэ гэдгийг одоо хэлэхэд эрт байна.
С.Мөнхсүх · Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал · itoim.mn, 2026-09-18
Засгийн газар гурван их наяд төгрөгийн ногдол ашиг хүсэж байгаа бол нийт ногдол ашгийн хэмжээ есөн их наяд төгрөг гэсэн үг. Гэхдээ Оюу толгой хүссэн хэмжээгээрээ мөнгө үйлдвэрлэж чадахгүй.
С.Мөнхсүх · Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал · itoim.mn, 2026-09-18
Хөрөнгө оруулагч талууд ногдол ашгаа 2027 онд авъя гэдэг дээр тохиролцсон. Энэ асуудлаар дараагийн ажлууд хийгдэх ёстой.
Б.Дуламсүрэн · Rio Tinto, Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал · itoim.mn, 2026-09-18
Засгийн газар гурван их наяд төгрөг авна гэдэг дүнгээ зарлаад, ирэх оны төсвийн төсөлдөө тусгасан. Энэ нь өөрөө манай талын авах хэлэлцээрийн санал гэсэн үг.
Б.Тэлмүүн · Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал · itoim.mn, 2026-09-18
Хувьцаа эзэмшигчийн зээлийн хүүгийн өөрчлөлтөд 3-р улиралд албан ёсоор гарын үсэг зурав.
Rio Tinto · 3-р улирлын тайлан · Rio Tinto, 2026-10-14 (агуулгаар)
Юуг хэлээгүй, нийтлээгүй вэ
  • Rio Tinto 3 их наяд ₮ ($835 сая) гэсэн дүнг албан ёсоор баталгаажуулаагүй. 10-14-ний улирлын тайланд ногдол ашгийн дүн, хугацаа алга.
  • Оюу толгой ХХК-ийн ТУЗ ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан тухай нийтэд мэдээлээгүй.
  • Ногдол ашиг зөвхөн 2027 онд уу, жил бүр үү гэдгийг компани хэлээгүй.
  • Хувьцаа эзэмшигчийн зээлийг төлж дуусахаас өмнө ногдол ашиг өгөх гэрээний өөрчлөлтийн бичвэр нийтлэгдээгүй.
  • Зээлийн шинэ хүүгийн бүрэн нөхцөл, гэрээний текстийг Rio Tinto нийтлээгүй.
2026-10-16-ны байдлаар нийтэд ил мэдээллээр. Rio Tinto, Оюу толгой ХХК-ийн хэвлэлийн мэдээ, Rio Tinto-гийн 2026 оны 3-р улирлын тайлан, 2026-09-17-ны хувь нийлүүлэгчдийн хамтарсан мэдээлэл.
Засгийн газар, улс төрчид, иргэд
Оюутолгой бол Таны хувь, Таны баялаг.
Н.Учрал · Ерөнхий сайд · unen.mn, 2026-10-14
Иргэдийн олонхын санал эцсийн шийдвэр байна.
Н.Учрал · Ерөнхий сайд · mnb.mn, 2026-10-14 (агуулгаар)
Баялгийн сангийн хуульд ногдол ашгийг бэлнээр авна гэсэн зүйл байхгүй.
З.Мэндсайхан · Сангийн сайд · itoim.mn, 2026-10-14
Ногдол ашгийг зөвхөн иргэдийн нэрийн хуримтлалын дансанд байршуулах ёстой. Нэг иргэнд 835 мянга орчим төгрөг ногдоно.
АН-ын бүлэг · УИХ · Зууны мэдээ / dorgio.mn, 2026-10-14 (агуулгаар)
13 жилд нэг ч төгрөгийн ногдол ашиг аваагүй. Гэрээг цуцалж, хохирлыг Rio Tinto-гоор нөхөн төлүүлэх ёстой.
Бүх Монголчуудын Оюу Толгой хөдөлгөөн · Иргэний хөдөлгөөн · dorgio.mn, 2026-06-18 (агуулгаар)
07 · ГУРВАН ЗАМ

Бэлэн, данс, төсөл: юу олж, юу алдах вэ

Зөв хариулт ганцхан биш. Бэлэн мөнгө хурдан бөгөөд итгэлээс хамаарахгүй ч инфляц үүсгэх, хойч үед юу ч үлдээхгүй эрсдэлтэй. Төсөл урт хугацааны өгөөжтэй ч хоцрох, төсөв хэтрэх эрсдэлтэй. Нэрийн данс хоёрын дунд байрлана.

Бэлнээр
  • Шууд, хурдан, ойлгомжтой
  • Итгэлгүй байдлаас хамааралгүй
  • Ядуу өрхөд хамгийн их нөлөөтэй
  • Нэг удаад ~3 их наяд ₮ зах зээлд орвол үнэ өсгөж болзошгүй
  • Хойч үед юу ч үлдэхгүй
  • Хуульд заалт байхгүй
Нэрийн данс
  • Хуульд заасан зам (10.1.2, 11.1.2)
  • Иргэн бүрт тэгш, нэрээр бүртгэгдэнэ
  • Эрүүл мэнд, сургалт, орон сууцанд
  • Зарцуулах журам хатуу, хүртээмж удаан
  • Сангийн удирдлагад итгэл хэрэгтэй
  • Бэлэн мөнгө биш
Төсөл
  • Эрчим хүч, сургууль зэрэг нийтийн хэрэгцээ
  • Олон жилийн өгөөжтэй
  • Төсвийн алдагдлыг нөхөхгүйгээр санхүүжинэ
  • Хоцрох, төсөв хэтрэх эрсдэл
  • Иргэнд «миний мөнгө» гэж мэдрэгдэхгүй
  • Хуулийн 12.2-той зөрчилдөх асуудал
08 · ИРГЭНИЙ ШИЙДЭЛ

«Асуух» биш, «сонгуулах»: таван зарчим

Итгэлийг асуулгаар биш, хяналтаар бий болгоно. Мөнгө иргэнийх. Төсөл иргэдийн хувийг өрсөлдөж авна. Ингэвэл сайн төсөл санхүүжиж, муу төсөл санал авахгүй үлдэнэ. Бэлэн мөнгө хүссэн нь авна.

Хуулиа эхлээдНогдол ашиг хуулиар нэрийн дансанд. Өөрчлөх бол УИХ хуулиа ил тод өөрчилнө.
Иргэн өөрөө сонгоноe-Mongolia-д хувь бүрээ: бэлэн, данс, хадгалах, эсвэл нэрлэсэн төсөлд «хөрөнгө оруулах».
Төслүүд өрсөлдөнөТөсөл бүр зардал, хугацаа, үр дүнгээ нийтэлж иргэдийн хувийг «татна». Хангалттай санал авсан нь л хэрэгжинэ.
Бодит цагийн самбарТөгрөг бүрийн урсгал, тендер, гүйцэтгэл онлайн. Бие даасан аудит жил бүр.
Буцаах заалтХугацаандаа хэрэгжээгүй төслийн мөнгө иргэний данс руу автоматаар буцна.
Саналаа өгөх ↑3 их наяд хаанаас вэ →ОТ дээрх эрх ашиг →
АРГАЧЛАЛ
  • Засгийн газрын санал асуулга — e-zasag.mn/e-poll/5 (2026-10-14…28); оролцогчдын тоо тус хуудсанд нийтэлсэн тооноос 10 минут тутам.
  • Зарцуулалтын санал — Ерөнхий сайд Н.Учралын танилцуулга (mnb.mn, unen.mn, 2026-10-14); Сангийн сайд З.Мэндсайхан (itoim.mn, 2026-10-14); Зууны мэдээ (dorgio.mn).
  • Үндэсний баялгийн сангийн тухай хууль, 4.1.6, 10.1.2, 11.1.2, 12.2 (legalinfo.mn).
  • «Эрдэнэс Тавантолгой»-н ногдол ашгийн санал асуулга, 2025-02 (ikon.mn, gogo.mn).
  • Оюу толгой ХХК, Rio Tinto, Эрдэнэс Оюу толгойн хамтарсан мэдээлэл (itoim.mn, 2026-09-18); Rio Tinto — 2026 оны 3-р улирлын үйлдвэрлэлийн тайлан (2026-10-14).
  • 2027 оны төсвийн төсөл: ОТ-н ногдол ашиг 3 их наяд ₮ ($835 сая), дүн эцэслэгдээгүй (УИХ, urug.mn, ikon.mn).
  • Goybiz санал асуулга: нэг төхөөрөмжөөс нэг санал, нэр, утас, IP хадгалахгүй, зөвхөн нийт тоолуурт нэмнэ. Санамсаргүй түүвэр биш тул хүн амын төлөөлөл гэж үзэхгүй.
  • Нэг иргэнд ногдох ≈833,000 ₮ = 3 их наяд ₮ ÷ ~3.6 сая иргэн. 3 их наяд нь 2027 оны төсвийн тооцоо, Rio Tinto, Оюу толгой ХХК баталгаажуулаагүй.
  • «Засгийн газрын санал» хуваарилалт (35% сан, 65% төсөл) нь 1 их наядыг санд, үлдсэнийг (хуваарилаагүй 384.6 тэрбумыг оруулаад) төсөлд гэж тооцсон ойролцоо утга. Шинэчилсэн: 2026-10-16.

Дараагийн нийтлэл

Бүх нийтлэл →

Танай байгууллагад ийм аналитик нийтлэл, судалгаа хэрэгтэй юу?

Goybiz Analytics танай сэдвээр өгөгдөл цуглуулж, шинжилж, интерактив нийтлэл эсвэл судалгааны тайлан болгон бэлтгэнэ — салбар, бүс нутаг, зах зээл, бодлогын асуудлаар.

Судалгаа захиалах →