Goybiz · Интерактив сорил · Улс төрийн үнэт зүйлсийн дилемма

Улс төрч танд зориулсан бяцхан сэтгэцийн шинжилгээ

Шударга ёс уу, тогтвортой байдал уу? Өнөөдөр үү, ирээдүй юү? Нутаг уу, нэг дүрэм үү? Өнөөгийн Монголын 27 бодит дилемма дээр та ямар сонголт хийх вэ, аль нь таныг хамгийн удаан бодолхийлүүлэх вэ? Төгсгөлд нь эмчийн онош, зөвлөмж, мөн бүх уншигчийн хариултаар нийгмийг юу гацааж байгаа нь харагдана.

01 · ХҮЛЭЭЛГИЙН ӨРӨӨ

Эмч таныг хүлээж байна

Улс төрийн маргаан ихэнхдээ «зөв ба буруу»-гийн хооронд биш, хоёр зөвийн хооронд өрнөдөг. Шударга ёс чухал, тогтвортой байдал ч чухал. Хойч үедээ хадгалах ёстой, гэхдээ өнөөдөр хүмүүс хэцүү байна. Нутгаа дэмжмээр, гэхдээ тендер хүнд бүгдэд нэг дүрэмтэй байх ёстой. Энэ сорил ийм л хоёр зөвийн хооронд таныг тавина.

27 асуулт, 6 сеанс, 6–8 минут. Зөв хариулт байхгүй. Таны сонголтыг зургаан тэнхлэгт байрлуулж, төгсгөлд нь хөгжилтэй онош гаргана. Мөн асуулт бүр дээр хэр удаан бодсоныг тань тэмдэглэнэ. Хамгийн их гацаасан дилемма тань таны тухай их зүйл хэлнэ. Бүх уншигчийн нэргүй хариултын нийлбэр нь «Дуу хоолой» хэсэгт Монголын нийгмийг юу гацааж байгааг харуулна.

Шударга ёсТогтвортой байдал
Буруутныг заавал шийтгэх үү, эв нэгдэл, тогтворжилтыг эрхэмлэх үү
Төрийн хяналтЧөлөөт сонголт
Төр зохицуулах уу, зах зээл, хувь хүн өөрөө шийдэх үү
ӨнөөдөрИрээдүй
Одоо байгаа хүмүүсийн ашиг уу, хойч үеийн төлөөх золиос уу
Уламжлал, бие даасан байдалНээлттэй байдал, шинэчлэл
Өөрсдийнхөөрөө үлдэх үү, ертөнцөд нээлттэй байх уу
ЗарчимПрагматизм
Арга зам нь цэвэр байх ёстой юу, үр дүн нь л чухал уу
Бүгдэд нэг дүрэмӨөрийн хүн
Хүн бүрт тэгш хандах уу, өөрийн нутаг, нам, хамаатандаа үнэнч байх уу

Энэ бол сэтгэл зүйн оношилгоо биш, хөгжөөнт тусгал. Асуултууд Goybiz-ийн өмнөх нийтлэлүүдийн бодит тоотой холбогдоно.

02 · СЕАНС

Хоёр зөвийн хооронд

Хүлээлгийн өрөөнөөс «Сеансыг эхлүүлэх» товчийг дарна уу.
03 · ОНОШ

Эмчийн дүгнэлт

Сорилоо дуусгахад таны онош энд гарна. Сорил дуустал юу ч илгээгдэхгүй.
04 · ДУУ ХООЛОЙ

Монголын нийгмийг гацааж буй дилеммүүд

Сорил өгсөн уншигч бүрийн хариулт нэргүйгээр нийлж, асуулт бүр дээр хүмүүс хэр хуваагдаж, хэр удаан эргэлзэж, хэр олон удаа бодлоо өөрчилснийг тоолно. Эдгээрээс «Нийгмийн гацааны индекс» гарна. Хамгийн өндөр индекстэй асуулт бол хүмүүс хоёр хуваагдаж, хамгийн удаан бодож, хамгийн олон удаа санаагаа өөрчилсөн асуулт юм. Улс төрчдийн хамгийн хүнд шийдвэрүүд эндээс эхэлнэ.

Нэгтгэлийг ачаалж байна…

Аргачлал

  • Энэ сорил нь сэтгэл зүйн оношилгоо биш, хөгжөөнт тусгал юм. Архетип, зөвлөмж нь хошин шинжтэй.
  • Асуулт бүр нийгэмд маргаан үүсгэж буй хоёр зарчмыг бие биенийх нь эсрэг тавьж, таны сонголтыг зургаан тэнхлэгт байршуулна. Онош нь таны зургаан тэнхлэгийн байр сууринд хамгийн ойр архетип.
  • Гурван асуултыг «өөрийн» ба «бусдын» хүний тухай хоёр удаа асууж давхар стандартыг харьцуулна. Хоёр асуулт нийгмийн хүсэмжит хариултыг илрүүлнэ.
  • Бодсон хугацааг асуултыг уншихад шаардагдах хугацааг хасаж, хүн бүрийн өөрийн дундаж хурдтай харьцуулна. Хөтчийн цонхыг нуусан хугацаа тоологдохгүй.
  • «Дуу хоолой» хэсгийн тоо нь сорилоо дуусгаж, нийт дүнд нэмэхийг зөвшөөрсөн уншигчдын нэргүй хариулт. Нэр, IP хаяг, бүртгэл хадгалахгүй. Нэг төхөөрөмжөөс эхний удаагийн хариулт л тоологдоно. Энэ нь хүн амыг төлөөлөх санал асуулга биш.
  • Асуултын дараах баримтын эх сурвалж: УИХ (2027 оны төсвийн төсөл), ҮСХ, Монголбанк, АТГ-ын мэдүүлэг, СЕХ, tender.gov.mn, egazar.gov.mn, WDPA, улсын бүртгэл, Goybiz Analytics.