Goybiz · Дата сэтгүүл зүй · Байгаль, газар

Дархлагдаагүй дархан газраа эдийн засгийн эргэлтэд оруулах уу?

Монголын 19 дархан цаазат газрын хилийг улсын газрын кадастр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн кадастр, 24 жилийн хиймэл дагуулын түймрийн бүртгэлтэй давхцуулав. Нэг нь хотод идэгдэж, дөрөв нь уул уурхайгаар хүрээлэгдэж, гурав нь ихэнх жил шатдаг. Бусад нь хүнгүй, орлогогүй. «Хашаалж хориглох» загвар хамгаалж чадаж байна уу, эсвэл хууль аль хэдийн зөвшөөрсөн аялал жуулчлал, бэлчээр, хадлангаар хамгаалалтаа санхүүжүүлэх цаг болсон уу?

Дархан цаазат газар
19 · 135,781 км²
улсын нутгийн 8.7% (WDPA)
Богдоос бусад 18 ДЦГ дахь аялал жуулчлалын бааз
9
Богдод 1,926 · цогцолборт газруудад 1,044
Нөмрөгийн 2001–2024 онд дор хаяж нэг удаа шатсан хэсэг
98%
жилд дунджаар 13.4% нь шатдаг — улсын дунджаас 22 дахин
Дархан цаазат газрын хилээс 200 м-ийн дотор орших уул уурхайн тусгай зөвшөөрөл
19
дархан цаазат газрын хилийг 109 км дагасан; 1 нь бүхэлдээ дотор
Газрын зураг ачаалж байна…

Дараагийн нийтлэл

Бүх нийтлэл →

Танай байгууллагад ийм аналитик нийтлэл, судалгаа хэрэгтэй юу?

Goybiz Analytics танай сэдвээр өгөгдөл цуглуулж, шинжилж, интерактив нийтлэл эсвэл судалгааны тайлан болгон бэлтгэнэ — салбар, бүс нутаг, зах зээл, бодлогын асуудлаар.

Судалгаа захиалах →