Goybiz · Дата сэтгүүл зүй · Байгаль орчин · 2-р цуврал

Түймрийн түүхэн анализ: Дархан газраа шатаасан хамгийн том хохирол ба чимээгүй байдал

Сүүлийн 20 жилд Монголд 890 гаруй түймэр бүртгэгдсэн. Дархан цаазат газрыг хуйхалсан ийм том хэмжээний түймэр өнгөрсөн 20 жилд гараагүйг дата анализ харуулж байна. Нөмрөгийн дархан цаазат газрын 3,860 км² буюу гуравны хоёрыг нь шатаасныг түймэр унтарсны дараах анхны Sentinel-2 зураг харуулж, өмнөх нийтлэлээ үргэлжлүүлж байна. Байгаль орчны ийм том гарз хохирол нүүрэлчихээд байхад холбогдох яамдын түвшинд таг чиг байдалтай байгаа нь хардлага төрүүлнэ.

Нөмрөгийн дархан цаазат газрын дотор шатсан
3,860 км²
20 жилийн дээд. Өмнөх дээд нь 2,810 км² (Дорнод Монгол, 2023)
Дархан цаазат газрын
67.5%
гуравны хоёр нь нэг түймэрт шатсан
Нийт шатсан талбай
≈4,520 км²
сүүлийн 20 жилийн 890 гаруй түймрийн дунд 4-рт
Яам, Шадар сайдын албан мэдэгдэл
0
албан ёсны вэбсайтуудад, 10/08–10/14

1-р цуврал: Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хиймэл дагуулын зургийн анализ (2026-10-12) — түймрийн өдөр бүрийн явц, галын цэг, Улаанбаатартай харьцуулалт.

Сансрын зураг ачаалж байна…

Дараагийн нийтлэл

Бүх нийтлэл →

Танай байгууллагад ийм аналитик нийтлэл, судалгаа хэрэгтэй юу?

Goybiz Analytics танай сэдвээр өгөгдөл цуглуулж, шинжилж, интерактив нийтлэл эсвэл судалгааны тайлан болгон бэлтгэнэ — салбар, бүс нутаг, зах зээл, бодлогын асуудлаар.

Судалгаа захиалах →