Улсын Их Хурал · Төсөл, асуудал

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Санал хураалт
11
2026-04-30 – 2026-04-30
Дэмжигдсэн
9
82%
Гишүүний санал
4
10 санаачлагч
Байнгын хороо дэмжээгүй
4
зарчмын зөрүүтэй санал

Санал гаргасан гишүүд

Р.Сэддорж 3 санал, 2 дэмжигдсэнБ.Уянга 1 санал, 1 дэмжигдсэнН.Алтаншагай 1 санал, 1 дэмжигдсэнБ.Бат-Эрдэнэ 1 санал, 1 дэмжигдсэнГ.Ганбаатар 1 санал, 1 дэмжигдсэнС.Замира 1 санал, 1 дэмжигдсэнЦ.Идэрбат 1 санал, 1 дэмжигдсэнЦ.Мөнхбат 1 санал, 1 дэмжигдсэнБ.Мөнхсоёл 1 санал, 1 дэмжигдсэнС.Одонтуяа 1 санал, 1 дэмжигдсэн
02 · ЦАГАЛБАР

Бүх санал хураалт

Санал хураалт бүрийн томьёолол parliament.mn-д нийтэлсэн хэлбэрээр (урт бол таслав). Төрөл, санал гаргагч, байнгын хорооны байр суурийг томьёоллоос автоматаар ялгав. Цаг — гишүүдийн санал өгсөн дундаж цаг (Улаанбаатар).

2026.04.30
Гишүүний гаргасан заалтАжлын хэсэг ба гишүүн: Б.Уянга, Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар +5байнгын хороо дэмжсэнөөрчлөн найруулахдэмжигдсэн 63–46
Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, С.Замира, Ц.Идэрбат, Ц.Мөнхбат, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа /цаашид “Ажлын хэсэг” гэх/ нарын гаргасан, Төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “7.9.Төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан дараах байдлаар ангилна: 7.9.1.зэрэглэл I буюу их эрсдэлтэй төсөлд байгаль орчин, нийгмийн бүрэлдэхүүн хэсэгт үзүүлэх сөрөг болон хуримтлагдах нөлөөлөл нь төслийн нөлөөллийн бүсийн хэмжээгээр хязгаарлагдахгүй, байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулахад нэмэлт арга хэмжээ шаардлагатай, газар чөлөөлөлтийн хамрах хүрээ ихтэй үйл ажиллагааг; 7.9.2.зэрэглэл II буюу дунд эрсдэлтэй төсөлд байгаль орчин, нийгмийн бүрэлдэхүүн хэсэгт үзүүлэх сөрөг нөлөөлөл нь төслийн нөлөөллийн бүсийн хэмжээгээр
16:22МАН 34/22 (12 өгөөгүй)АН 17/20 (5 өгөөгүй)ХҮН 7/1ИЗНН 3/1ҮЭ 2/2
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 60–49
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу 7 дугаар зүйлийн 7.14 дэх хэсгийн “ажлын 10 хоногт” гэснийг “ажлын 15 хоногт” гэж, “хариу өгсөнд” гэснийг “зөвшөөрсөнд” гэж тус тус өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
16:23МАН 31/25 (12 өгөөгүй)АН 18/19 (5 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 3/1ҮЭ 2/2
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 61–48
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 2 дугаар зүйлийн “3.1.4 дэх заалтын “үнэлгээ гэж” гэсний дараа “зэрэглэл I, зэрэглэл II” гэж,” гэснийг, төслийн 4 дүгээр зүйлийн “3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсгийн “байгаль орчны” гэснийг “байгаль орчин, нийгмийн” гэж,” гэснийг болон төслийн 5 дугаар зүйлийг хасаж, 3.1.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулж төслийн 3 дугаар зүйлд нэмэх: “3.1.4.“байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” гэж зэрэглэл I, зэрэглэл II төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчин, нийгмийн төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг;” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
16:25МАН 32/24 (12 өгөөгүй)АН 16/21 (5 өгөөгүй)ХҮН 7/1ИЗНН 3/1ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 67–42
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “7.6.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ерөнхий шинжээч, шинжээчийн эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага олгох бөгөөд дараах шаардлагыг хангасан байна: 7.6.1.ерөнхий шинжээч нь Төрийн албаны тухай хуулийн 23.2.2-т заасан шаардлагыг хангасан, байгаль орчны чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын туршлагатай байх; 7.6.2.шинжээч нь Төрийн албаны тухай хуулийн 18.1.4-т заасан шаардлагыг хангасан, байгаль орчны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын туршлагатай байна.” гэсэн саналыг хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгч санал
16:27МАН 34/22 (12 өгөөгүй)АН 20/17 (5 өгөөгүй)ХҮН 7/1ИЗНН 3/1ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 66–43
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 3 дугаар зүйлийн 10 дахь заалт буюу 14.1.2 дахь заалтын “орон нутгийн захиргаа” гэснийг “нутаг дэвсгэрийн захиргаа” гэж өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
16:28МАН 34/22 (12 өгөөгүй)АН 20/17 (5 өгөөгүй)ХҮН 6/2ИЗНН 3/1ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгдэмжигдсэн 68–41
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 7 дугаар зүйлийн хуулийг дагаж мөрдөх хугацааг “2026 оны 8 дугаар сарын 01” гэж өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
16:28МАН 34/22 (12 өгөөгүй)АН 21/16 (5 өгөөгүй)ХҮН 7/1ИЗНН 3/1ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгдугаар өөрчлөхдэмжигдсэн 67–42
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн нэр томьёог жигдлэх, зүйл, хэсэг, заалтын дугаарыг нийцүүлж өөрчлөх, бүтэц найруулга, хууль зүйн техникийн засварыг хийх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
16:29МАН 33/23 (12 өгөөгүй)АН 21/16 (5 өгөөгүй)ХҮН 7/1ИЗНН 3/1ҮЭ 3/1
Гишүүний гаргасан заалтГишүүн: Р.Сэддоржбайнгын хороо дэмжээгүйхасахдэмжигдсэн 60–49
Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийн гаргасан, Төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу 7 дугаар зүйлийн 7.14 дэх хэсгийг хасах гэсэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
16:29МАН 33/23 (12 өгөөгүй)АН 18/19 (5 өгөөгүй)ХҮН 5/3ИЗНН 2/2ҮЭ 2/2
Гишүүний гаргасан заалтГишүүн: Р.Сэддоржбайнгын хороо дэмжээгүйөөрчлөн найруулахдэмжигдсэн 61–48
Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийн гаргасан, Төслийн 1 дүгээр зүйлийн 10 дахь заалт буюу 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “18.7.Иргэн тухайн төслийн үйл ажиллагаатай нь холбогдуулан газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн талаар мэдээлэл авах, танилцах хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгч, төрийн байгууллага, албан тушаалтанд гаргаж болох бөгөөд төслийн нөлөөлөлд өртөх иргэдийн олонхын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээг эергээр дүгнэхийг хориглоно.” гэсэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
16:30МАН 34/22 (12 өгөөгүй)АН 16/21 (5 өгөөгүй)ХҮН 7/1ИЗНН 2/2ҮЭ 2/2
Бусад заалтын өөрчлөлтбайнгын хороо дэмжээгүйөөрчлөн найруулахдэмжигдээгүй 48–61
Төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “10.4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 10.5-д заасан танилцуулгаас гарсан саналыг нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тусгасан эсэх болон үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээч, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх бөгөөд хэрэв байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тухайн төсөл нь усны нөөц, амьжиргааны тогтвортой байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх нь тогтоогдсон тохиолдолд төслийг хэрэгжүүлэхийг хориглоно.” гэсэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
16:31МАН 32/24 (12 өгөөгүй)АН 8/29 (5 өгөөгүй)ХҮН 4/4ИЗНН 2/2ҮЭ 2/2
Гишүүний гаргасан заалтГишүүн: Р.Сэддоржбайнгын хороо дэмжээгүйөөрчлөн найруулахдэмжигдээгүй 45–64
Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийн гаргасан, Төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “10.5.Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулж, санал авах ажлыг зохион байгуулах бөгөөд төслийн улмаас иргэдэд учирсан хохирол, зардал, амьжиргааны алдагдал, усны хүртээмж, байгаль орчин, нийгэм, соёлын орчинд үзүүлсэн үр дагавар, нөлөөллийг хамруулан иж бүрнээр үнэлж, бүрэн нөхөн төлнө.” гэсэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
16:32МАН 34/22 (12 өгөөгүй)АН 3/34 (5 өгөөгүй)ХҮН 4/4ИЗНН 1/3ҮЭ 3/1