Ачаалж байна…
2024 оны зун Английн Премьер лигийн «Фүлхэм» клубын бэлтгэлийн өмсгөлд «MonGOlia» гэсэн бичиг гарч ирэв. Хоёр улирлын дараа энэ сурталчилгаа Монголын татвар төлөгчдөд 12.5 тэрбум төгрөг болж байна: Соёлын яам, Нийслэл 6.0 тэрбумыг аль хэдийн төлсөн, олон улсын арбитрын шийдвэрээр 2027 оноос дахин 6.5 тэрбум төлнө. Гэрээний дүн хэзээ ч албан ёсоор зарлагдаагүй, шилэн дансанд Фүлхэм рүү нэг ч гүйлгээ харагдахгүй. Харин сурталчилгааны гол зорилтот зах зээл болох Их Британиас ирэх жуулчин 2019 оныхоос цөөн хэвээр.