Goybiz · Дата сэтгүүл зүй · Инновац
Global Innovation Index 2026: Дансны аргаар хөөсрүүлсэн Монгол инноваци
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын (WIPO) Инновацийн индекс 2026-д (Global Innovation Index) Монгол 139 орноос 72-т орж, 6 байр ахисан. Энэ байрын 29.13 оноог мөр мөрөөр нь задлахад дөрөвний нэг нь лабораториос биш, барааны тэмдэг, загварын өргөдлөөс ирсэн. Тус байгууллага барааны тэмдгийг өргөдлөөр биш ангиллаар тоолдог бөгөөд Монголын нэг логонд дэлхийн дунджаас 4 дахин олон ангилал ногддог. Дансны энэ хөөсийг гаргавал Монгол 82-т буурна.
Goybiz Дата · 2026 оны 10-р сарын 29 · Эх: WIPO Global Innovation Index 2026, WIPO IP Statistics
GOYBIZ ДАТА
ИННОВАЦИЙН БАРИМТ · 2026 · МОНГОЛ
Баганаоноо · байр
Институци3.92 · 95
Хүний капитал2.83 · 88
Дэд бүтэц3.94 · 86
Зах зээл3.22 · 87
Бизнес2.17 · 106
Мэдлэг, технологи4.25 · 88
Бүтээлч бүтээл8.80 · 41
НИЙТ29.13
БАЙР
72 / 139
2025: 78 · 2020: 58
Үүнээс тамга, загвар7.37 (25%)
Нэг логоны ангилал5.4 · дэлхий 1.3
ХӨӨСГҮЙ БАЙР82
Дансыг доор мөр мөрөөр нь задлав ↓