Хүмүүсийн ChatGPT болон бусад чатботтой хийсэн 4.3 сая ярианы нээлттэй санг задлахад Монголыг дурдсан 9,304 яриа гарсан. (Санаа зоволтгүй, таны ChatGPT-тэй хийсэн яриа энд байхгүй. Энэ бол судалгаанд зориулж хэрэглэгчдийн зөвшөөрлөөр цуглуулж, нэргүй болгосон нээлттэй сан. Таны «даргадаа эелдгээр татгалзсан имэйл бичээд өгөөч» гэсэн хүсэлт нууц хэвээр.) Тэдний гуравны нэг орчим нь бот байсан. Хэрэглэгчийн өөрөө бичсэн ярианы тал гаруй нь цөөн хэдэн хүний бичсэн хувилбарт түүхийн зохиол байв. Монголын тухай шууд асуусан хүн 380 л байна. Тэд Улаанбаатараас долоо дахин олон удаа Чингис хааныг асуужээ. Монгол хэлээр бичсэн яриа 17 л байв.