Улсын Их Хурал · Төсөл, асуудал

Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

санаачлагчид буцаагдсан
Санал хураалт
58
2026-05-07 – 2026-05-07
Дэмжигдсэн
58
100%
Гишүүний санал
1
8 санаачлагч
Байнгын хороо дэмжээгүй
0
зарчмын зөрүүтэй санал
01 · ГОЛ САНАЛ ХУРААЛТ

Төслийн хувь заяаг шийдсэн санал хураалт

ОгнооТөрөлДүнМАНАНХҮНИЗННҮЭ
2026-05-07Буцаах / хэлэлцэхгүй64–3936/1918/164/33/03/1
2026-05-07Буцаах / хэлэлцэхгүй60–4336/1914/204/33/03/1

Намын баганад: зөвшөөрсөн/татгалзсан гишүүдийн тоо (тухайн үеийн намын харьяаллаар).

Санал гаргасан гишүүд

Ж.Баясгалан 1 санал, 1 дэмжигдсэнБ.Баярбаатар 1 санал, 1 дэмжигдсэнЛ.Энхнасан 1 санал, 1 дэмжигдсэнХ.Болормаа 1 санал, 1 дэмжигдсэнД.Рэгдэл 1 санал, 1 дэмжигдсэнУ.Отгонбаяр 1 санал, 1 дэмжигдсэнМ.Сарнай 1 санал, 1 дэмжигдсэнС.Эрдэнэбат 1 санал, 1 дэмжигдсэн
02 · ЦАГАЛБАР

Бүх санал хураалт

Санал хураалт бүрийн томьёолол parliament.mn-д нийтэлсэн хэлбэрээр (урт бол таслав). Төрөл, санал гаргагч, байнгын хорооны байр суурийг томьёоллоос автоматаар ялгав. Цаг — гишүүдийн санал өгсөн дундаж цаг (Улаанбаатар).

2026.05.07
Гишүүний гаргасан заалтГишүүн: Ж.Баясгалан, Б.Баярбаатар, Л.Энхнасан, Х.Болормаа +4байнгын хороо дэмжсэнөөрчлөн найруулахдэмжигдсэн 59–43
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Б.Баярбаатар, Л.Энхнасан, Х.Болормаа, Д.Рэгдэл, У.Отгонбаяр, М.Сарнай, С.Эрдэнэбат /цаашид “ажлын хэсэг” гэх/ нарын гаргасан, Төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “1.1.Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амийг аврах зорилгоор сайн дураар цусаа үнэ төлбөргүй өгөх болон цусны донорын үйл ажиллагаа, цусны аюулгүй байдал, бодлого, удирдлага, зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:20МАН 32/22 (14 өгөөгүй)АН 18/16 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгнэмэхдэмжигдсэн 64–39
Ажлын хэсгийн гаргасан, Төсөлд доор дурдсан агуулгатай 3 дугаар зүйл нэмэх: “3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ 3.1.Энэ хууль нь хүний эрүүлмэндийг хамгаалах, амийг аврах зорилтын хүрээнд цусны донорын үйл ажиллагааг зохион байгуулах, цусны аюулгүй байдлыг хангах, цус сэлбэлт судлалын салбарын бодлого, удирдлага зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулна. 3.2.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний эрүүл мэнд, амийг аврах зорилгоор цус сэлбэх тусламж, үйлчилгээг үзүүлнэ.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:21МАН 36/19 (13 өгөөгүй)АН 19/15 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 63–40
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын “цус” гэснийг “цус, цусны бүрэлдэхүүн хэсэг” гэж, мөн заалтын “аюулгүй байдлыг хангахтай” гэснийг “аюулгүй байдал, сонор сэрэмжийн тогтолцоотой” гэж өөрчилж, мөн зүйлийн 3.1.2 дахь заалтыг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:23МАН 36/19 (13 өгөөгүй)АН 18/16 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгнэмэхдэмжигдсэн 60–43
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.1.4 дэх заалт нэмэх: “3.1.4.“цусны байнгын донор” гэж жилд тогтмол хоёр ба түүнээс дээш удаа цусаа өгсөн хүнийг;” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:23МАН 33/22 (13 өгөөгүй)АН 18/16 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 62–41
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтын “амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах зорилгоор” гэснийг, мөн зүйлийн 3.1.8 дахь заалтыг тус тус хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:24МАН 35/20 (13 өгөөгүй)АН 18/16 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 61–42
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын “биобэлдмэл” гэснийг “бэлдмэл” гэж, мөн заалтын “цус, цусны бүрэлдэхүүн хэсгээс” гэснийг “цусны сийвэнгээс” гэж тус тус өөрчилж, мөн зүйлийн 3.1.10 дахь заалтыг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:24МАН 34/21 (13 өгөөгүй)АН 18/16 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгнэмэхдэмжигдсэн 61–42
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.1.12 дахь заалт нэмэх: “3.1.12.“цусны сонор сэрэмжийн тогтолцоо” гэж цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг авах, цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх явцад гарах сөрөг урвал, хүндрэлийг илрүүлэх, шуурхай арга хэмжээ авах, сэргийлэх цогц үйл ажиллагааг.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:25МАН 34/21 (13 өгөөгүй)АН 18/16 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 61–42
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулж, мөн зүйлийн 4.1.6 дахь заалтыг хасах: “4.1.3.чанар, аюулгүй байдлыг хангах;” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:25МАН 34/21 (13 өгөөгүй)АН 18/16 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 63–40
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн хоёрдугаар бүлгийн нэрийн “ТОГТОЛЦОО” гэснийг “УДИРДЛАГА, БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ” гэж өөрчилж, төслийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “5.1.Цусны донорын үйл ажиллагаа, аюулгүй байдал, цусны донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай холбоотой төрийн хяналтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох төрийн байгууллага хэрэгжүүлнэ.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:26МАН 35/20 (13 өгөөгүй)АН 19/15 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 62–41
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “, цусны биобэлдмэлийн үйлдвэрлэл эрхлэх” гэснийг хасаж, мөн хэсгийн “эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэснийг “Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу” гэж өөрчилж, мөн зүйлийн 5.3 дахь хэсгийг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:27МАН 34/21 (13 өгөөгүй)АН 19/15 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 61–42
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын “төрийн бодлогыг Улсын Их Хурлаар батлуулах,” гэснийг “бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн” гэж, мөн зүйлийн 6.1.3 дахь заалтын “санхүүжилтийг” гэснийг “түүнтэй холбогдон гарах санхүүжилтийг” гэж тус тус өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:27МАН 33/22 (13 өгөөгүй)АН 19/15 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 61–42
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтын “гамшгийн” гэсний дараа “болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын” гэж өөрчилж, мөн зүйлийн 6.1.5 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “6.1.5.“Цусны хүндэт донор” цол тэмдгээр шагнах;” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:28МАН 35/20 (13 өгөөгүй)АН 18/16 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 2/2
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 63–40
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалтын “хэмжээг” гэснийг “албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг” гэж өөрчилж, мөн заалтын “, нийгмийн баталгааг хангах арга хэмжээ хэрэгжүүлэх” гэснийг, мөн зүйлийн 6.1.7 дахь заалтыг тус тус хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:28МАН 35/20 (13 өгөөгүй)АН 19/15 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 65–38
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 7 дугаар зүйлийг бүхэлд нь хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:28МАН 36/19 (13 өгөөгүй)АН 20/14 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 64–39
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтын “үйл ажиллагааг зохицуулах,” гэснийг хасаж, мөн зүйлийн 8.1.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “8.1.2.цусны донорын үйл ажиллагааны талаар баримтлах бодлого боловсруулах, удирдлага, зохион байгуулалтаар хангах;” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:29МАН 37/18 (13 өгөөгүй)АН 18/16 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 62–41
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтын “батлах” гэснийг “баталж, хэрэгжилтэд хяналт тавих” гэж, мөн зүйлийн 8.1.5 дахь заалтын “орц, илчлэгийн жишиг” гэснийг “зардлын” гэж тус тус өөрчилж, мөн зүйлийн 8.1.4 дэх заалтыг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:29МАН 36/19 (13 өгөөгүй)АН 17/17 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 63–40
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтын “нэмэгдэл цалингийн хэмжээ,” гэснийг “цалин, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл,” гэж, мөн заалтын “санал боловсруулах” гэснийг “талаар санал боловсруулж, холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх” гэж тус тус өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:30МАН 33/22 (13 өгөөгүй)АН 21/13 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 66–37
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтыг 8.1.7, 8.1.8 дахь заалт болгож, доор дурдсанаар өөрчлөн найруулах: “8.1.7.цус сэлбэлт судлалын салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх; 8.1.8.цусны донорын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх болон өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааны зардлыг Эрүүл мэндийг дэмжих санд тусгах;” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:31МАН 37/18 (13 өгөөгүй)АН 20/14 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгнэмэхдэмжигдсэн 64–39
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 8 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 8.2 дахь хэсэг нэмэх: “8.2.Цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагын бүтэц, дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:31МАН 36/19 (13 өгөөгүй)АН 20/14 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 2/2
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 67–36
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “хуулийн 15.1.12-т” гэснийг “хуульд” гэж өөрчилж, мөн зүйлийн 9.2 дахь хэсгийг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:32МАН 37/18 (13 өгөөгүй)АН 20/14 (8 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 66–37
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтын “цусны чанар, аюулгүй байдал, цус, цусан бүтээгдэхүүн, зохистой хэрэглээ, цусны сонор сэрэмжийн тогтолцоо” гэснийг, мөн заалтын “удирдлага, зохион байгуулалт” гэснийг тус тус хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:32МАН 37/18 (13 өгөөгүй)АН 19/15 (8 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 67–36
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 9 дүгээр зүйлийн 9.3.2 дахь заалтын “сурталчилгааны ажлыг” гэснийг “сурталчилгаа, донорын эгнээг өргөжүүлэх ажлыг” гэж өөрчилж, мөн заалтын “, цусны донор элсүүлэх” гэснийг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:33МАН 36/19 (13 өгөөгүй)АН 20/14 (8 өгөөгүй)ХҮН 5/2 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 67–36
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 9 дүгээр зүйлийн 9.3.5 дахь заалтын “биобэлдмэл” гэснийг “бэлдмэл” гэж, мөн зүйлийн 9.3.7 дахь заалтын “талаарх магадалгаа” гэснийг “тухай тодорхойлолт” гэж тус тус өөрчилж, мөн зүйлийн 9.3.8 дахь заалтын “байгууллага” гэснийг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:33МАН 37/18 (13 өгөөгүй)АН 19/15 (8 өгөөгүй)ХҮН 5/2 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 69–34
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 9 дүгээр зүйлийн 9.3.9 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “9.3.9.энэ хуулийн 20.1-д заасан донорыг Засгийн газрын шагнал болон бусад шагналд нэр дэвшүүлэх саналаа холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх;” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:34МАН 37/18 (13 өгөөгүй)АН 21/13 (8 өгөөгүй)ХҮН 5/2 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгнэмэхдэмжигдсэн 67–36
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.3.10 дахь заалт нэмэх: “9.3.10.цусны байнгын донорт тэмдэг олгох;” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:34МАН 36/19 (13 өгөөгүй)АН 20/14 (8 өгөөгүй)ХҮН 5/2 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 66–37
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 9 дүгээр зүйлийн 9.3.10 дахь заалтын “бүрдүүлэлт, өөрчлөлт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцах талаар хууль тогтоомжоор тогтоосон үүргийг хэрэгжүүлэх” гэснийг “аюулгүй байдлын талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах” гэж өөрчилж, мөн зүйлийн 9.3.11 дэх заалтын “улсын хэмжээнд нэгтгэх” гэснийг тус тус хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:34МАН 36/19 (13 өгөөгүй)АН 19/15 (8 өгөөгүй)ХҮН 5/2 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 65–38
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 9 дүгээр зүйлийн 9.3.12 дахь заалтыг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:35МАН 37/18 (13 өгөөгүй)АН 17/17 (8 өгөөгүй)ХҮН 5/2 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 68–35
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийг 9.4, 9.5, 9.6 дахь хэсэг болгож, доор дурдсанаар өөрчлөн найруулах: “9.4.Цус сэлбэлт судлалын салбарт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэлд шаардагдах төсвийн зардлаа жил бүр улсын төсөвт тусгуулахаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. 9.5.Цус сэлбэлт судлалын асуудлыг хариуцсан эрүүл мэндийн байгууллага нь дараах байгууллагатай хамтран ажиллана: 9.5.1.эрүүл мэндийн байгууллага; 9.5.2.төрийн болон төрийн бус байгууллага; 9.5.3.аж ахуйн нэгж, байгууллага. 9.6.Хуульд заасан бусад.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:36МАН 37/18 (13 өгөөгүй)АН 20/14 (8 өгөөгүй)ХҮН 5/2 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 62–41
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “10.1.Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.2, 15.1.3, 15.1.5, 15.1.6, 15.1.7, 15.1.11, 15.1.13-т заасан эрүүл мэндийн байгууллага цусны донорын үйл ажиллагаанд оролцоно.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:36МАН 34/21 (13 өгөөгүй)АН 19/15 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 66–37
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг бүхэлд нь доор дурдсанаар өөрчлөн найруулах: “10.2.Энэ хуулийн 10.1-д заасан эрүүл мэндийн байгууллага нь холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд цусны донорын үйл ажиллагаа, цусны чанар, аюулгүй байдлыг хангах, журам, стандарт, зааврыг хэрэгжүүлнэ.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:37МАН 36/19 (13 өгөөгүй)АН 20/14 (8 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 68–35
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын “донор элсүүлэх” гэснийг хасаж, мөн заалтын “тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд” гэснийг “цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх үйл ажиллагаанд” гэж өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:37МАН 36/19 (13 өгөөгүй)АН 21/13 (8 өгөөгүй)ХҮН 5/2 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 68–35
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “11.1.2.гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед харьяа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, нөхөн сэлбэхэд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:38МАН 36/19 (13 өгөөгүй)АН 21/13 (8 өгөөгүй)ХҮН 5/2 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 66–37
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:38МАН 35/20 (13 өгөөгүй)АН 20/14 (8 өгөөгүй)ХҮН 5/2 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 64–39
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 12 дугаар зүйлийн гарчгийн “Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, ажил олгогчийн эрх, үүрэг” гэснийг “Цусны донорын үйл ажиллагаанд оролцох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг” гэж өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:39МАН 36/19 (13 өгөөгүй)АН 17/17 (8 өгөөгүй)ХҮН 5/2 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 67–36
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “байгууллагын албан тушаалтан ажил олгогч нь” гэснийг “болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж” гэж, мөн зүйлийн 12.1.3 дахь заалтын “магадалгааг” гэснийг “тодорхойлолтыг” хийж тус тус өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:39МАН 34/21 (13 өгөөгүй)АН 22/12 (8 өгөөгүй)ХҮН 5/2 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгнэмэхдэмжигдсэн 62–41
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.1.4 дэх заалт нэмэх: “12.1.4.цусны донорын үйл ажиллагааны талаар нийгэмд чиглэсэн ашгийн бус сурталчилгаа явуулах.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:39МАН 33/22 (13 өгөөгүй)АН 20/14 (8 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 2/2
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 64–39
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3 дахь хэсгийг тус тус хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:40МАН 34/21 (13 өгөөгүй)АН 21/13 (8 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 2/2
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 66–37
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн “эрүүл мэндийн даатгал” гэснийг хасаж, “хамт олон, иргэн,” гэсний дараа “олон улсын байгууллагын” гэж нэмж, төслийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “13.2.Цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага нь өөрийн орлого, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдсэн санхүүжилтийг Эрүүл мэндийн тухай хуулийн 24.5-д заасны дагуу зарцуулна.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:40МАН 36/19 (13 өгөөгүй)АН 20/14 (8 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 65–38
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.4 дэх хэсгийг бүхэлд нь тус тус хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:41МАН 35/20 (13 өгөөгүй)АН 21/13 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 68–35
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “13.6.Цус сэлбэлт судлалын салбарт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд Төрийн албаны тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд заасан нэмэгдлээс гадна албан тушаалын үндсэн цалингаас тооцож сар бүр албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоно.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:41МАН 36/19 (13 өгөөгүй)АН 22/12 (8 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 67–36
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсгийн “Цусны албаны нэмэгдэл цалингийн хэмжээг” гэснийг “Энэ хуулийн 13.6-д заасан нэмэгдэл олгох журмыг эрүүл мэндийн болон” гэж, мөн хэсгийг “тогтооно” гэснийг “батална” гэж тус тус өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:42МАН 35/20 (13 өгөөгүй)АН 22/12 (8 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 67–36
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн Гуравдугаар бүлгийн гарчгийн “СЭЛБҮҮЛЭГЧ,” гэснийг хасаж, төслийн 14, 17 дугаар зүйлийг нэгтгэн 14 дүгээр зүйл болгож, доор дурдсанаар өөрчлөн найруулах: “14 дүгээр зүйл.Цусны донорт тавигдах шаардлага, түүний эрх, үүрэг 14.1.Цусны донор дараах шаардлагыг хангасан байна: 14.1.1.цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ сайн дураар, авлагагүйгээр өгөхийг зөвшөөрсөн байх; 14.1.2.иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх; 14.1.3.эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг хангасан байх; 14.2.Цусны донор дараах эрхтэй: 14.2.1.цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөнтэй холбоотой гарч болзошгүй сөрөг урвалын талаар мэдээлэл, зөвлөгөө авах; 14.2.2.цусны донорын үйлсийг сурталчлах, эгнээг өргөжүүлэх ажилд сайн дураар оролцох; 14.2.3.хуульд заасан бусад. 14.3.Цусны донор дараах үүрэгтэй: 14.3.1.Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 18.2.7-д заасан мэдээллийг холбогдох эмнэлгийн мэ
12:43МАН 36/19 (13 өгөөгүй)АН 21/13 (8 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 63–40
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 15, 16, 18 дугаар зүйлийг нэгтгэн 15 дугаар зүйл болгож, доор дурдсанаар өөрчлөн найруулах: “15 дугаар зүйл.Цусны донорын үйл ажиллагаанд оролцогч эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг 15.1.Иргэний амийг аврах, эрүүл мэндийг сайжруулах зорилгоор цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэхдээ сэлбүүлэгч эрх зүйн бүрэн чадамжтай бол өөрөөс нь, хүүхэд болон эрх зүйн бүрэн чадамжгүй сэлбүүлэгчийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс бичгээр зөвшөөрөл авсан байна. 15.2.Энэ хуулийн 14.1-д заасан зөвшөөрлийг авахдаа цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх шаардлага, сэлбэх явцад гарах үр дагаврын талаар сэлбүүлэгчид урьдчилан танилцуулсан байна. 15.3.Амь тэнссэн үед, эсхүл энэ хуулийн 14.1-д заасан зөвшөөрлийг авах боломжгүй тохиолдолд холбогдох журам, зааврыг баримтлан цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэнэ. 15.4.Цусны донорын үйл ажиллагаанд оролцогч эмнэлгийн мэрг
12:45МАН 36/19 (13 өгөөгүй)АН 18/16 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 58–45
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 19, 20, 21 дүгээр зүйлийг нэгтгэн 19 дүгээр зүйл болгож, доор дурдсанаар өөрчлөн найруулах: “19 дүгээр зүйл.Цусны донорын үйлсийг сурталчлах, урамшуулах, дэмжлэг үзүүлэх 19.1.Монголын улаан загалмай нийгэмлэг болон төрийн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж нь цусны донорын эгнээг өргөжүүлэх, донорын хөдөлгөөнийг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулна. 19.2.Энэ хуулийн 19.1-д заасан байгууллага болон албан тушаалтан, иргэн нь цусны донорыг элсүүлэх, сургалт, сурталчилгаа явуулахад цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагад дэмжлэг үзүүлнэ. 19.3.Цусны донорын үйлсийг сурталчлах, эгнээг өргөжүүлэх үйл ажиллагаанд сайн дурын ажилтныг оролцуулж болно. 19.4.Цусны донорыг “Цусны хүндэт донор” цол тэмдгээр дараах шалгуурын дагуу шагнаж, алдаршуулна: 19.4.1.цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ 50 болон түүнээс дээш удаа өгсөн; 19.4.2.цусаа 3
12:48МАН 32/23 (13 өгөөгүй)АН 17/17 (8 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 2/2
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 58–45
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсгийн “зүйлийн 22.5 дахь хэсэгт заасан” гэснийг “хуулийн 10.1-д заасан эрүүл мэндийн” гэж, тус заалтын “цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан” гэсний дараах “тусгай мэргэжлийн төвд” гэснийг “эрүүл мэндийн байгууллагад” гэж тус тус өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:49МАН 32/23 (13 өгөөгүй)АН 16/18 (8 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 61–42
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 22 дугаар зүйлийн 22.7, 22.8 дахь хэсгийг нэгтгэн 22.7 дахь хэсэг болгож, доор дурдсанаар өөрчлөн найруулах: “22.7.Цус, цусан бүтээгдэхүүнийг Эрүүл мэндийн тухай хуулийн 37.3-т заасан журмын дагуу эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглаж болно.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:50МАН 34/21 (13 өгөөгүй)АН 17/17 (8 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 63–40
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсгийн “биобэлдмэлийг” гэснийг “цусны бэлдмэлийг” гэж, мөн зүйлийн 23.1 дэх хэсгийн “байдлын хувьд баталгаажсан” гэснийг “байдлыг хангасан” гэж тус тус өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:50МАН 34/21 (13 өгөөгүй)АН 19/15 (8 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 61–42
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 24 дүгээр зүйлийн гарчгийн “онцгой” гэснийг “ноцтой” гэж өөрчилж, мөн зүйлийн 24.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “24.1.Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах ажлыг улсын хэмжээнд гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын алба, тодорхой нутаг дэвсгэрт гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед орон нутгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу зохион байгуулна.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:51МАН 35/20 (13 өгөөгүй)АН 17/17 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 62–41
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.3, 24.4, 24.5 дахь хэсгийг тус тус хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:51МАН 35/20 (13 өгөөгүй)АН 18/16 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 60–43
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийн “24.1, 24.3, 24.5-д заасантай” гэснийг “24.1-д заасан зохион байгуулалттай” гэж, мөн хэсгийн “холбоотой зардлыг” гэсний дараах “Засгийн газрын нөөц сангаас” гэснийг “Гамшгийн тухай хуулийн 51.4-т заасны дагуу” гэж тус тус өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:52МАН 35/20 (13 өгөөгүй)АН 17/17 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 2/2
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 62–41
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулж, мөн зүйлийн 25.2 дахь хэсгийн “сангийн” гэснийг “сан байгуулах, ажиллах” гэж өөрчилж, мөн хэсгийн “эрүүл мэндийн” гэсний дараах “асуудал эрхэлсэн” гэснийг хасах: “25.1.Цусны донорын үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих зорилгоор цусны донорын мэдээллийн сантай байна.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:52МАН 35/20 (13 өгөөгүй)АН 17/17 (8 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 60–43
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн “мэргэжлийн хяналтын” гэснийг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:53МАН 36/19 (13 өгөөгүй)АН 16/18 (8 өгөөгүй)ХҮН 2/5 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 64–39
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 27 дугаар зүйлийн гарчгийн “Цусны донорын үйл ажиллагааны журмыг зөрчигчдөд” гэснийг “хууль зөрчигчид” гэж, мөн зүйлийн 27.1 дэх хэсгийн “холбогдох” гэснийг “Төрийн албаны тухай” гэж тус тус өөрчилж, мөн зүйлийн 27.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “27.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:55МАН 36/19 (13 өгөөгүй)АН 19/15 (8 өгөөгүй)ХҮН 3/4 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 61–42
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсгийг хасаж, мөн зүйлд доор дурдсан агуулгатай 28.1 дэх хэсгийг нэмэх: “28.1.Энэ хуулийн 6.1.6, 8.1.5, 9.4, 13.6-д заасан албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэлтэй холбоотой хэсэг, заалтыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:55МАН 35/20 (13 өгөөгүй)АН 16/18 (8 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 60–43
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 29 дүгээр зүйлийг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:55МАН 33/22 (13 өгөөгүй)АН 17/17 (8 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 66–37
Ажлын хэсгийн гаргасан, Төсөлд зүйл, хэсэг, заалт хасах, нэмэх саналтай уялдуулан холбогдох зүйл, хэсэг, заалтын дугаарлалт болон тэдгээрийн эшлэлийг нийцүүлэн өөрчлөх, төслийн үг хэллэг, дэс дараалал, нэр томьёог жигдлэх засварыг хийх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:56МАН 37/18 (13 өгөөгүй)АН 19/15 (8 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Буцаах / хэлэлцэхгүйАжлын хэсэгдэмжигдсэн 64–39
Ажлын хэсгийн гаргасан, Хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:57МАН 36/19 (13 өгөөгүй)АН 18/16 (8 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Буцаах / хэлэлцэхгүйАжлын хэсэгдэмжигдсэн 60–43
Ажлын хэсгийн гаргасан, Хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
12:57МАН 36/19 (13 өгөөгүй)АН 14/20 (8 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 3/0 (1 өгөөгүй)ҮЭ 3/1