02 · ЦАГАЛБАР
Бүх санал хураалт
Санал хураалт бүрийн томьёолол parliament.mn-д нийтэлсэн хэлбэрээр (урт бол таслав). Төрөл, санал гаргагч, байнгын хорооны байр суурийг томьёоллоос автоматаар ялгав. Цаг — гишүүдийн санал өгсөн дундаж цаг (Улаанбаатар).
2026.06.05
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэмжсэн санал:Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Жаргалсайхан, С.Замира, С.Лүндэг, Н.Наранбаатар, Р.Сэддорж /цаашид “ажлын хэсэг” гэх/ нарын гаргасан, Төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “1.1.Энэ хуулийн зорилт нь төрөөс хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх бодлогын дэмжлэгтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
18:02МАН 45/3 (20 өгөөгүй)АН 11/22 (9 өгөөгүй)ХҮН 6/1 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгнэмэхдэмжигдсэн 66–27
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Малын тоо толгойн албан татварын хууль” гэсний өмнө “Гамшгаас хамгаалах тухай хууль,” гэж нэмэх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
18:02МАН 45/3 (20 өгөөгүй)АН 11/22 (9 өгөөгүй)ХҮН 6/1 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 66–27
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн “өртгийн” гэснийг “үйлдвэрлэлийн” гэж өөрчлөн, цаашид тохиолдол бүрд өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
18:02МАН 45/3 (20 өгөөгүй)АН 11/22 (9 өгөөгүй)ХҮН 6/1 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 64–29
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 4 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1.“хөдөө аж ахуйн үйлдвэрлэл” гэж хөдөө аж ахуйн газарт байгалийн болон биологийн нөөцөд тулгуурлан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл дагнан, эсхүл хослуулан эрхлэх үйл ажиллагааг; 4.1.2.“мал аж ахуйн үйлдвэрлэл” гэж мал, амьтныг өсгөн үржүүлж, тэдгээрээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, үйлдвэрлэх үйл ажиллагааг; 4.1.3.“тариалангийн үйлдвэрлэл” гэж Тариалангийн тухай хуулийн 16.1-д заасныг; 4.1.4.“бэлчээрийн мал аж ахуй” гэж мал сүргийг бэлчээрт жилийн туршид улирлын хуваарьтайгаар идээшлүүлэн маллаж, ашиг шимийг нь хүртдэг, нүүдлийн өв соёлыг хадгалсан уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг; 4.1.5.“эрчимжсэн мал аж ахуй” гэж Тариалангийн тухай хуульд
18:05МАН 45/3 (20 өгөөгүй)АН 9/24 (9 өгөөгүй)ХҮН 6/1 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 63–30
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах,” гэснийг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
18:05МАН 44/4 (20 өгөөгүй)АН 9/24 (9 өгөөгүй)ХҮН 6/1 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 65–28
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 5 дугаар зүйлийн 5.2.4 дэх заалтын “инновац, дэвшилтэт шинэ технологи” гэснийг “инновацыг” гэж өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
18:05МАН 45/3 (20 өгөөгүй)АН 10/23 (9 өгөөгүй)ХҮН 6/1 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 66–27
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь заалтыг “хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд” гэснийг, 5.2.6 дахь заалтын “хөдөө аж ахуйн хөдөлмөрийн үнэлэмж,” гэснийг, 5.2.7 дахь заалтын түүхий эд” гэсний өмнөх “хөдөө аж ахуйн” гэснийг, 5.2.8 дахь заалтын “залгамж халааг тасралтгүй бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх” гэснийг тус тус хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
18:06МАН 46/2 (20 өгөөгүй)АН 10/23 (9 өгөөгүй)ХҮН 6/1 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 66–27
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 5 дугаар зүйлийн 5.2.9 дэх заалтын “хувийн хэвшил,” гэснийг “хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан,” гэж өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
18:06МАН 46/2 (20 өгөөгүй)АН 10/23 (9 өгөөгүй)ХҮН 6/1 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгнэмэхдэмжигдсэн 64–29
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтын “тариалан” гэсний өмнө “газар” гэж, 6.3 дахь хэсгийн “тариалангийн” гэсний өмнө “газар” гэж тус тус нэмэх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
18:06МАН 46/2 (20 өгөөгүй)АН 8/25 (9 өгөөгүй)ХҮН 6/1 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 63–30
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 6 дугаар зүйлийн 6.2.5, 6.2.6 дахь заалтыг тус тус хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
18:07МАН 45/3 (20 өгөөгүй)АН 8/25 (9 өгөөгүй)ХҮН 6/1 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 63–30
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.5 дахь хэсгийг тус тус хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
18:07МАН 44/4 (20 өгөөгүй)АН 9/24 (9 өгөөгүй)ХҮН 6/1 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 65–28
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 7 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “7 дугаар зүйл.Хөдөө аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх 7.1.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд газар зүйн байршил, экологийн онцлог, дэд бүтцийн хөгжил, хүн амын нягтрал болон биологийн бусад нөөц, зах зээлийн эрэлтэд тулгуурлан төрөлжүүлэн хөгжүүлнэ. 7.2.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэх тэргүүлэх чиглэлд бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, тэжээл үйлдвэрлэл, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариа хамгаалагдсан хөрсний тариалан, үржлийн аж ахуй, агроойн аж ахуйг хөгжүүлэх асуудлыг тусгайлан хамааруулна. 7.3.Хөдөө аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх асуудлыг Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тодорхойлж, орон нутгийн хөгжлийн бодлого, Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлнэ. 7.4.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл
18:08МАН 45/3 (20 өгөөгүй)АН 10/23 (9 өгөөгүй)ХҮН 6/1 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 65–28
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 8 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “8 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо 8.1.Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг төвлөрүүлэх, хадгалах, чанар хамгаалалт хийх, худалдан борлуулах төвийг аймаг, суманд байгуулна. 8.2.Энэ хуулийн 8.1-д заасан төвийн үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. 8.3.Энэ хуулийн 8.1-д заасан төвд нийлүүлж, худалдан борлуулж байгаа түүхий эд, бүтээгдэхүүний талаарх мэдээлэл нь хөдөө аж ахуйн биржийн болон энэ хуулийн 10.1-д заасан цахим сантай холбогдсон байна. 8.4.Энэ хуулийн 8.1-д заасан төв нь түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авах, холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагын дагуу чанараар ангилах, шаардлагатай анхан шатын тордолт хийж, багцлах, савлах, шошголох, хадгалах, худалдан борлуулах үйл ажиллагааг хариуцан гүй
18:09МАН 46/2 (20 өгөөгүй)АН 9/24 (9 өгөөгүй)ХҮН 6/1 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 63–30
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 9 дүгээр зүйлийг доор дурдсанаас өөрчлөн найруулах: “9 дүгээр зүйл.Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний чанарын үнэлгээ, баталгаажуулалт 9.1.Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг холбогдох стандартын дагуу үнэлж, баталгаажуулна. 9.2.Аймаг бүр хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг шинжлэн судалдаг зориулалтын тоног төхөөрөмж, мэргэшсэн шинжээч бүхий лабораторитой байна. 9.3.Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний эрүүл ахуй, чанарын шинжилгээг холбогдох хуулиар зохицуулна.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
18:10МАН 44/4 (20 өгөөгүй)АН 9/24 (9 өгөөгүй)ХҮН 6/1 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 64–29
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 10 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “10 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн сүлжээний бүртгэл, мэдээлэл 10.1.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүнсний бүтээгдэхүүний, зөвшөөрлийн мал аж ахуй, газар тариалангийн, малын генетик нөөц, мал, амьтан, ургамлын эрүүл мэндийн, түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн, дотоодын болон олон улсын худалдаа, үйлчилгээний цахим сан /цаашид “цахим сан” гэх/-тай байна.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
18:10МАН 46/2 (20 өгөөгүй)АН 9/24 (9 өгөөгүй)ХҮН 5/2 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 64–29
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 12 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “12 дугаар зүйл.Тогтвортой хөдөө аж ахуйн төлөвлөлт 12.1.Тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх Хөгжлийн зорилт хөтөлбөртэй байна. 12.2.Хөдөө аж ахуйн хөгжлийн зорилт хөтөлбөрт дараах асуудлыг тусгана: 12.2.1.хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэх; 12.2.2.хөдөө аж ахуйн үйлдвэрт шаардагдах мэргэшсэн хүний нөөцийн хэрэгцээг мэргэжил, мэргэшлийн түвшнээр тодорхойлж, хангах арга хэмжээ; 12.2.3.дотоодын хүнсний хангамж, экспортын бүтээгдэхүүн нийлүүлэлт, борлуулалт; 12.2.4.түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт; 12.2.5.хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортын зах зээлийг судалж, экспортын голлох бүтээгдэхүүн тус бүрээр бодлого, стратеги; 12.2.6.хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг ашигтай эрхлэх зах зээлийн болон нийгмийн таатай орчин бүрдүүлэлт. 12.3.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газр
18:12МАН 45/3 (20 өгөөгүй)АН 9/24 (9 өгөөгүй)ХҮН 6/1 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 63–30
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 13 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “13 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газар 13.1.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх баталгааг дэмжих зорилгоор төрөөс холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид газрыг ашиглах, эзэмших нөхцөлийг бүрдүүлнэ. 13.2.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах уст цэг, худгийн хоорондох зайг усны нөөц, уст цэгийн хайгуулын дүн, бүс нутгийн газар зүйн онцлогт үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно. 13.3.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны нөөц, уст цэгийн хайгуул, судалгаа хийх хэрэгжүүлэхтэй холбогдох харилцааг Усны тухай хуулиар зохицуулна. 13.4.Хөдөө аж ахуйн газрын ангиллыг өөрчлөх, ангилал шилжүүлэх тохиолдолд Газрын тухай хуулийн 23.2.9-д заасныг баримтлах бөгөөд улсын хөгжлийн бодлогын зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хөдөө аж ахуйн
18:13МАН 45/3 (20 өгөөгүй)АН 9/24 (9 өгөөгүй)ХҮН 5/2 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 60–33
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүний нөөц” гэсэн 14 дүгээр зүйлийг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
18:13МАН 46/2 (20 өгөөгүй)АН 8/25 (9 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 1/2 (1 өгөөгүй)ҮЭ 1/1 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 61–32
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 15 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “15 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн судалгаа ба хөгжүүлэлт 15.1.Хөдөө аж ахуйн судалгаа ба хөгжүүлэлтийн тогтолцоо нь дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх, оюуны өмчөөр хамгаалагдсан мэдлэгийг эргэлтэд оруулах, зах зээлд гарах, энэ хуулийн 12.1-д заасан зорилтот хөтөлбөрт тусгасан судалгаа, хөгжүүлэлтийг гүйцэтгэхэд чиглэнэ. 15.2.Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацын судалгааны үр дүнг нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах чиг үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
18:14МАН 43/5 (20 өгөөгүй)АН 8/25 (9 өгөөгүй)ХҮН 6/1 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 63–30
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 16 дугаар зүйлийг доор дурдсан өөрчлөн найруулах: “16 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх 16.1.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлнэ. 16.2.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэлийг доор дурдсан ангиллын дагуу үнэлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 16.2.1.байгаль орчны; 16.2.2.эдийн засгийн; 16.2.3.нийгмийн; 16.3.Энэ хуулийн 16.2.1-д заасан нөлөөллийн эрсдэлд бэлчээрийн болон тариалангийн газрын доройтол, усны хомсдол, генетик нөөцийн төлөв, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгаруулалт, хог хаягдлын менежмент хамаарна. 16.4.Энэ хуулийн 16.2.2-т заасан нөлөөллийн эрсдэлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр, бүтээмж, өрсөлдөх чадвар, эдийн засгийн өгөөж, түүхий эд, бүтээгдэхүүний үни
18:15МАН 46/2 (20 өгөөгүй)АН 8/25 (9 өгөөгүй)ХҮН 5/2 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 61–32
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 18 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “18 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дэмжлэг 18.1.Хөдөө аж ахуйн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг орлох болон экспортын баримжаатай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогын хүрээнд төрөөс дараах дэмжлэгийг үзүүлж болно: 18.1.1.шууд болон шууд бус татаас; 18.1.2.тарифын болон тарифын бус зохицуулалт; 18.1.3.хөнгөлөлттэй зээл, зээлийн хүүгийн хөнгөлөлт; 18.1.4.бусад 18.2.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжлэг үзүүлэх үйлдвэрлэлийн сүлжээний оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна: 18.2.1.зохистой дадал нэвтрүүлсэн, баталгаажуулсан; 18.2.2.стандарт, техникийн зориулалтын дагуу зохицуулалтын шаардлага хангасан, баталгаажуулсан; 18.2.3.чанараас хамаарсан үнийн тогтолцоог нэвтрүүлсэн; 18.2.4.үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлсэн байх; 18.2.5.импортыг орлох, экспортын баримжаатай үйлдв
18:16МАН 44/4 (20 өгөөгүй)АН 9/24 (9 өгөөгүй)ХҮН 4/3 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгөөрчлөн найруулахдэмжигдсэн 64–29
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 19 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “19 дүгээр зүйл.Хөдөө аж ахуйн салбар дахь төрийн удирдлага, зохицуулалт 19.1.Хөдөө аж ахуйн салбарын төрийн бодлого нь төвлөрсөн байх бөгөөд улсын хэмжээнд хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлд хүнс, хөдөө аж ахуйн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага, сум, дүүрэгт хөдөө аж ахуйн тасаг болон бусад харьяа байгууллагаас бүрдэнэ. 19.2.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд мал, таримал ургамлын генетик нөөц, ургамлын болон мал, амьтны эрүүл мэнд, гений сан, малын эм үйлдвэрлэл, лаборатори, аймаг дундын отрын бэлчээр, шинжлэх ухаан, инновац, судалгаа, шинжилгээ, нэвтрүүлэлт хариуцсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд тус тус ажилл
18:18МАН 46/2 (20 өгөөгүй)АН 8/25 (9 өгөөгүй)ХҮН 6/1 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгхасахдэмжигдсэн 51–42
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 20 дугаар зүйлийг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
18:18МАН 33/15 (20 өгөөгүй)АН 8/25 (9 өгөөгүй)ХҮН 6/1 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгдэмжигдсэн 61–32
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн 22 дугаар зүйлийн хуулийг дагаж мөрдөх хугацааг “2027 оны 01 дүгээр сарын 01” гэж өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
18:18МАН 43/5 (20 өгөөгүй)АН 8/25 (9 өгөөгүй)ХҮН 6/1 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгнэмэхдэмжигдсэн 57–36
Ажлын хэсгийн гаргасан, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах /6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “6.5.9.хөдөө аж ахуйн зорилтот хөтөлбөр.” гэсэн заалт нэмэх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
18:19МАН 38/10 (20 өгөөгүй)АН 10/23 (9 өгөөгүй)ХҮН 5/2 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)
Ажлын хэсгийн заалтАжлын хэсэгдугаар өөрчлөхдэмжигдсэн 66–27
Ажлын хэсгийн гаргасан, Төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн нэр томьёог жигдлэх, зүйл, хэсэг, заалтын дугаарыг нийцүүлж өөрчлөх, бүтэц найруулга, хууль зүйн техникийн засварыг хийх гэсэн заалт нэмэх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
18:20МАН 46/2 (20 өгөөгүй)АН 10/23 (9 өгөөгүй)ХҮН 6/1 (1 өгөөгүй)ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 2/0 (2 өгөөгүй)