Goybiz · Дата сэтгүүл зүй · Улс төр ба бизнес

Хурал, хувьцаа хоёр: Монголын улс төр ба бизнес хэрхэн давхцаж байна

УИХ-ын гишүүдийн 66% нь компанийн хувьцаа эзэмшдэгээ мэдүүлжээ — энгийн төрийн албан хаагчдаас дөрөв дахин их. Орон нутгийн улс төрчдийн компаниуд ижил хэмжээтэй бусад компаниас 1.9 дахин их төрийн тендерт ялсан. Авлигатай тэмцэх газарт өгсөн хөрөнгийн мэдүүлэг, хуулийн этгээдийн бүртгэл, тендер, сонгууль, намын хандивыг нэгтгэж улс төр, бизнес хаана давхцаж байгааг харлаа.

Хувьцаа мэдүүлсэн УИХ-ын гишүүн
66%
2023 оны мэдүүлэг
Орон нутгийн улс төрчийн компани тендерт
1.9×
ижил хэмжээтэй компанитай харьцуулахад
УИХ-ын гишүүний хөрөнгө (медиан)
2.7×
бусад албан тушаалтантай харьцуулахад
Намын хандивын топ 10 хандивлагч
40%
нийт 3.4 тэрбум ₮, 2024–25
01 · НӨЛӨӨ БҮХИЙ 50

Улс төр, бизнесийн хамгийн нөлөө бүхий 50 хүн

Улс төрийн эрх мэдэл, бизнесийн өмч хоёулаа нэг хүнд төвлөрөх нь хаана ч анхаарал татдаг. Goybiz Analytics албан тушаалтнуудын мэдүүлсэн хувьцааг компанийн бүртгэлтэй, томоохон бизнес эрхлэгчдийг сонгууль, нам, хандивын мэдээлэлтэй холбож 200 хүний жагсаалт гаргасан; редакц тэднээс 50-ийг сонголоо. Жагсаалт нь хэн нэгнийг буруутгаагүй — улс төр, бизнесийн нөлөө хаана давхцаж байгааг харуулна.

1–1 / 24
1жишээ зураг
Баттогтох Чойжилсүрэн
Сауд гоби блейк гоулд
УИХ-ын гишүүн (2024), МАН
Улс төрБизнесУдирдлагын үйлчилгээ
2жишээ зураг
Нямтайшир Номтойбаяр
Монголын алт МАК
УИХ-ын гишүүн (2024), ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ
Улс төрБизнесУул уурхай
3жишээ зураг
Одон Цогтгэрэл
МИЛКО
УИХ-ын гишүүн (2024), Ардчилсан нам
Улс төрБизнесБоловсруулах үйлдвэрлэл
4жишээ зураг
Цэдэндамба Цэрэнпунцаг
ДДЭШТВ
УИХ-ын гишүүн (2023), МАН
Улс төрБизнесМэдээлэл, холбоо
5жишээ зураг
Жамбал Ганбаатар
Моннидер
УИХ-ын гишүүн (2024), МАН
Улс төрБизнесХудалдаа
6жишээ зураг
Сүхбаатар Батболд
Скайтел
УИХ-ын гишүүн (2023), ЭОН
Улс төрБизнесМэдээлэл, холбоо
7жишээ зураг
Энхбаяр Батшугар
Милленниум групп
УИХ-ын гишүүн (2024), МАН
Улс төрБизнесҮл хөдлөх хөрөнгө
8жишээ зураг
Батмөнх Батцэцэг
Мөнхийн үсэг
Сайд (2024), МАН
Улс төрБизнесБоловсруулах үйлдвэрлэл
9жишээ зураг
Баагаа Баттөмөр
Жэй Эм Ойл
УИХ-ын гишүүн (2023)
Улс төрБизнесХудалдаа
10жишээ зураг
Бадамдорж Пунсалмаа
Монгол ойл групп
УИХ-ын гишүүн (2024), Ардчилсан нам
Улс төрБизнесХудалдаа
11жишээ зураг
Цогт-очир Анандбазар
Алханатрейд
УИХ-ын гишүүн (2023)
Улс төрБизнесХудалдаа
12жишээ зураг
Банзрагч Түвшин
Худалдаа хөгжлийн банк
УИХ-ын гишүүн (2024), Ардчилсан нам
Улс төрБизнесСанхүү
13жишээ зураг
Дашдондог Ганбат
Капмон ББСБ
УИХ-ын гишүүн (2024), Ардчилсан нам
Улс төрБизнесСанхүү
14жишээ зураг
Халтмаа Баттулга
Баянгол зочид буудал
УИХ-ын гишүүн (2024), Ардчилсан нам
Улс төрБизнесЗочид буудал, хоол
15жишээ зураг
Ганзориг Тэмүүлэн
Ханбүргэдэй
УИХ-ын гишүүн (2024), МАН
Улс төрБизнесХудалдаа
16жишээ зураг
Борхүү Дэлгэрсайхан
Монтай-Эрдэнэ
Сайд (2024), МАН
Улс төрБизнесБоловсруулах үйлдвэрлэл
17жишээ зураг
Жадамба Энхбаяр
Газар
Сайд (2024), МАН
Улс төрБизнесҮл хөдлөх хөрөнгө
18жишээ зураг
Хассуурь Ганхуяг
Ремикон
УИХ-ын гишүүн (2024), МАН
Улс төрБизнесБоловсруулах үйлдвэрлэл
19жишээ зураг
Дашдэмбэрэл Бат-эрдэнэ
МЭК
УИХ-ын гишүүн (2022)
Улс төрМэргэжлийн үйлчилгээ
20жишээ зураг
Дамдинсүрэн Өнөрболор
Сөүл
УИХ-ын гишүүн (2023), МАН
Улс төрЗочид буудал, хоол
21жишээ зураг
Хишгээ Нямбаатар
Старкатеринг
Сайд (2022)
Улс төрЗочид буудал, хоол
22жишээ зураг
Чинбат Номин
Ард БИТ
УИХ-ын гишүүн (2024), МАН
Улс төрСанхүү
23жишээ зураг
Долгорсүрэн Сумьяабазар
Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Аймаг/нийслэлийн Засаг дарга (2022)
Улс төрБизнесСанхүү
24жишээ зураг
Пүрэв Батчимэг
Гофро
УИХ-ын гишүүн (2024), Ардчилсан нам
Улс төрБизнесБоловсруулах үйлдвэрлэл
Эрэмбийг Goybiz Analytics-ийн үнэлгээ болон редакцийн шийдвэрээр тогтоосон. Албан тушаал, компани нь мэдүүлэг болон улсын бүртгэлийн мэдээлэлд үндэслэсэн; хөрөнгийн дүнг нийтлээгүй.
02 · ШАТ АХИХ ТУСАМ

УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь бизнестэй

Авлигатай тэмцэх газарт жил бүр өгдөг хөрөнгө, орлогын мэдүүлгээр 2023 онд УИХ-ын гишүүдийн 66% нь ямар нэг компанийн хувьцаа эзэмшдэгээ мэдүүлсэн. Энэ хувь 2020–2024 онд 66–70% хооронд тогтвортой байна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн 54%, аймгийн Засаг дарга нарын 44%, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 19%, бусад төрийн албан тушаалтны 17% нь хувьцаа мэдүүлжээ. Улс төрийн шат ахих тусам бизнес эзэмшил нэмэгддэг.

Компанийн хувьцаа мэдүүлсэн албан тушаалтны хувь, 2023
АТГ-ын хөрөнгө, орлогын мэдүүлэг
УИХ-ын гишүүн
66%
Дэд сайд
62%
Аймаг, нийслэлийн Засаг дарга
44%
Аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
54%
Төрийн өмчит компанийн удирдлага
36%
Сум, дүүргийн Засаг дарга
23%
Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
19%
Бусад албан тушаалтан
17%
Хувьцаа мэдүүлсэн хувь, оноор
2024 — сонгуулийн жил, гарсан ба шинэ гишүүд хамт
0%20%40%60%80%20202021202220232024
УИХ-ын гишүүнАймаг/нийслэлийн ИТХСум/дүүргийн ИТХБусад албан тушаалтан
03 · ЯМАР БИЗНЕС

Холдинг, санхүү, том компани

Үндэсний түвшний улс төрчдийн (УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд, аймгийн Засаг дарга) мэдүүлсэн 282 компани бусад бизнесээс ялгаатай. Холдинг, удирдлагын үйлчилгээний компани 11.3% (бүх компанид 4.8%), санхүүгийн 6.4% (2.9%), харин худалдаа 34% (44%). Эдгээр компанийн медиан орлого 593 сая ₮ буюу бүх компанийнхаас 8 дахин их, 63% нь Goybiz Analytics-ийн үнэлгээгээр хамгийн чадавхтай 10%-д багтдаг (бүх компанид 28%).

Компанийн салбарын бүтэц
Үндэсний түвшний улс төрчдийн мэдүүлсэн компани vs бүх идэвхтэй компани, %
Улс төрчдийн компаниБүх компани
Худалдаа
34.0%
44.3%
Удирдлагын үйлчилгээ
11.3%
4.8%
Боловсруулах үйлдвэрлэл
10.6%
10.3%
Мэдээлэл, холбоо
7.4%
2.9%
Мэргэжлийн үйлчилгээ
6.7%
5.7%
Санхүү
6.4%
2.9%
Барилга
5.0%
8.0%
Үл хөдлөх хөрөнгө
4.3%
1.4%
Эрүүл мэнд
2.8%
3.2%
Зочид буудал, хоол
2.5%
3.9%
Мэдүүлсэн хувьцааны дотроос улсын бүртгэлд олдсон компаниуд орсон.
04 · ТӨРИЙН ТЕНДЕР

Орон нутгийн улс төрчдийн компани тендерт 1.9 дахин их ялдаг

Том компани тендерт илүү их ялдаг тул компаниудыг орлогоор нь 10 бүлэгт хувааж, бүлэг бүрийн дундажтай харьцуулсан. Сум, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сум, дүүргийн Засаг даргын мэдүүлсэн 687 компанийн 25.9% нь 2017–2026 онд дор хаяж нэг төрийн тендерт ялсан; ижил хэмжээтэй компаниудаас хүлээгдэх нь 13.9%. Харин үндэсний түвшний улс төрчдийн компани хүлээгдэхээс бага (14.1% vs 20.6%) — тэдний бизнес холдинг, санхүү зэрэг тендерээс хамааралгүй салбарт төвлөрсөн.

Орон нутгийн улс төрчийн компанийн ялалтын 28.6% нь компанийн бүртгэлтэй сумын захиалагчаас (бусад компанид 22.4%), 85% нь өөрийн аймгаас ирсэн. Энэ нь хуулийн зөрчил гэсэн үг биш: жижиг суманд цөөн компани байдаг бөгөөд нутгийн бизнес эрхлэгчид ИТХ-д сонгогдох нь түгээмэл. Гэхдээ төсвийг баталдаг, хянадаг хүмүүсийн компани тэр төсвөөс гэрээ авах нь ашиг сонирхлын зөрчлийн хуулиар тусгайлан зохицуулагддаг эрсдэл юм.

Төрийн тендерт ялсан компанийн хувь: бодит ба хүлээгдэх
Хүлээгдэх = ижил орлогын бүлгийн бүх компанийн дундаж
БодитХүлээгдэх
Орон нутгийн улс төрч
25.9%
13.9%
Үндэсний түвшний улс төрч
14.1%
20.6%
Төрийн өмчит компанийн удирдлага
16.2%
14.2%
Холбоогүй компани
13.0%
13.3%
tender.gov.mn, 2017 – 2026 оны 3-р сар. Улс төрчийн компани = 2020–2024 онд мэдүүлсэн.
05 · ХӨРӨНГӨ

УИХ-ын гишүүний хөрөнгө 2.7 дахин их

Мэдүүлсэн өөрийн хөрөнгийн медиан нь бусад төрийн албан тушаалтныхтай харьцуулахад УИХ-ын гишүүнд 2.7, аймгийн Засаг даргад 2.9, төрийн өмчит компанийн удирдлагад 1.6 дахин их. 2020 ба 2023 онд хоёуланд нь мэдүүлэг өгсөн 58 УИХ-ын гишүүний 62%-ийн хөрөнгө өссөн, медиан өсөлт 1.4 дахин — бусад албан тушаалтных 1.8 дахин (нэрлэсэн үнээр). Өөрөөр хэлбэл парламентад сонгогдсон нь хөрөнгө огцом өсгөдөг гэсэн дүр зураг харагдахгүй байна; УИХ-д аль хэдийн чинээлэг хүмүүс сонгогддог.

Мэдүүлсэн хөрөнгийн медиан, бусад албан тушаалтантай харьцуулсан харьцаа, 2023
Аймаг, нийслэлийн Засаг дарга
2.9×
УИХ-ын гишүүн
2.7×
Төрийн өмчит компанийн удирдлага
1.6×
Аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
1.3×
Сум, дүүргийн Засаг дарга
1.0×
Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
0.7×
1 = бусад төрийн албан тушаалтны медиан. Гэр бүлийн гишүүдийн хөрөнгө ороогүй.
06 · БИЗНЕСЭЭС УЛС ТӨР РҮҮ

Нэр дэвшигчдийн найм тутмын нэг нь компанийн удирдлага

2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 1,341 хүний 12.2% нь ажил, албан тушаалаа компанийн захирал, эзэн, үүсгэн байгуулагч гэж бичсэн. Ардчилсан намын нэр дэвшигчдийн 17.5%, ХҮН намынхны 14.8%, бусад нам, бие даагчдын 12.4% нь бизнес эрхлэгч байсан бол МАН-ын нэр дэвшигчдийн ердөө 2.4% — МАН-ын нэр дэвшигчид ихэвчлэн одоогийн төрийн, намын албан тушаалаа бичсэн. Бизнес эрхлэгч нэр дэвшигчдийн 5.5% нь сонгогдсон нь бусдынхаас (7.6%) бага: бизнесийн нөөц дангаараа суудал баталгаажуулдаггүй.

Компанийн удирдлага гэж өөрийгөө танилцуулсан нэр дэвшигчийн хувь, 2024
Нэр дэвшигчийн мэдүүлсэн ажил, албан тушаалаар
АН · 126 нэр дэвшигч
17.5%
ХҮН · 122 нэр дэвшигч
14.8%
Бусад нам, бие даагч · 967 нэр дэвшигч
12.4%
МАН · 126 нэр дэвшигч
2.4%
07 · ХАНДИВ

Арван хандивлагч — нийт хандивын 40%

2024–2025 онд намуудад 591 хүн 3.41 тэрбум ₮ хандивласан гэж бүртгэгдсэн. Хамгийн их хандив өгсөн 10 хүн нийт дүнгийн 40%-ийг бүрдүүлсэн. Хандивлагчдын 65% нь компанийн эзэмшигч, удирдлагатай ижил нэртэй (нийт дүнгийн 60%). Хандив хамгийн их төвлөрсөн нь ХҮН Нам (1.50 тэрбум ₮).

Хувь хүний хандив, намаар, 2024–2025 (сая ₮)
ХҮН Нам · 159 хандивлагч
1,503
Иргэний Зориг Ногоон Нам · 80 хандивлагч
723
Монгол Ардын Нам · 91 хандивлагч
377
Ардчилсан Нам · 43 хандивлагч
212
Монголын Ногоон Нам · 34 хандивлагч
211
ШИНЭ нам · 19 хандивлагч
135
Монгол Үндэсний Ардчилсан Нам · 34 хандивлагч
69
ИХ нам · 16 хандивлагч
68
Нийтэд мэдээлсэн хувь хүний хандивын жагсаалт. Хуулийн этгээдийн хандив, мөнгөн бус хандивын үнэлгээ ялгаатай байж болно.
08 · ИЛ ТОД БАЙДАЛ

Мэдүүлэг байгаа ч хяналт дутуу

Монголд улс төрчид хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлоо жил бүр мэдүүлдэг бөгөөд мэдүүлэг нийтэд нээлттэй. Гэвч мэдүүлсэн хувьцааны дөнгөж 41% нь компанийн нэр, регистрээрээ улсын бүртгэлтэй тулгагдаж байна — бусад нь компанийн нэрийг товчилсон, буруу бичсэн, эсвэл бүртгэлгүй. Мэдүүлгийг компанийн бүртгэл, төрийн худалдан авалттай автоматаар тулгадаг систем байвал ашиг сонирхлын зөрчлийг эрт илрүүлэх боломжтой. Энэ нийтлэлийн тоонууд нь хууль зөрчсөн эсэхийг тогтоогоогүй, зөвхөн давхцлын цар хүрээг харуулна.

АРГАЧЛАЛ
  • Эх сурвалж: Авлигатай тэмцэх газрын хөрөнгө, орлогын болон хувьцааны мэдүүлэг (2020–2024), tender.gov.mn, Сонгуулийн ерөнхий хороо, намуудын нийтэлсэн хандивын жагсаалт, Goybiz Analytics (Goybiz-ийн мэдээллийн сан).
  • Бүх тоо нэгтгэсэн; хувь хүний нэрийг зөвхөн «Нөлөө бүхий 50» хэсэгт, редакцийн шалгалтын дараа нийтэлнэ.
  • Мэдүүлэг, бүртгэл дээрх эзэмшил бодит хяналтыг бүрэн илэрхийлэхгүй; хамаарал нь шалтгааныг нотлохгүй.