2045 он хүртэл ядаж нэг удаа
51.7%
80% интервал 25–79.2%
2027
15/100
2033
19/100
2039
23/100
2045
24/100
54 ирээдүйд нь 2045 он хүртэл эмэгтэй Ерөнхийлөгч сонгогдсон. Цэг бүр = загварын нэг боломжит ирээдүй; ягаан = тухайн сонгуульд эмэгтэй ялсан, бүдэг = өмнө нь ялсан.
Goybiz · Интерактив симуляци · Жендэр, улс төр, эдийн засаг

Эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох замын зураг

Монгол Улс 1993 оноос хойш Ерөнхийлөгчөө 8 удаа сонгосон бөгөөд 23 нэр дэвшигчийн ганц нь эмэгтэй байв. Сумын Хурлаас Ерөнхийлөгч хүртэл 18,642 нэр дэвшигчийн хүйс, нас, туршлага, хөрөнгө, авсан саналаар 2045 он хүртэлх ирээдүйг мянга мянган удаа загварчиллаа. Одоогийн чиг хандлагаар 2045 он гэхэд эмэгтэй Ерөнхийлөгч ядаж нэг удаа сонгогдох магадлал 52%. Хууль, нам, сонгогч, эмэгтэйчүүдийн хөрөнгө хэрхэн өөрчлөгдөхийг та өөрөө цагийн шугамд нэмж үзээрэй.

01 · СИМУЛЯТОР

Ирээдүйг та өөрөө зохиогоорой

2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч 6 жилээр ганц удаа сонгогддог болж, нэр дэвшигчийн насны доод хязгаар 50 болсон. Ирэх 20 жилд 2027, 2033, 2039, 2045 онд дөрвөн сонгууль болно. Симулятор УИХ-ын 2024 оны 126 гишүүнээс эхлээд 2044 он хүртэлх УИХ-ын сонгууль бүрийг загварчилж, Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой туршлагатай улс төрчдийн дунд хэдэн эмэгтэй гарахыг тооцно. Дараа нь намууд хэнийг нэр дэвшүүлэх, сонгогчид хэрхэн санал өгөхийг өнгөрсөн сонгуулиудын бодит өгөгдлөөр тооцно.

Одоогийн хууль (2028 оноос 40%-ийн квот), эмэгтэйчүүдийн хөрөнгийн хувь жил бүр өсөх чиг хандлага хэвээр бол магадлал 2027 онд 13.1%, 2045 онд 23.6% байна. Доорх цагийн шугамд хууль, нам, сонгогч, эдийн засгийн үйл явдлуудыг нэмж, хасаж, оныг нь өөрчилж болно. Үр дүн шууд шинэчлэгдэнэ. Нийтлэлийг цааш уншихад бүлэг бүрт тухайн хүчин зүйлийг симуляцид нэмэх товч бий.

Ирээдүйн симулятор
2045 он хүртэл ядаж нэг удаа
51.7%
80% интервал 25–79.2%
2027
13.1%
2033
17.5%
2039
18.8%
2045
23.6%
025%50%
02550УИХ 2028УИХ 2032УИХ 2036УИХ 2040УИХ 2044202713.1%203317.5%203918.8%204523.6%УИХ дахь эмэгтэйчүүд 29.5%Эмэгтэйчүүдийн хөрөнгийн хувь 38.3%2024
×1×1 = орон нутгийн төлөөлөгчдөөр хэмжсэн нөлөө. Нэр дэвшигчдийн хөрөнгийн зөрүү хүн амын түвшинд илүү их байж болох тул өсгөж туршина уу.
Хууль, тогтолцоо
Эдийн засаг
Нам, сонгогч
2027
15/100
2033
19/100
2039
23/100
2045
24/100
54 ирээдүйд нь 2045 он хүртэл эмэгтэй Ерөнхийлөгч сонгогдсон. Цэг бүр = загварын нэг боломжит ирээдүй; ягаан = тухайн сонгуульд эмэгтэй ялсан, бүдэг = өмнө нь ялсан.
02 · ШАТ

Шат ахих тусам цөөрнө

2024 оны орон нутгийн сонгуульд сумын Хуралд нэр дэвшигчдийн 33.3% нь эмэгтэй байсан бол сонгогдсон төлөөлөгчдийн 28.6% нь эмэгтэй байна. Аймаг, нийслэлийн Хуралд нэр дэвшигчийн 25.8%, сонгогдсоны 17.3% нь эмэгтэй. УИХ-д нэр дэвшигчийн 38.9%, сонгогдсоны 25.4% нь эмэгтэй. Ерөнхийлөгчийн 8 сонгуульд оролцсон 23 нэр дэвшигчийн ганц нь эмэгтэй байсан ба тэр нь ялаагүй. Сонгуулийн дүнг сум бүрээр «339 сумын 20 жил»339 сумын 20 жил07 · СОНГУУЛЬХөгжил хоёр намаас татгалзахыг тодорхойлдог нийтлэлээс харж болно.

Эдийн засгийн оролцоо, улс төрийн төлөөлөл хоёр бие биеэсээ хамааралгүй. Хөдөөгийн 330 суманд эмэгтэйчүүдийн газрын эрхийн хувь сумын хөгжилтэй хүчтэй хамааралтай (Spearman ρ = 0.65). Харин сонгогдсон эмэгтэй төлөөлөгчийн хувь сумын хөгжилтэй бараг хамааралгүй (ρ = 0.12). Чинээлэг суманд эмэгтэйчүүд илүү их өмчтэй болдог ч Хуралд илүү олноор сонгогддоггүй.

Сонгуулийн шат бүрт эмэгтэйчүүдийн эзлэх хувь
Тасархай шугам = 50%. Орон нутаг, УИХ — 2024; Ерөнхийлөгч — 1993–2021
Сумын Хурал · нэр дэвшигч
33%
Сумын Хурал · сонгогдсон
29%
Аймаг, нийслэлийн Хурал · нэр дэвшигч
26%
Аймаг, нийслэлийн Хурал · сонгогдсон
17%
УИХ · нэр дэвшигч
39%
УИХ · жагсаалтаар сонгогдсон
50%
УИХ · тойргоос сонгогдсон
10%
Ерөнхийлөгч · нэр дэвшигч 1993–2021
4%
Ерөнхийлөгч · сонгогдсон 1993–2021
0%
Цайвар = нэр дэвшигч, тод = сонгогдсон. Сонгуулийн ерөнхий хорооны нэр дэвшигчийн бүртгэл (хүйс, нас, сонгогдсон эсэх).
2045 он хүртэл: 51.7%
03 · ХӨРӨНГӨ

Хөрөнгөтэй нь илүү сонгогддог, гэхдээ эмэгтэйчүүдийн зөрүүг хөрөнгө тайлбарлахгүй

Хөрөнгө, орлого их байх тусам улс төрчийн сонгогдох магадлал өсдөг үү? Үүнийг шалгах ховор боломж бий. 2020–2024 оны сум, аймаг, нийслэлийн Хурлын төлөөлөгчид жил бүр Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, орлогоо мэдүүлдэг. Тэдний 2,566 нь (эмэгтэй 693) 2024 онд дахин нэр дэвшсэн. 2023 оны мэдүүлгээр нь хөрөнгийн тав тэнцүү бүлэгт хуваахад хамгийн бага хөрөнгөтэй 20%-ийн 52% нь, хамгийн их хөрөнгөтэй 20%-ийн 62% нь дахин сонгогдсон. Хөрөнгө нөлөөтэй, гэхдээ шийдвэрлэх хэмжээнд биш.

Харин эмэгтэй, эрэгтэй төлөөлөгчийн хооронд хөрөнгийн ялгаа бага. Өрхийн хөрөнгийн медиан нь эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийнхийн 95%, өөрийн нэр дээрх хөрөнгийнх 80%. Гэсэн хэдий ч ижил хөрөнгийн бүлэг дотор эмэгтэйчүүд дунджаар 8 пунктээр бага сонгогдсон (52% ба 61%). Өөрөөр хэлбэл улс төрд орж ирсэн эмэгтэйчүүдийн хувьд мөнгө гол саад биш.

Нийт хүн амын түвшинд дүр зураг өөр. Эмэгтэйчүүд фирмийн орлогын 25%, газрын талбайн 25%, зээлийн дүнгийн 48%-ийг эзэлдэг. Гэхдээ энэ хувь өсч байна. Шинээр томилогдсон захирлын дунд эмэгтэйчүүдийн хувь 2008 онд 34.2% байсан бол 2025 онд 41.7% болсон. Шинэ машинд 6.7%-аас 19.0%, зээлийн дүнд 2019 онд 45.5% байсан бол 2025 онд 48.0% болсон. Симулятор энэ өсөлтийг жилд 0.5 пункт гэж үзэж, хөрөнгийн хэмжсэн нөлөөгөөр эмэгтэй нэр дэвшигчийн боломжид шингээдэг. Хөрөнгө илүү хүчтэй нөлөөлдөг гэж үзвэл симуляторын «Хөрөнгийн нөлөө» тохируулгыг өсгөж үзээрэй.

Дахин нэр дэвшсэн төлөөлөгчдөөс сонгогдсон хувь, хөрөнгийн бүлгээр
ИТХ 2020–2024 → 2024 оны сонгууль; 1 = хамгийн бага хөрөнгөтэй 20%
ЭмэгтэйЭрэгтэй
1-р бүлэг · эм 144 · эр 370
47%
54%
2-р бүлэг · эм 156 · эр 357
52%
58%
3-р бүлэг · эм 118 · эр 395
59%
64%
4-р бүлэг · эм 122 · эр 391
52%
61%
5-р бүлэг · эм 153 · эр 360
53%
65%
АТГ-ын 2023 оны хөрөнгө, орлогын мэдүүлэг, СЕХ-ны ИТХ-2024 нэр дэвшигч, сонгогдсон. Хөрөнгийг дүнгээр биш, бүлгээр харьцуулав.
Эмэгтэйчүүдийн эзлэх хувь: өсөж буй урсгал
Тухайн онд шинээр томилогдсон, бүртгэгдсэн
0%20%40%60%2008201320182023
Шинэ гүйцэтгэх захиралШинэ машин
Goybiz Analytics. Симуляторын «Хөрөнгийн хувь» = эмэгтэйчүүдийн эдийн засгийн хэд хэдэн үзүүлэлтийн дундаж (27.7%).
2045 он хүртэл: 51.7%
2045 он хүртэл: 51.7%
04 · НЭР ДЭВШИГЧ

Эмэгтэй нэр дэвшигч илүү боловсролтой, туршлага бага

УИХ-ын 2024 оны сонгуульд 1,341 хүн нэр дэвшсэн ба эмэгтэй 521, эрэгтэй 820 байлаа. Хоёр бүлгийн хувийн үзүүлэлт ерөнхийдөө ойролцоо. Эмэгтэйчүүдийн дундаж нас 44.8, эрэгтэйчүүдийнх 46.3. Магистр, докторын зэрэгтэй хүний хувь эмэгтэйчүүдэд их (10.6% ба 8.0%). Бизнесийн удирдлага, эзэн гэж бүртгүүлсэн хүний хувь мөн эмэгтэйчүүдэд их (26.3% ба 22.7%). Харин өмнө нь нэр дэвшиж байсан хүний хувь (10.2% ба 16.0%) болон одоогийн гишүүн байсан хүний хувь (1.5% ба 3.8%) эмэгтэйчүүдэд бага. Сонгогдсон хүний хувь эмэгтэйчүүдэд 6.1%, эрэгтэйчүүдэд 11.5% байна.

Орон нутагт өөр нэг хандлага харагдана. Сумын болон аймгийн Хурлын 17,278 нэр дэвшигчийн дунд эмэгтэйчүүдийн хувь насны дагуу өсдөг. 30-аас доош насныханд 24% байгаа бол 50–59 насныханд 39% хүрнэ. Ерөнхийлөгчид нэр дэвших насны доод хязгаар 50 тул насны шаардлага эмэгтэйчүүдийг хасахгүй. Харин тэр насанд хүрэхэд УИХ-ын туршлага хуримтлагдсан эсэх нь чухал. Бизнесээс улс төрд орж ирж буй нэр дэвшигчдийн дэлгэрэнгүйг «Хурал, хувьцаа хоёр»Хурал, хувьцаа хоёр06 · БИЗНЕСЭЭС УЛС ТӨР РҮҮНэр дэвшигчдийн найм тутмын нэг нь компанийн удирдлага нийтлэлээс үзнэ үү.

УИХ-2024 нэр дэвшигчийн хувийн үзүүлэлт
Бүлэг доторх хувь
ЭмэгтэйЭрэгтэй
50 ба түүнээс дээш настай
32%
36%
Магистр, доктор
11%
8%
Бизнесийн удирдлага, эзэн
26%
23%
Төрийн байгууллагад ажилладаг
5%
7%
Өмнө нь нэр дэвшиж байсан
10%
16%
Одоогийн УИХ-ын гишүүн
2%
4%
МАН, АН, ХҮН-аас
26%
29%
Сонгогдсон
6%
12%
СЕХ-ны нэр дэвшигчийн судалгаа (нас, хүйс, боловсрол, ажлын газар, албан тушаал, өмнө нэр дэвшсэн он).
Орон нутгийн Хуралд нэр дэвшигчдийн эмэгтэйчүүдийн хувь, насаар
ИТХ-2024, сум ба аймаг, нийслэл
Нэр дэвшигчСонгогдсон
<30 нас · 1,227
24%
19%
30–39 нас · 6,227
27%
23%
40–49 нас · 5,424
35%
30%
50–59 нас · 3,652
39%
36%
60+ нас · 748
38%
34%
05 · ЖАГСААЛТ БА ТОЙРОГ

Жагсаалтаар тал нь, тойргоос арван гишүүн тутмын нэг

2024 оны сонгуулиас эхлэн намын жагсаалтыг эмэгтэй, эрэгтэй ээлжлэн бичдэг болсон. Жагсаалтын 48 суудлыг таван нам 18, 16, 6, 4, 4-өөр хуваасан. Бүгд тэгш тоо байсан тул жагсаалтаар сонгогдсон гишүүдийн яг тал нь (50%, 24 хүн) эмэгтэй болсон. Харин тойргийн 78 суудлын ердөө 10.3%-ийг (8 хүн) эмэгтэйчүүд авсан. Энэ нь хуулийн шаардлага биелсэн жагсаалтад эмэгтэйчүүд олон, сонгогч шууд сонгодог тойрогт цөөн гэсэн үг.

Нам эмэгтэйчүүдийг тойрогт цөөн нэр дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшсэн нь ч бага ялсан. МАН, АН-ын тойргийн нэр дэвшигчдийн 19% нь эмэгтэй байв. МАН-аас тойрогт нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн 43% нь ялсан бол эрэгтэйчүүдийн 69% нь ялсан. АН-д энэ харьцаа 13% ба 39% байлаа. Жагсаалтын ээлжлэх дүрэм хасагдвал юу болохыг симуляцид нэмж үзээрэй.

УИХ-2024: нэр дэвшигч ялах магадлал, нам ба сонгох аргаар
Ялсан хувь (нэр дэвшигчийн тоо)
НамТойрог · эмэгтэйТойрог · эрэгтэйЖагсаалт · эмэгтэйЖагсаалт · эрэгтэй
МАН43% (14)69% (64)38% (24)38% (24)
АН13% (16)39% (62)33% (24)33% (24)
ХҮН0% (33)5% (42)13% (24)13% (23)
Бусад0% (272)0% (466)4% (114)4% (115)
Тойргийн 78, жагсаалтын 48 суудал. СЕХ.
2045 он хүртэл: 51.7%
2045 он хүртэл: 51.7%
06 · ТУРШЛАГА

Олон удаа сонгогдсон эмэгтэй гишүүн цөөн

2024 оны УИХ-ын 32 эмэгтэй гишүүний 23 нь анх удаа сонгогдсон. Эрэгтэй 94 гишүүний 41 нь анх удаа сонгогдсон. Өмнө нь хоёр ба түүнээс олон удаа сонгогдсон эмэгтэй гишүүн 2 байхад ийм эрэгтэй гишүүн 27 байна. Ерөнхийлөгчид нэр дэвшсэн хүмүүс ихэвчлэн нам, парламентад олон жил ажилласан хүмүүс байсан. Энэ туршлагын зөрүү бол 2027 оны магадлал бага байгаа гол шалтгаан.

Дахин сонгогдох хувь эмэгтэй, эрэгтэй гишүүдэд ойролцоо. 2020 оны эмэгтэй гишүүдийн 69%, эрэгтэй гишүүдийн 73% нь 2024 онд дахин сонгогдсон. Иймээс 2024 онд сонгогдсон 32 эмэгтэй гишүүн ойрын сонгуулиудад туршлагатай гишүүдийн бүлэг болж өснө. Симуляторын дунджаар 2027 онд Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой (50+ нас, сүүлийн 16 жилд УИХ-д суусан) 83 хүний 19 нь эмэгтэй байна. 2039 онд 217 хүний 58 болно.

2024 оны УИХ-ын гишүүд, өмнө сонгогдсон тоогоор
Тоо
Өмнө сонгогдсонЭмэгтэйЭрэгтэйЭмэгтэйчүүдийн хувь
Анх удаа234136%
1 удаа72621%
2 удаа21611%
3 удаа050%
4 удаа050%
5 удаа010%
СЕХ-ны «2024 оны ээлжит сонгуульд сонгогдсон нэр дэвшигчдийн судалгаа», өмнө сонгогдсон онууд.
2045 он хүртэл: 51.7%
07 · 8 СОНГУУЛЬ

23 нэр дэвшигч, нэг эмэгтэй

Ерөнхийлөгчийн 1993–2021 оны найман сонгуульд нийт 23 хүн нэр дэвшсэн. Тэдний цорын ганц эмэгтэй нь 2013 онд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшсэн Н.Удвал бөгөөд 6.5%-ийн санал авсан. УИХ-д эмэгтэйчүүдийн хувь удаан хугацаанд нэг оронтой тоонд байлаа. 2012 онд нэр дэвшигчийн 20%-ийн квот хэрэгжсэний дараа 15–17% болж, 2024 онд 25.4% хүрсэн. Намууд эмэгтэйчүүдийг тухайн үеийн УИХ-ын туршлагатай гишүүдийн дунд эзлэх хувьтай нь тэнцүү нэр дэвшүүлсэн бол найман сонгуульд ≈1.1 эмэгтэй нэр дэвшигч гарах байсан. Бодит тоо нэг. Өөрөөр хэлбэл намууд эмэгтэйчүүдийг УИХ дахь эзлэх хувьтай нь харьцуулахад онцгой цөөн нэр дэвшүүлээгүй. Эмэгтэйчүүдийн нэр дэвших боломжийг хязгаарлаж байсан гол хүчин зүйл нь УИХ-д эмэгтэй гишүүн цөөн байсан явдал юм.

Ирээдүйд намын шийдвэр хамгийн хүчтэй хөшүүрэг хэвээр. Нэг нам эмэгтэй даргатай болох, эсвэл бизнесийн нөлөө бүхий эмэгтэй шинэ эвслээс нэр дэвших нь (2021 онд Д.Энхбат шинэ эвслээс 20% авсан) магадлалыг хамгийн их өөрчилдөг үйл явдал юм. «Хүчирхэг 50»Эзэмшил ба Оролцоо01 · ХҮЧИРХЭГ 50Бизнесийн хамгийн хүчирхэг 50 эмэгтэй болон «Нөлөө бүхий 50»Хурал, хувьцаа хоёр01 · НӨЛӨӨ БҮХИЙ 50Улс төр, бизнесийн нөлөө бүхий 50 хүн жагсаалтаас ийм нэр дэвшигч гарч болно.

УИХ дахь эмэгтэйчүүдийн хувь
Сонгогдсон ба нэр дэвшигч, %
0%20%40%60%19922012
СонгогдсонНэр дэвшигч
1992–2016: IPU, «Women in the Mongolian Parliament» нэгтгэл (1996 оны тоо эх сурвалжуудад зөрүүтэй). 2020, 2024: СЕХ.
Ерөнхийлөгчийн сонгууль
Нэр дэвшигчийн тоо, эмэгтэй нэр дэвшигч
ОнНэр дэвшигчЭмэгтэйЭмэгтэйн санал
19932——
19973——
20013——
20054——
20092——
2013316.5%
20173——
20213——
СЕХ, «Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч 1993–2021». 2021 оны С.Эрдэнийн намыг эх файлд «МАН» гэж буруу бичсэнийг АН болгож засав.
2045 он хүртэл: 51.7%
2045 он хүртэл: 51.7%
2045 он хүртэл: 51.7%
08 · СОНГОГЧ

Нэг намын эмэгтэй нэр дэвшигч 15%-иар бага санал авдаг

Ерөнхийлөгчийн сонгууль бол улсын хэмжээний нэг тойрог, хувь хүнд өгдөг санал. Тиймээс УИХ-ын тойргийн сонгууль түүнтэй хамгийн төстэй. Тойрогт олон суудал байдаг тул нэг нам хэд хэдэн нэр дэвшигч дэвшүүлдэг. Ингэснээр нэг намын, ижил хөтөлбөртэй эмэгтэй, эрэгтэй нэр дэвшигчийг нэг сонгогч шууд харьцуулах боломж гардаг. МАН, АН-ын тойргийн эмэгтэй нэр дэвшигчид хамт нэр дэвшсэн эрэгтэйчүүдээсээ дунджаар 15%-иар бага санал авсан. Сумын Хуралд энэ зөрүү 3.6%, аймгийн Хуралд 1.4% байна. Шат ахих тусам сонгогчийн ялгавар нэмэгдэж байна.

Гэхдээ симуляторт энэ ялгаврыг арилгахад магадлал төдийлөн өсдөггүй. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг юуны түрүүнд нэр дэвшигч аль намаас гарах нь тодорхойлдог. Иймээс эмэгтэй нэр дэвшигч томоохон намаас гарах эсэх нь сонгогчийн хандлагаас илүү чухал.

2045 он хүртэл: 51.7%

Сонгуульд өрсөлдөхөд мөнгө, сүлжээ хэрэгтэй. Улс төрийн намуудын хандив цөөн хандивлагчид төвлөрдөг («Хурал, хувьцаа хоёр» · ХандивХурал, хувьцаа хоёр07 · ХАНДИВАрван хандивлагч, хандивын 40%). Эмэгтэйчүүдийн өмч, зээл, бизнесийн байр суурийг «Эмэгтэйчүүд эдийн засагт»Эзэмшил ба Оролцоо03 · ӨМЧГазар, машины эзэмшил нийтлэлд дэлгэрэнгүй харьцуулсан.

АРГАЧЛАЛ
  • Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо (opendata.gov.mn), Авлигатай тэмцэх газрын хөрөнгө, орлогын мэдүүлэг, Inter-Parliamentary Union, Монголбанк, Goybiz Analytics (Goybiz-ийн мэдээллийн сан).
  • Симулятор хөтөч дээр ажилладаг бөгөөд ижил оролтод ижил үр дүн өгнө. 2028–2044 оны УИХ-ын сонгууль бүрт УИХ-ын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдөхийг, мөн Ерөнхийлөгчийн сонгууль бүрт нэр дэвшигчид болон сонгуулийн үр дүнг олон мянган удаа загварчилж, эмэгтэй хүн ялах магадлалыг тооцоолдог. Загварын оролт нь 1993–2024 оны сонгуулийн бодит хэв маяг: дахин сонгогдох, нэр дэвшүүлэх, санал авах түвшин эрэгтэй, эмэгтэй хүмүүст хэр ялгаатай байсан.
  • Хөрөнгийн нөлөө. ИТХ-ын төлөөлөгчдийн мэдүүлсэн хөрөнгө дахин сонгогдох магадлалтай хамааралтай. Эмэгтэйчүүдийн эдийн засагт эзлэх хувь өсөх тусам энэ давуу байдлын зөрүү багасна гэж үзсэн.
  • Үйл явдал. Квот, нам эмэгтэй даргатай болох зэрэг үйл явдлын нөлөөний хэмжээ нь редакцийн таамаглал бөгөөд картан дээр «Таамаглал» гэж тэмдэглэсэн.
  • Загварт намын тогтолцооны огцом өөрчлөлт, тодорхой улс төрчийн нэр, санал асуулга ороогүй. Үр дүн нь ирээдүйг зөгнөх биш, одоогийн бүтэц, хандлага болон таны сонгосон үйл явдлууд үргэлжилбэл юу болохыг харуулна.
  • Бүх тоо нэгтгэсэн хувь, хувь хүний мэдээлэл нийтлээгүй.
  • Бүртгэл дээрх эзэмшигч бодит хяналт, ашиглалтыг бүрэн илэрхийлэхгүй байж болно.
  • Олон улсын эх сурвалж: Дэлхийн банк (2024), АХБ (2022), АХБ, EDGE, Бээжин+30 (2024).
Эмэгтэй Ерөнхийлөгч 2045 он хүртэл: 51.7%2 үйл явдал · симулятор ↑