Goybiz · Дата сэтгүүл зүй · Төсөв

Төсөв 2027: 43.6 их наяд төгрөг хаанаас ирж, хаашаа явах вэ

Засгийн газар 2027 онд нэгдсэн төсвөөс 43.6 их наяд төгрөг зарцуулахаар УИХ-д өргөн барьсан нь 2026 оны тодотголоос 28%-иар, тав сарын өмнө УИХ-ын өөрөө баталсан зарлагын дээд хязгаараас 7.1 их наядаар их. Энэ зөрүүг хууль ёсны болгохын тулд Төсвийн тогтвортой байдлын хуульд зөвхөн 2027 онд үйлчлэх заалт нэмэхээр байна. Мөнгө хаанаас ирж, хаашаа явж, ямар эрсдэл дагуулж буйг хуулийн төсөл, 808 төслийн жагсаалт, 20 жилийн гүйцэтгэлээр.

Нэгдсэн төсвийн зарлага, 2027 (төсөл)
43.6 их наяд ₮
ДНБ-ий ~37.8% · 2026 тодотгол 34.0
5-р сард баталсан хязгаараас давсан
+7.1 их наяд ₮
ТХМ-ийн дээд хязгаар 36.5 их наяд
Улсын төсвийн хөрөнгө оруулалт
5.77 их наяд ₮
2026 онд 3.28 · 808 төсөл, 316 нь шинэ
Улсын төсвийн зээлийн хүүгийн төлбөр
1.57 их наяд ₮
2026 онд 1.30 их наяд ₮
01 · ХЭМЖЭЭ

Нэг жилд 28%-ийн өсөлт — сонгуулийн өмнөх онуудын хэв маяг

Нэгдсэн төсөв (улсын, орон нутгийн төсөв, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, Үндэсний баялгийн сан) 2025 онд 31.3 их наяд ₮ зарцуулсан. 2026 оны төсвийг 32.98 их наядаар баталж, одоо 34.0 их наяд болгон тодотгож байна. 2027 оны төсөлд 43.6 их наяд ₮ — нэг хүнд ойролцоогоор 12.5 сая төгрөг. Эдийн засаг бодитоор 5.8%, үнэ 7% орчим өснө гэж тооцсон байхад зарлага 28%-иар нэмэгдэж байна.

Ийм огцом өсөлт сонгуультай давхцдаг. 2007–2025 онд УИХ-ын сонгуулийн онуудад нэгдсэн төсвийн зарлага (медиан) 33%-иар, сонгуулийн өмнөх онуудад 25%-иар өссөн бол бусад онд ердөө 3.3%. Сонгуулийн онуудын алдагдал ДНБ-ий -6.8% (медиан), бусад онуудад -2.0%. 2027 он бол Ерөнхийлөгчийн сонгуулийн он бөгөөд 2028 оны УИХ-ын сонгуулийн өмнөх он.

Нэгдсэн төсвийн зарлагын өсөлт, өмнөх оноос %
Нэрлэсэн үнээр. 2026 — тодотголын төсөл, 2027 — өргөн барьсан төсөл.
62%-5%0709111315171921232527
УИХ-ын сонгуулийн онСонгуулийн өмнөх онБусад
Орлого ба зарлага, ДНБ-д эзлэх %
Тэнцвэржүүлсэн орлого (тогтворжуулалт, баялгийн сан руу орох орлогыг хассан).
0%20%40%60%200620102014201820222027**
ЗарлагаОрлого
* 2026 тодотголын төсөл, ** 2027 төсөл. 2026–2027 оны ДНБ-ийг төслийн «ДНБ-д эзлэх хувь»-аас буцаан тооцсон (≈100 ба ≈115 их наяд ₮).
02 · ДҮРЭМ

Тав сарын өмнө баталсан хязгаарыг 7.1 их наядаар давж, хуулиа өөрчлөх санал

УИХ 2026 оны 5-р сарын 29-нд «Нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл»-ийг баталж, 2027 оны зарлагын дээд хэмжээг 36.5 их наяд ₮ (ДНБ-ий 31.9%), алдагдлыг ДНБ-ий 1.5% гэж тогтоосон. Гурван сарын дараа өргөн барьсан төсөлд зарлага 43.6 их наяд ₮, алдагдал ДНБ-ий 2.0% — хуулиар зөвшөөрөгдөх дээд хязгаартаа тулсан.

Үүнийг зөвшөөрүүлэхээр Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 7.9 дэх хэсэг нэмэх төсөл оруулсан: хүрээний мэдэгдэл батлагдсаны дараа ногдол ашиг, орон нутгийн үнэт цаас, өмнөх оны үлдэгдлээр орлого нэмэгдвэл тэр хэмжээгээр зарлагын дээд хязгаарыг нэмж, уг нэмэгдэлд төсвийн тусгай шаардлага (зарлагын өсөлтийн хязгаар г.м.) хамаарахгүй. Заалт 2028 оны 1-р сарын 1 хүртэл — өөрөөр хэлбэл зөвхөн 2027 оны төсөвт үйлчилнэ.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 9-р сарын 16-ны дүгнэлтдээ 2027 оны зарлага ДНБ-ий 37.8% болж, зөвлөлийн тооцсон оновчтой түвшнээс (27%) 10.8 пунктээр давж байгааг тэмдэглээд «Төсвийн зарлагыг хожим бууруулж болох мэтээр өсгөөд байна. Зарлагаа бууруулах гэж ямар сорилттой тулгардгийг өнгөрсөн жил харсан» гэжээ. 2026 оны төсвийг алдагдал ДНБ-ий 1.3%-иар баталж, одоо 2.0% болгон тодотгож байгаа нь энэ сануулгын жишээ.

2027 оны нэгдсэн төсөв: УИХ-ын баталсан хүрээ ба өргөн барьсан төсөл, их наяд ₮
ҮзүүлэлтТХМ (2026-05-29 баталсан)Төсөл (2026-08-31)Зөрүү
Тэнцвэржүүлсэн орлого34.7841.30+6.52
Нийт зарлага36.4943.60+7.11
Тэнцвэржүүлсэн тэнцэл-1.71-2.31-0.59
Алдагдал, ДНБ-д1.5%2.0%хуулийн дээд хязгаар 2%
Зарлага, ДНБ-д31.9%~37.3–37.8%ТТБЗ: оновчтой ~27%
Эх: legalinfo.mn (ТХМ), Засгийн газрын танилцуулга (ikon.mn, gogo.mn). Зарим хэвлэл орлого 40.7, зарлага 43.0 их наяд гэж мэдээлсэн (хоёулаа 0.6-аар бага, алдагдал ижил) — УИХ-ын хэлэлцүүлгээр эцсийн тоо өөрчлөгдөж болно.
03 · ОРЛОГО

Нэмэлт орлогын гол эх үүсвэр — ногдол ашиг ба нүүрсний үнийн таамаг

Татварын орлогын бүтэц сүүлийн 20 жилд нүүрс, зэсийн мөчлөгийг дагасан: ААН-ийн орлогын албан татвар 2021 онд 2.2 их наяд ₮ байсан бол 2024 онд 6.4 их наяд ₮ хүрч, 2025 онд 5.7 их наяд ₮ болж буурсан. Татварын бус орлого 2025 онд нийт орлогын 9%.

2027 оны төсөлд ногдол ашгийн орлогыг нийт 6.71 их наяд ₮ гэж тооцсон нь татварын бус орлогын (8.27 их наяд ₮) 81.1% юм. Үүнээс төрийн өмчит компаниуд улсын төсөвт 3.54 их наяд ₮, орон нутгийн өмчит компаниуд орон нутгийн төсөвт 163 тэрбум ₮ төвлөрүүлнэ. Оюу толгойгоос анх удаа 3.00 их наяд ₮ ногдол ашиг орно гэж тооцсон: 2.00 их наяд ₮ нь улсын төсөвт, 1.00 их наяд ₮ нь Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд. Харьцуулбал, төрийн өмчит компаниуд 2024 онд 3.64 их наяд ₮, 2025 онд 1.13 их наяд ₮ ногдол ашиг хуваарилсан.

Оюу толгойн ногдол ашгаас улсын төсөвт орох 2.00 их наяд ₮-ийг тусдаа хуулиар зөвхөн нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зарцуулахаар заасан. Үүгээр 52 төсөл санхүүжих бөгөөд энэ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын 34.6% юм (urug.mn-ийн тооцоо). Ногдол ашиг хуваарилах нөхцөл, аргачлалыг хөрөнгө оруулагч талтай эцэслэн тохиролцоогүй байгааг Засгийн газрын танилцуулгад дурдсан. Татварын бус орлогын хувь нийт орлогын ~10%-иас ~20% болж өснө. ТТБЗ болон Үндэсний аудитын газар ногдол ашгийн найдвартай байдал, уул уурхайгаас хамаарал нэмэгдэж буйг эрсдэл гэж үзсэн.

Нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 125.4–127.4 ам.доллар, зэсийг 10,250 ам.доллар гэж тооцсон (эх сурвалжаас хамаарч тоо бага зэрэг ялгаатай). Сангийн яамны хүрээний мэдэгдлийн хэлэлцүүлгийн үеэр ТТБЗ зах зээлийн үнэ ~68 ам.доллар байгааг онцолсон. 2026 онд орлого төлөвлөгөөнөөс 1.4 их наядаар тасарч, эхний хагаст алдагдал 2.1 их наяд хүрсэн нь энэ эрсдэл бодитойг харуулна.

Өнгөрсөн 20 жилд нэгдсэн төсвийн орлого 4 удаа өмнөх оноосоо буурсан: 2009 (-8.1%), 2015 (-4.7%), 2016 (-2.4%), 2020 (-13.2%). Эдгээр нь бүгд нүүрс, зэсийн үнэ унасан эсвэл экспорт тасалдсан он. Орлого буурсан 4 оны 2-т нь зарлага харин ч өссөн: 2016 онд +33%, 2020 онд +19%. Тэр хоёр жил алдагдал ДНБ-ий 15.3%, 11.9% хүрсэн бөгөөд 2016 оных 20 жилийн хамгийн их алдагдал байв.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, төрлөөр, их наяд ₮
ҮСХ / Сангийн яам, гүйцэтгэл. «Бусад татвар» — ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг.
01020302006201120162021
ААНОАТБусад татвар (АМНАТ г.м.)НӨАТНДШХХОАТГааль, онцгой албан татварТатварын бус
НӨАТ-ыг буцаан олголтын дараах цэвэр дүнгээр. Бүлгүүдийн нийлбэр нийт орлоготой бүрэн таарахгүй (хандив, хөрөнгийн орлого г.м. ороогүй).
Орлого буурсан онуудад зарлага юу болсон бэ
ОнОрлогын өөрчлөлтЗарлагын өөрчлөлтТэнцэл, ДНБ-д
2009-8.1%-5.3%-5.2%
2015-4.7%-0.1%-5.1%
2016-2.4%+33.0%-15.3%
2020-13.2%+19.2%-11.9%
Нэгдсэн төсөв, нэрлэсэн өсөлт, гүйцэтгэл (ҮСХ). 2009 онд ОУВС-гийн Stand-By хөтөлбөрийн хүрээнд зарлагыг танасан; 2016 оны дараа 2017 онд ОУВС-гийн EFF хөтөлбөр авсан.
04 · ЗАРЛАГА

Боловсрол +2.64 их наяд ₮, нийгмийн хамгаалал +1.34 их наяд ₮, эрчим хүч ×3.0

Улсын төсвийн хуулийн 6-р зүйлд төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн зардлыг тусгадаг. 2026 оны батлагдсан хуультай харьцуулахад нийлбэр нь 23.5 их наяд ₮-аас 32.4 их наяд ₮ болж 38%-иар, үүнээс урсгал зардал 34%-иар, хөрөнгийн зардал 71%-иар өсөж байна. Хамгийн их нэмэгдэж буй нь Боловсролын сайдын төсөв (4.90 их наяд ₮ → 7.54 их наяд ₮), Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын (4.77 их наяд ₮ → 6.10 их наяд ₮). Төсвийн төслийн танилцуулгад тэтгэврийн нэмэгдэлд 2.9 их наяд, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд 2.6 их наяд гэж дурдсан — эдгээр нь дараа жилүүдэд буурахгүй тогтмол зардал.

Улсын төсвөөс төлөх зээлийн хүү 1.30 их наяд ₮-аас 1.57 их наяд ₮ болж 21%-иар өсөх нь Эрүүл мэндийн сайдын нийт төсвийн (2.62 их наяд ₮) 60%-тай тэнцэнэ. Сонгуулийн ерөнхий хорооны төсөв 26 тэрбум ₮-аас 107 тэрбум ₮ болж байгаа нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой.

Шинэ нэмэгдлүүд аль хэдийн хатуу бүтэц дээр нэмэгдэж байна. 2025 онд нэгдсэн төсвийн зарлагын 65% нь цалин (20%), татаас, шилжүүлэг (40%), зээлийн хүү (5%) байв — 2006 онд 39% байсан. Эдгээрийг жил бүр танах боломж бага тул орлого тасрахад зардлыг хөрөнгө оруулалтаас хасах эсвэл өрөөр нөхөх л үлддэг.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн зардал (улсын төсөв), 2026 батлагдсан → 2027 төсөл
2026 (батлагдсан)2027 (төсөл)
Боловсролын сайд
7.54 их наяд ₮
+54%
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамг. сайд
6.10 их наяд ₮
+28%
Сангийн сайд
5.30 их наяд ₮
+29%
Эрүүл мэндийн сайд
2.62 их наяд ₮
+32%
Хууль зүй, дотоод хэргийн сайд
1.99 их наяд ₮
+31%
Зам, тээврийн сайд
1.46 их наяд ₮
+41%
Эрчим хүчний сайд
1.28 их наяд ₮
+198%
Батлан хамгаалахын сайд
1.08 их наяд ₮
+46%
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд
822 тэрбум ₮
+61%
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
649 тэрбум ₮
+11%
Шадар сайд
489 тэрбум ₮
+39%
Ерөнхий сайд
424 тэрбум ₮
+17%
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд
411 тэрбум ₮
+67%
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
334 тэрбум ₮
+18%
Эх: 2026 оны төсвийн тухай хууль (legalinfo.mn), 2027 оны хуулийн төсөл, 6.1-р зүйл. Сангийн сайдын төсөвт Засгийн газрын өрийн хүү, гадаад зээлээр санхүүжих зардал орно. 6.1-ийн нийлбэр 7-р зүйлийн «зарлагын хэмжээ»-нээс ~0.5 их наядаар их (2027: 31.9 их наяд) — бүтцийг харуулахад ашиглав.
Уян хатан бус зарлага: нэгдсэн төсвийн зарлагад эзлэх %
ҮСХ / Сангийн яам, зарлагын эдийн засгийн ангилал, гүйцэтгэл.
0204060802006201120162021
ЦалинТатаас, шилжүүлэгЗээлийн хүү
2022–2023 онд цалингийн хувь огцом буурч, шилжүүлгийн хувь өссөн нь ангиллын өөрчлөлттэй холбоотой байж болзошгүй — гурвын нийлбэр илүү найдвартай.
05 · ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

808 төсөл, 5.77 их наяд ₮ — 316 нь шинэ

Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2026 онд 3.28 их наяд ₮ байсан бол 2027 оны төсөлд 5.77 их наяд ₮ буюу 76%-иар нэмэгдэж, 2012 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрнэ. Өмнөх оргил нь 2024 оны УИХ-ын сонгуулийн он (3.83 их наяд ₮).

Жагсаалтын 316 төсөл шинээр эхэлж, 2027 онд 3.19 их наяд ₮ авна. Үүнээс 206 нь олон жилийн төсөл тул 2028 оноос хойш дахин 2.22 их наяд ₮ шаардлагатай — 2028 оны төсөв аль хэдийн амласан зардалтай эхэлнэ. Үргэлжлэх 492 төслийн өртөг анх 7.91 их наяд ₮ байсан бол одоо 8.61 их наяд ₮; 164 төслийн өртөг анхныхаасаа 20%-иас илүү өссөн.

2026 оны жагсаалтад «2026 онд дуусна» гэж бичигдсэн 474 төслийн 147 нь 2027 оны жагсаалтад дахин санхүүжилт авахаар орсон. Нэрээр нь тулгаж болсон379 төслийн 172-ынх дуусах хугацаа нь хойшилж, 2027 онд 870 тэрбум ₮ авна. 2021 болон түүнээс өмнө эхэлсэн 76 төсөл 2027 онд 205 тэрбум ₮ авна — эдгээрийн дунд 2012 онд эхэлсэн театр, 2013 онд эхэлсэн шүүх, прокурорын байр бий. «Төв халх» дуулалт жүжгийн театр 2026 оны жагсаалтад 2011 онд эхэлсэн гэж бичигдсэн бол 2027 оныхад «2026 онд эхэлсэн» болж, өртөг нь 33.0 тэрбум ₮ болсон.

Засгийн газар өөрөө ч энэ асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Сангийн сайд 10-р сарын 7-нд «Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай» шинэ хуулийн төсөл өргөн мэдүүлэхдээ 2016–2025 онд батлагдсан 2,874 төслийн 42.5% буюу 1,219 төслийн өртөг нэмэгдэж, гурван төсөл тутмын нэг нь хугацаагаа сунгасныг үндэслэл болгосон. Гэвч энэ хууль батлагдах эсэхээс үл хамааран 2027 оны жагсаалтыг одоогийн журмаар хэлэлцэж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалт, их наяд ₮ (нэрлэсэн)
Төсвийн хуулийн 2-р хавсралт, батлагдсан (тодотголын дараах) дүн. 2022, 2025 — хавсралт задлах боломжгүй.
61214161820232627
УИХ-ын сонгуулийн онСонгуулийн өмнөх онБусад
Хөрөнгийн зардлын хэдэн хувийг 12-р сард зарцуулсан бэ
Нэгдсэн төсвийн сарын гүйцэтгэл (ҮСХ). Он дуусахаас өмнө «зарж амжуулах» дарамтыг харуулна.
42%0608101214161820222425
УИХ-ын сонгуулийн онСонгуулийн өмнөх онБусад
Хөрөнгө оруулалт салбараар (хариуцах яамаар), 2026 → 2027
2026 (батлагдсан)2027 (төсөл)
Зам, тээвэр
1.41 их наяд ₮
+48%
Боловсрол
1.32 их наяд ₮
+161%
Эрчим хүч
1.06 их наяд ₮
+238%
Хот байгуулалт, орон сууц
381 тэрбум ₮
+76%
Соёл, спорт
344 тэрбум ₮
+72%
Бусад
274 тэрбум ₮
-7%
Сангийн яам (боомт, гадаад зээлийн хувь г.м.)
239 тэрбум ₮
+139%
Эрүүл мэнд
214 тэрбум ₮
-4%
Хүнс, хөдөө аж ахуй
147 тэрбум ₮
+79%
Батлан хамгаалах
137 тэрбум ₮
+119%
Хууль, дотоод хэрэг
99 тэрбум ₮
+19%
Нийгмийн хамгаалал
59 тэрбум ₮
+56%
Байгаль орчин
46 тэрбум ₮
-78%
2-р хавсралтын төслүүдийг төсвийн ерөнхийлөн захирагчаар бүлэглэв. 2027 оны PDF-ээс задалсан дүн хуулийн 8-р зүйлийн нийт дүнгийн 99.1%-ийг хамарсан.
Өртөг нь хамгийн их өссөн үргэлжлэх төслүүд (анхны өртөг ≥1 тэрбум ₮)
ТөсөлОнАнхны өртөгОдоогийн өртөг×
Дүүргүүдийн шүүхийн нэгдсэн байр /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/2013–2815.092.56.2
Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/2018–271.06.16.1
"Төв халх" дуулалт жүжгийн театр /Дундговь, Сайнцагаан сум/2011–286.833.04.9
Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэсэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн цахилгаан хангамж /Ховд, Дарви сум/2022–275.525.74.7
Дүүргүүдийн прокурорын нэгдсэн байр /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/2013–2710.044.64.5
Орон сууцжуулах төслийн дэд бүтэц /Баянхонгор, Баацагаан сум/2022–272.39.74.2
Сургуулийн өргөтгөлийн барилга, 320 суудал /Сэлэнгэ, Сүхбаатар сум, 4 дүгээр сургууль/2026–293.111.93.8
Аймгийн хөгжимт драмын театрын барилга /Архангай, Эрдэнэбулган сум/2012–277.126.13.7
Гэр хорооллын дахин төлөвлөлт хийх замаар инженерийн нэгдсэн шугам сүлжээний холболт /Говь-Алтай, Есөнбулаг сум, Харзат баг/2022–271.24.33.6
Музей, номын сангийн цогцолбор /Дархан- Уул, Дархан сум/2021–275.017.93.6
Тэрбум ₮. «Он» — 2026 оны жагсаалтад илүү эрт эхэлсэн гэж бичигдсэн бол тэр оныг харуулав. Өртөг өссөн шалтгаан (хүчин чадал нэмсэн, үнийн өсөлт, зураг төсөл өөрчилсөн) хавсралтад заагдаагүй.
Бүх 808 төсөл — хайж үзээрэй
808 төсөл · 2027 онд 5.72 их наяд ₮
Төсөл, байршилОнАнхны өртөгӨртөг (2027)2027 онд
Дулааны цахилгаан станц VI-ийн 300 МВт- ын хөрөнгө оруулалт /Улаанбаатар/
Эрчим хүч · шинэ
2027–27—400.0400.0
Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж, ашиглалтын зардал болон байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулан, ухаалаг шийдлийг үе шаттай нэвтрүүлэх “Ногоон, ухаалаг сургууль” төсөл /Улсын хэмжээнд/
Боловсрол · шинэ
2027–27—240.7240.7
Бүсүүдийн хөгжлийг дэмжих инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, улс, аймаг, сумдад хэрэгжүүлэхэд шаардагдах улсын төсвийн хөрөнгө /Бүсүүд/
Хот байгуулалт, орон сууц · үргэлжлэх
2025–27167.6167.6103.1
Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто зам /Зүүн бүс/
Зам, тээвэр · үргэлжлэх
2025–29320.0320.080.0
Гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалт /Улсын хэмжээнд/
Сангийн яам (боомт, гадаад зээлийн хувь г.м.) · үргэлжлэх
2025–2765.3187.176.0
Боловсролын салбарын сургалтын орчин, тоног төхөөрөмжийн хүртээмжийг сайжруулах төсөл /Улсын хэмжээнд/
Боловсрол · шинэ
2027–27—75.075.0
Даланзадгад-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын их засвар, 156 км /Говийн бүс/
Зам, тээвэр · үргэлжлэх
2025–28157.9157.973.2
Ханги хилийн боомтын шинэчлэл /Дорноговь, Хатанбулаг сум/
Сангийн яам (боомт, гадаад зээлийн хувь г.м.) · шинэ
2027–27—63.663.6
Байгалийн түүхийн музейн барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/
Соёл, спорт · үргэлжлэх
2020–2894.5225.363.3
Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто зам, 151.5 км /Хойд бүс/
Зам, тээвэр · шинэ
2027–27—61.061.0
"Арцсуурь" хилийн боомтын шинэчлэл /Завхан/
Сангийн яам (боомт, гадаад зээлийн хувь г.м.) · шинэ
2027–27—51.851.8
Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн хатуу хучилттай авто зам, 124.5 км /Дорнод/
Зам, тээвэр · үргэлжлэх
2022–28114.0185.551.5
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/
Эрүүл мэнд · шинэ
2027–27—50.050.0
Улаангом сумаас Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун сумд хүртэлх чиглэлийн 164.5 км хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 100 км /Увс/
Зам, тээвэр · шинэ
2027–27—49.549.5
Баяндалай - Гурвантэс чиглэлийн 80 км хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 37 км /Өмнөговь, Баяндалай сум/
Зам, тээвэр · шинэ
2027–27—42.942.9
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/
Эрүүл мэнд · үргэлжлэх
2024–28140.0140.042.9
Ховд-Улиастай чиглэлийн хатуу хучилттай авто замын эхлэл /Баруун бүс/
Зам, тээвэр · шинэ
2027–27—42.642.6
Шинэ Ховд үйлдвэрлэл технологийн паркийн Арьс ширний үйлдвэр, дэд бүтэц /Ховд, Жаргалант сум/
Хүнс, хөдөө аж ахуй · шинэ
2027–27—42.142.1
Толбо сумаас Дэлүүн сум хүртэлх хатуу хучилттай авто зам, 1 дүгээр үе шат /Баян- Өлгий/
Зам, тээвэр · шинэ
2027–27—41.941.9
Нөмрөг - Улаангом чиглэлийн А18 дугаартай авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замын үргэлжлэл /Баруун бүс/
Зам, тээвэр · шинэ
2027–27—41.441.4
Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай авто замын 2 дугаар хэсэг, 100.21 км /Говийн бүс/
Зам, тээвэр · үргэлжлэх
2026–29231.0215.041.0
Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөр, 1 дүгээр үе шатыг аймаг, сумдад хэрэгжүүлэхэд шаардагдах улсын төсвийн хөрөнгө /Бүсүүд/
Хот байгуулалт, орон сууц · үргэлжлэх
2025–2756.762.340.4
Орон нутгийн цахилгаан хангамжийн өргөтгөл, шинэчлэл /Говь-Алтай, Ховд, Увс, Завхан/
Эрчим хүч · шинэ
2027–27—40.040.0
Тусгай зориулалтын төвийн барилгын дуусгал /Улаанбаатар/
Батлан хамгаалах · шинэ
2027–27—39.739.7
Мянгад - Жаргалантын 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 кВ-ын дэд станц /Ховд/
Эрчим хүч · шинэ
2027–27—39.639.6
Тэрбум ₮. «Өртөг (2027)» нь 2027 оны жагсаалтад тусгасан төсөвт өртөг; анхныхаасаа 20%-иас их өссөнийг улаанаар тэмдэглэв. Аймаг — нэрний төгсгөлийн /байршил/-аас. Эх: 2027 оны төсвийн хуулийн төслийн 2-р хавсралт.
06 · ОРОН НУТАГ

Өмнөговь улсын төсөвт 1.57 их наяд ₮ өгч, Ховдод нэг хүнд 3.4 сая ₮-ийн хөрөнгө оруулалт

2027 оны төсөлд 8 аймаг, нийслэлээс улсын төсөвт нийт 2.14 их наяд ₮ төвлөрүүлэх бөгөөд үүний 73% нь Өмнөговийнх. Өмнөговийн орон нутгийн орлого 2022 онд 375 тэрбум ₮ байсан бол 2024 онд 1.88 их наяд ₮ болж огцом өссөн (уурхайн компаниудын татварын хуваарилалт өөрчлөгдсөнтэй холбоотой гэж үзэж байна — тодруулах шаардлагатай). Харин 14 аймаг улсаас 396 тэрбум ₮-ийн санхүүгийн дэмжлэг авна; Орон нутгийн хөгжлийн санд бүх аймаг, нийслэлд 588 тэрбум ₮ шилжүүлнэ.

Байршил нь тодорхой төслүүдээр нэг хүнд ногдох улсын хөрөнгө оруулалт Ховд-д 3.43 сая ₮, Говьсүмбэр-д 3.30 сая ₮ байхад Улаанбаатарт 0.75, Баян-Өлгий-д ердөө 0.14 сая ₮. Улсын хэмжээний, бүсийн 1.42 их наяд ₮-ийн төслүүд аймагт хуваарилагдаагүй тул энэ нь доод тооцоо.

Нэг хүнд ногдох улсын хөрөнгө оруулалт, 2027, мянган ₮
Ховд
3,429
Говьсүмбэр
3,302
Дорнод
2,860
Төв
2,631
Завхан
2,621
Увс
2,591
Сүхбаатар
2,475
Говь-Алтай
2,191
Дорноговь
1,938
Хэнтий
1,915
Дундговь
1,850
Архангай
1,781
Өвөрхангай
1,638
Баянхонгор
1,270
Булган
1,233
Хөвсгөл
1,026
Өмнөговь
829
Сэлэнгэ
805
Улаанбаатар
754
Орхон
527
Дархан-Уул
381
Баян-Өлгий
137
Хүн ам — ҮСХ, 2025. Олон аймагт хамаарах, «Улсын хэмжээнд» гэсэн төслүүд ороогүй.
Улс ↔ аймаг: 2027 оны хуулийн төслийн 14–16-р зүйл, тэрбум ₮
АймагУлсад төвлөрүүлэхСанхүүгийн дэмжлэгОНХС
Өмнөговь1,565.2—57.1
Орхон107.0—39.1
Улаанбаатар421.5—57.7
Дархан-Уул11.9—17.8
Сэлэнгэ12.2—31.5
Төв3.4—31.1
Баян-Өлгий—19.414.2
Өвөрхангай—24.616.2
Дорноговь16.8—47.3
Дорнод0.6—36.2
Булган—14.513.5
Архангай—36.613.5
Хөвсгөл—56.419.1
Ховд—27.025.8
Сүхбаатар—12.427.3
Баянхонгор—29.328.2
Хэнтий—27.125.8
Говь-Алтай—13.927.0
Увс—49.616.9
Дундговь—23.818.6
Завхан—51.115.8
Говьсүмбэр—9.88.0
07 · ӨР

2027 онд 6.0 их наяд ₮ үндсэн төлбөр, 8.9 их наяд ₮ хүртэл шинэ зээллэг

ҮСХ-ны нийтэлдэг Засгийн газрын өрийн хүснэгтээр 2025 оны эцэст өр 35.4 их наяд ₮ (ДНБ-ий 39%) байсан — 2016 оны 93%-аас буурсан ч мөнгөн дүнгээрээ өссөөр байна. 2027 оны хуулийн төсөлд Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 5.99 их наяд ₮ төлж, гадаад, дотоод зээллэг 2.49 их наяд ₮, гадаад төслийн зээл 3.88 их наяд ₮, аймаг, нийслэлийн үнэт цаас 2.56 их наяд ₮ хүртэл гаргах, 6.4 их наяд ₮ хүртэл өрийн баталгаа гаргах эрх хүсчээ.

Хүрээний мэдэгдэлд 2027 оны Засгийн газрын өрийг 57.1 их наяд ₮ (ДНБ-ий 50%) гэж тусгасан нь ҮСХ-ны хүснэгтийн тоонооос хамаагүй өндөр — тодорхойлолт (баталгаа, Монголбанкны своп, Хөгжлийн банкны өр, өнөөгийн үнэ цэнэ) өөр байж магадгүй. Өрийн удирдлагын тухай хуулийн тодорхойлолтоор хоёр жилд өр хэр өсөх вэ гэдгийг УИХ тодруулах ёстой.

Засгийн газрын өр, оны эцэс, их наяд ₮
ҮСХ / Сангийн яам (нэрлэсэн дүн).
010203040201520202025
Гадаад өрДотоод өрЗасгийн газрын баталгаа
«Нийт» нь ҮСХ-ны хүснэгтийн нийт мөр биш, бүрэлдэхүүнүүдийн нийлбэр; хүснэгтийн нийт: 2025 — 35.4 их наяд.
08 · ӨМНӨХ ТӨСВҮҮД

Сүүлийн найман жилд 4 төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсан — шалтгаан нь бараг ижил

2018 оноос хойш Ерөнхийлөгч 2018, 2019, 2020, 2025 оны төсөвт хориг тавьсан. Үндэслэлүүд нь давтагддаг: хуулийн хязгаараас давсан алдагдал, өөдрөг орлогын таамаг, зураг төсөвгүй эсвэл тойрогт хуваарилсан хөрөнгө оруулалт. Хамгийн сүүлд 2025 оны төсвийг бүхэлд нь хориглоход УИХ хүлээн авч, Засгийн газар төсвийг дахин боловсруулсан. Тэр үед ч 8-р сард Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, төсвийг ~30%-иар тэлсэн нь шүүмжлэлийн гол сэдэв байсан — 2027 оны төсөлд мөн адил хуулийн өөрчлөлт, 28%-ийн өсөлт санал болгож байна.

Төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг, 2018–2025
ТөсөвХоригГол үндэслэлҮр дүн
20182017-12, хэсэгчилсэн
Х.Баттулга
Зарлагын хэсэг үрэлгэн зарцуулалтыг дэмжсэн; алдагдал ОУВС-гийн хөтөлбөрийн нөхцөлийг зөрчинө.УИХ хоригийг хүлээж аваагүй.
akipress.com/news:599617 (2017-12-06)
20192018-11-15, хориг
Х.Баттулга
Алдагдал 1.9 их наяд ₮ (ДНБ-ий 5.4%); гишүүдийн тойрогт 8 тэрбум ₮-ийн «гишүүдийн мөнгө»; зураг төсөвгүй барилга байгууламж; Үндэсний аудитын газар бодит бус гэж дүгнэсэн 3 их наядын уул уурхайн орлого.—
akipress.com/news:613355 (2018-11)
20202019-12-03, хэсэгчилсэн
Х.Баттулга
Алдагдал 2.07 их наяд ₮ (ДНБ-ий 5.1%) — хуулийн 2%-ийн хязгаараас давсан; 2020 онд эхэлж 2021–2022 онд үргэлжлэх 386 барилга, арга хэмжээ (нийт өртөг 1.42 их наяд ₮); НДШ-ийг 2 пунктээр нэмэх.—
ikon.mn/n/1qku (2019-12-03)
20252024-11-20, бүхэлд нь
У.Хүрэлсүх
Үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй төсөв батлах шаардлагатай. Өмнө нь 8-р сард Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, төсвийг ~30%-иар тэлсэн.УИХ хоригийг хүлээн авч, алдагдалгүй төсөв боловсруулах чиглэл өгсөн; 2024-12-12-нд дахин баталсан.
ikon.mn/n/3afk (2024-11-22), ikon.mn/n/3axo (2024-12-12), gogo.mn
Хоригийн агуулгыг тухайн үеийн хэвлэлийн мэдээгээр нэгтгэв. «—» — УИХ-ын шийдвэрийг баталгаажуулаагүй.
09 · АСУУЛТ

Хэлэлцүүлгийн үеэр тодруулах 10 асуулт

  1. 5-р сард баталсан хүрээний мэдэгдлээс 7.1 их наядаар их зарлагыг тусгай шаардлагаас чөлөөлөх 7.9 дүгээр заалтыг зөвхөн нэг жил гэж хэрхэн баталгаажуулах вэ?
  2. 6.71 их наяд ₮-ийн ногдол ашиг, тэр дундаа Оюу толгойн 3.00 их наяд ₮ 2027 онд бодитоор орж ирэх нөхцөл (гэрээ, компанийн шийдвэр, бэлэн мөнгөний урсгал) юу вэ? Орж ирэхгүй бол аль зардлыг танах вэ?
  3. Нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ (125.4–127.4 $/тн) ба экспортын хэмжээг зах зээлийн одоогийн түвшинд тооцвол алдагдал хэд болох вэ?
  4. 2026 онд орлого 1.4 их наядаар тасарсан. 2027 оны таамгийн алдааны хүрээ (sensitivity) хэд вэ?
  5. Тэтгэвэр (2.9 их наяд), цалин (2.6 их наяд) — 2028–2029 онд ногдол ашиг буурвал энэ тогтмол зардлыг юугаар санхүүжүүлэх вэ?
  6. 316 шинэ төслийн 2028 оноос хойших 2.22 их наяд ₮-ийн үлдэгдэл санхүүжилтийг дунд хугацааны төсөвт хэрхэн тусгасан бэ?
  7. 2026 онд дуусах ёстой 147 төсөл яагаад дахин санхүүжилт авч байна, хугацаа нь хойшилсон 172 төслийн гүйцэтгэл хэд вэ?
  8. Өртөг нь 20%-иас илүү өссөн 164 төслийн өртөг өсөлтийн шалтгаан, хариуцлага?
  9. Аймаг, нийслэлийн 2.56 их наяд ₮-ийн үнэт цаасны эрсдэлийг хэн үүрэх вэ? Нийслэлийн өмнөх бондын эргэн төлөлт ямар байна?
  10. Хүрээний мэдэгдлийн өр (57.1 их наяд ₮) ба ҮСХ-ны өрийн тоо (35.4 их наяд ₮) хоорондын зөрүүг юу бүрдүүлж байна?
АРГАЧЛАЛ
  • УИХ — Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл, 1–2-р хавсралт, Засгийн газрын танилцуулга (d.parliament.mn; lawforum.parliament.mn/files/17944, 2026-08-31)
  • УИХ — Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл (lawforum 17955); «Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай» хуулийн төсөл (lawforum 17946)
  • УИХ — Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, танилцуулга (lawforum.parliament.mn/files/17962)
  • legalinfo.mn — Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль (2025-11-12); Нэгдсэн төсвийн 2027 оны ТХМ, 2028–2029 оны төсөөллийн тухай хууль (2026-05-29); 2012–2026 оны төсвийн хуулийн 2-р хавсралт
  • ҮСХ (1212.mn) — Засгийн газрын орлого, зарлага, тэнцэл 2006–2025; орлогын ангилал; зарлагын эдийн засгийн ангилал; сарын гүйцэтгэл; орон нутгийн орлого; Засгийн газрын өр (Сангийн яам)
  • Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хориг — ikon.mn (2019-12-03, 2024-11-22, 2024-12-12), akipress.com (2017-12-06, 2018-11)
  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ikon.mn/n/3qcr, 2026-09-16); ikon.mn, urug.mn, gogo.mn, mnb.mn, dorgio.mn — 2027 оны төсвийн хэлэлцүүлгийн мэдээ
  • «Нэгдсэн төсөв» = улсын, орон нутгийн төсөв, Нийгмийн даатгалын, Эрүүл мэндийн даатгалын сан, Үндэсний баялгийн сан. «Улсын төсөв» (хуулийн 4–8-р зүйл) нь түүний нэг хэсэг. Орлого = тэнцвэржүүлсэн орлого (Тогтворжуулалтын, Ирээдүйн өв, Хуримтлалын сан руу орох хэсгийг хассан).
  • 2006–2025 = гүйцэтгэл (ҮСХ); 2026 = УИХ-аар хэлэлцэж буй тодотголын төсөл (34.0 их наяд, 10-05-нд 4-р хэлэлцүүлэгт шилжсэн, 2026-10-10-ны байдлаар эцэслэн батлагдаагүй); 2027 = өргөн барьсан төсөл. УИХ-ын хэлэлцүүлгээр тоо өөрчлөгдөнө.
  • Сонгуулийн мөчлөг: 2007–2025 оны зарлагын нэрлэсэн өсөлтийн медиан, 5 УИХ-ын сонгууль (2008–2024). Цөөн ажиглалт тул хэв маяг, шалтгаан биш.
  • Хөрөнгө оруулалтын жагсаалт: төсвийн хуулийн 2-р хавсралт (2012–2027; 2022, 2025 ороогүй). 2026→2027 оны тасралтгүй байдлыг төслийн нэрээр тулгасан тул доод тооцоо.
  • 2026/2027 оны ДНБ-ийг төслийн «ДНБ-д эзлэх хувь»-аас буцаан тооцсон (ойролцоо). Нүүрсний үнэ, ногдол ашгийн задаргаа, тэтгэвэр/цалингийн дүн — хэвлэлийн мэдээ, Засгийн газрын танилцуулгаас; хуулийн төслийн хавсралттай тулгаагүй.
  • Уян хатан бус зарлага = цалин + татаас, шилжүүлэг + зээлийн хүү (ҮСХ-ны зарлагын эдийн засгийн ангилал), нэгдсэн төсвийн «зарлага ба цэвэр зээллэг»-т эзлэх хувь.
  • Шинэчилсэн: 2026-10-10.