Goybiz · Интерактив · Компанийн нэрийн семантик шинжилгээ

Нэрэнд юу байна? Монгол компанийн нэрийн нууц

293,118 хуулийн этгээдийн нэрийг үг үгээр нь задалж, утга санаа, хэл, моодны 20 жилийн түүхийг уншлаа. Эцэст нь Улсын бүртгэлийн журмыг дагаж, бүртгэлтэй нэртэй давхардахгүй шинэ нэр санал болгодог хэрэгсэл таныг хүлээж байна.

Үгийн хэмжээ = тухайн үг орсон ашгийн төлөө компанийн тоо. Үг дээр дарж 20 жилийн давалгааг нь харна уу.
✦ Шууд нэр санал болгогч руу
Бүртгэлтэй хуулийн этгээд
293,118
үүнээс 232,541 ашгийн төлөө компани
Нэрэнд орсон өөр үг
84,986
нэрийн дундаж урт 14.1 тэмдэгт
Ерөөл, баялаг, байгаль… утгатай
68%
8 утга санааны аль нэгэнд орох үгтэй
Гадаад үгийн галигтай
46%
«трейд», «констракшн», «групп»…
01 · НЭРИЙН САН

293,118 нэр — нэг ч давхардалгүй

Монголд компани, холбоо, хоршоо байгуулах хүн хамгийн түрүүнд нэр баталгаажуулдаг. Улсын бүртгэлийн байгууллага «хуулийн этгээдийн нэрийн сан»-д бүртгэлтэй бүх нэртэй тулгаж, давхардсан эсвэл «бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй» нэрийг буцаадаг (Иргэний хуулийн 27.3). Үр дүнд нь 293,118 хуулийн этгээдэд 293,072 өөр нэр ногдож байна — бараг бүгд өвөрмөц.

Нэрийн сан хэлбэрээр
Одоо бүртгэлтэй хуулийн этгээд, 2026-09-28
ХХК221,895
Холбоо, ТББ29,151
Хоршоо15,584
ГХО-тай ХХК10,380
Нөхөрлөл5,291
Төрийн байгууллага5,183
Сан1,687
Сургалтын байгууллага1,656
Бусад1,234
Гадаадын төлөөлөгчийн газар791
ХК266

Ашгийн төлөө компанийн нэр дунджаар 14.1 тэмдэгт. 41% нь хоёр үгтэй, 12% нь ганц үгтэй. Нэр хамгийн олноор «Б», «А», «М» үсгээр эхэлдэг — «Мөнх», «Эрдэнэ», «Алтан», «Баян» гэх мэт ерөөлийн үгс үүнд нөлөөлдөг.

Нэр ямар үсгээр эхэлдэг вэ
Ашгийн төлөө компанийн тоо, эхний үсгээр
А
Б
В
Г
Д
Е
Ё
Ж
З
И
Й
К
Л
М
Н
О
Ө
П
Р
С
Т
У
Ү
Ф
Х
Ц
Ч
Ш
Ы
Э
Ю
Я
02 · ХАМГИЙН ИХ ДАВТАГДДАГ ҮГС

«мөнх», «констракшн», «трейд» — Монгол бизнесийн гурван үг

Нэр бүрийг үгээр нь задалж, «говийн/говь» гэх мэт хувилбарыг толь бичгээр нэгтгэв. Компаниуд барилга, худалдааг заасан гадаад үгийн хажуугаар «мөнх», «эрдэнэ», «баян», «хишиг» зэрэг ерөөлийн үгийг хамгийн их сонгодог. Харин холбоо, хоршооны нэр огт өөр толь бичигтэй — тэд газар нутгаа, гишүүдээ, үйл ажиллагаагаа шууд нэрлэдэг.

Нэрэнд хамгийн олон орсон 30 үг
Тухайн үг орсон хуулийн этгээдийн тоо. Өнгө = утга санааны бүлэг. Мөр дээр дарж давалгааг нь харна.
Эрдэнэ, баялагХишиг, ерөөлМөнх тэнгэр, гэрэлНутаг, байгальТүүх, уламжлалОргил, хүч, ирээдүйСэтгэл, эрдэм, хүнҮйл ажиллагаа, салбарангилаагүй

Хамгийн их давтагддаг «үг» нь үнэндээ англи үсгийн нэр: «эм» 5,483, «би» 4,784, «жи» 4,371, «эс» 4,270, «ти» 4,033, «си» 3,012. «Эм Би Жи», «Эс Ти Эс» маягийн товчлолыг журам кириллээр бичихийг шаарддаг тул англи үсгийг монголоор дуудлагаар нь бичдэг. Ийм нэр 8,873 компанид бий.

03 · ҮГСИЙН ДАВАЛГАА

Нэр бол эдийн засгийн сэтгэл санааны толь

Шинээр бүртгэгдсэн 1,000 компани тутмын хэд нь тухайн үгийг нэрэндээ сонгосныг жил бүрээр тооцоход мөчлөг гарч ирнэ. «Констракшн» 2010–2013 оны барилгын бумтай хамт тав дахин өсөж, дараа нь гурав дахин буурсан. «Майнинг» нүүрсний үнэ сэргэсэн 2016–2017 онд оргилсон. Харин «мөнх» бол цаг үеэс үл хамааран өсөж буй цөөн үгийн нэг. Өөрийн сонирхсон үгийг хайж, 4 хүртэлх үгийг зэрэгцүүлээрэй.

Шинэ 1,000 компани тутамд тухайн үгтэй нь хэд вэ
Ашгийн төлөө компани, бүртгэсэн оноор, 2006–2025. Өнөөдөр бүртгэлтэй байгаа компаниар.
Жишээ:
0102030402006201120162021
констракшнмайнингмөнх
Хамгийн хурдан өссөн
2006–2012 ба 2020–2025 оны дундаж (1,000 тутамд)
0.0 → 1.7
digital0.3 → 2.4
med0.8 → 5.0
0.3 → 2.5
infinity0.1 → 1.4
prime0.2 → 2.1
trade0.1 → 1.5
protected0.4 → 2.8
studio0.0 → 1.1
to thrive1.6 → 7.3
beauty1.2 → 5.9
forever1.0 → 4.5
Хамгийн их уналттай
мөн адил
1.5 → 0.1
smith, sacred3.6 → 1.1
1.1 → 0.3
new6.2 → 2.6
international5.5 → 2.3
Chinggis1.2 → 0.4
1.2 → 0.4
1.6 → 0.6
precious1.6 → 0.6
1.9 → 0.8
wolf0.9 → 0.3
1.6 → 0.8

Өсөлтийн жагсаалтыг харахад шинэ үеийн компани технологи, эрүүл мэнд, гоо сайхан («мета», «мед», «дижитал», «тек», «студио», «гоо»), «прайм», «инфинити» зэрэг чанар, хязгааргүй байдлын амлалт, мөн «ивээлт», «дэвжих», «ашид» гэх мэт ерөөлийн үг рүү шилжиж байна. Уналтынх нь хоёр төрөл: 2000-аад оны «интернэшнл», «нью», «интер», англи үсгийн товчлол, ББСБ, аудит — мөн газар нутгийн нэр(«Хөвсгөл», «Дархан», «Улаанбаатар», «Сэлэнгэ», «Эрдэнэт») ба «Монгол», «Чингис». Сүүлийн бүлэг нь «аймаг, сумын нэр, Монгол гэсэн үгээр ялгаж болохгүй» гэсэн заалт (3.10.2, 3.10.8) бүхий журам 2018 онд батлагдсаны дараах жилүүдэд огцом цөөрчээ.

04 · УТГА САНАА

Монгол компани юуг мөрөөддөг вэ

Хамгийн их давтагддаг ~1,500 үгийг редакц гараар 8 утга санааны бүлэгт ангилав. Компанийн 68% нь эдгээрийн аль нэгэнд орох үгтэй. Үйл ажиллагаагаа нэрлэхээс гадна хамгийн түгээмэл нь оргил, хүч, ирээдүй ба нутаг, байгаль. Монгол нэр ерөөл тавьдаг уламжлалтай — компанийн нэр ч ерөөл.

8 утга санааны бүлэг, 2006–2025
Шинэ 1,000 компани тутамд тухайн бүлгийн үгтэй нь. Бүлэг дээр дарж үгсийг нь харна.
Хишиг, ерөөл бүлгийн гол үгс:
Тэнхлэг бүлэг бүрт ижил (2006–2025). Нэг нэр олон бүлэгт орж болно.

Үгс хосоороо илүү их зүйл хэлнэ. Нэг үгийг сонгоход түүнтэй нэг нэрэнд хамгийн олон удаа хамт орсон үгс гарна — «алтан» нь «од», «говь», «мөнх», «мөнх» нь «энх», «оргил», «тэнгэр» гэсэн үгстэй хамгийн их нийлдэг. Энэ бол монгол хүний бодол дахь утгын холбоос.

Хос үгийн газрын зураг
Сонгосон үгтэй нэг нэрэнд хамт орсон үгс (компанийн тоо)
одговьмөнхзамталуулнартрейдхишигхайрханалтан
Хамгийн түгээмэл хоёр үгтэй нэрс: «энд партнерс» (27), «чөлөөт бүс» (25), «ассет менежмент» (20), «медиа групп» (18), «энд констракшн» (16), «энд трейд» (13).
05 · ХЭЛ БА ГАЛИГ

«Констракшн»: англи үг, монгол үсэг

Журам нэрийг монгол хэлээр, кирилл үсгээр бичихийг шаарддаг (3.4), харин олон улсад түгээмэл мэргэжлийн үгийг чөлөөлдөг (3.5). Үүний үр дүнд англи үгийг кириллээр галигласан нэр түгээмэл болжээ: ашгийн төлөө компанийн 46% нь гадаад үгийн галигтай, гадаадын хөрөнгө оруулалттай компанид энэ нь 55%. 6% нь хүний нэр агуулдаг.

2015 оны 3-р сар: нэрэнд зай гарч ирэв

Нэрийг үгээр нь задлах явцад санаанд оромгүй зүйл илэрсэн. 2015 оноос өмнө компанийн нэрийн 38–40% нь хэд хэдэн үгийг зайгүй нийлүүлж бичсэн байсан: «Энхмөнх», «Мөнхтэнгэрийн», «Хөхтэнгэрийн», «Мөнхногоон», «Блюскай». Энэ хувь яг 2015 оны 3-р сард 35%-аас 6% хүртэл унасан — Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэр баталгаажуулах шинэ журам 2015 оны 3-р сарын 1-нээс мөрдөгдсөнтэй давхцаж байна. Тэр цагаас хойш үгсийг салгаж бичих нь жишиг болжээ. Энэ шинжилгээнд нийлмэл нэрийг мэдэгдэж буй үгсэд нь задалж тооцсон тул өмнөх, хойдох оныг харьцуулж болно.

Үгсийг зайгүй нийлүүлж бичсэн нэрийн хувь, сараар
Шинээр бүртгэгдсэн ашгийн төлөө компани, 2014–2016
0%20%40%60%2014.012014.072015.012015.072016.012016.07
Энхмөнх → энх + мөнхМөнхтэнгэрийн → мөнх + тэнгэрийнХөхтэнгэрийн → хөх + тэнгэрийнМөнхногоон → мөнх + ногоонБлюскай → блю + скайЧингисхаан → чингис + хаанӨнөмөнх → өнө + мөнхМөнхнаран → мөнх + наранНьюгранд → нью + грандХанхөхийн → хан + хөхийнБатцагаан → бат + цагаанШинэмонгол → шинэ + монгол
Нэрийн хэлний бүтэц, бүртгэсэн оноор
Шинэ компанийн хувь (%). «Монгол үг» = зөвхөн монгол толь бичгийн үгтэй нэр
0%20%40%60%2006201120162021
Монгол үгМонгол + гадаадГадаад галигХүний нэр
Ангилал автомат (монгол толь бичиг + гадаад галигийн жагсаалт + хүний нэрийн толь). Толь бичигт байхгүй зохиомол үг, товчлолыг энд оруулаагүй.
Хамгийн түгээмэл гадаад галиг
констракшнconstruction4,025
трейдtrade3,961
группgroup2,650
трансtrans(port)2,264
консалтингconsulting1,957
майнингmining1,777
сервисservice1,572
грандgrand1,547
инженерингengineering1,312
экоeco1,311
энержиenergy1,293
турtour1,135
глобалglobal1,091
капиталcapital1,039
Нэг англи үг — олон бичлэг
Галигийн нэгдсэн дүрэм байхгүй тул
internationalинтернэшнл 895 · интернэйшнл 725 · интернейшнл 66 · интернешнл 28 · интернешинал 1 · интернейшинал 1
travelтрэвел 185 · трэйвел 242 · трэйвэл 162 · трейвэл 142 · травел 124 · трэвэл 34 · трейвел 13 · травэл 14
tradeтрейд 3,961 · трэйд 220 · трейдинг 512 · трэйдинг 107
buildingбилдинг 49 · бюлдинг 186 · бьюлдинг 86 · буйлдинг 61
propertiesпропертис 175 · пропертиз 169 · пропертийз 60 · проперти 435 · пропертиес 6
solutionсолюшн 764 · солюшнс 315 · сольюшн 137 · солюшин 23 · солюшинс 20
logisticsложистик 611 · ложистикс 177 · логистик 98 · логистикс 17
beautyбьюти 190 · бюти 104
supplyсаплай 273 · сапплай 51 · саплэй 1

Галигийн нэгдсэн стандарт байхгүй нь нэрийн санд сонирхолтой үр дагавартай: «Интернэшнл», «Интернэйшнл» хоёр өөр үг мэт харагдах ч журмын 3.10.4 (бичвэр, дуудлагаар төсөөтэй) заалтаар нэг нь нөгөөгөө хаадаг. Нэр санал болгогч энэ төрлийн ойролцоо байдлыг дуудлагын түлхүүрээр барьдаг.

06 · НЭР БА ҮЙЛ АЖИЛЛАГАА

Нэр нь хийдэг ажлаа хэлдэг үү?

Компанийн бүртгэлийн үндсэн үйл ажиллагааны кодоор (ISIC) салбар бүрт бусад салбараас хэт давамгай гарч ирдэг үгсийг тооцов (лог харьцаа). Салбараа сонгоод тухайн салбарын «нэрийн толь»-г харна уу.

Салбарын онцлог үгс
Тухайн салбарт бусдаасаа хамгийн илүү давтагддаг үгс, компанийн тоо
констракшнconstruction838
өргөөpalace-ger263
цамхагtower165
хаусhouse147
харш37
тауэрtower37
фасад24
барилгаconstruction41
инженерингengineering129
дизайнdesign96
бюлдингbuilding37
дээвэр16

Гэхдээ нэр бол амлалт, баталгаа биш. Нэрэндээ уул уурхай, барилга, санхүүгийн үг агуулсан компаниудын хэд нь тухайн чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй байгааг шалгав. Харьцуулалт: тийм үггүй компаниуд.

Нэрээ батлах тусгай зөвшөөрөл
Тухайн чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй компанийн хувь — нэрэндээ үгтэй vs үггүй
ЧиглэлНэрэнд орсон үгсНэрэндээ үгтэйҮггүйЯлгаа
Уул уурхаймайнинг, ресурс, минералс, минерал, эрдэс, уурхай…8.6% 325/3,7880.69%12×
Барилгаконстракшн, барилга, билдинг, бюлдинг, бьюлдинг, инженеринг…5.9% 394/6,6471.21%5×
Санхүүфинанс, капитал, инвест, инвестмент, ббсб, кредит…17.8% 635/3,5730.17%105×
Тусгай зөвшөөрлийн эх: Goybiz-ийн нэгтгэсэн лицензийн сан (license.mn ба хуучин бүртгэл, ~18.6 мянган компани) — бүрэн биш тул хувь доогуур тооцогдсон байж болно.

Нэрэндээ уул уурхайн үгтэй компани лицензтэй байх магадлал үггүйгээсээ хэдэн арав дахин өндөр ч ихэнх нь лицензгүй байна — «майнинг» нь бизнесийн төлөвлөгөө, хүсэл мөрөөдлийн нэр болж үлдсэн нь олон. Мөн бүртгэлийн үндсэн ISIC код нь бодит үйл ажиллагаанаас зөрөх нь элбэг: нэрэндээ «майнинг»-тай компанийн ихэнх нь бүртгэлдээ бөөний худалдаа (46) эсвэл судалгаа (72) гэж бичүүлсэн.

07 · НЭРНИЙ ДҮРЭМ

Нэр баталгаажуулах 13 хориг

Нэрийг баталгаажуулах дэлгэрэнгүй журмыг Засгийн газрын 2018 оны 339-р тогтоол (2020 оны 245-р тогтоолоор өөрчилсөн) тогтоодог. Хамгийн чухал нь 3.10 заалт — «бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй» гэж үзэх 13 тохиолдол. Жишээн дээр дарж нэр шалгагчаар турш.

журам 3.4 · 3.5
Монгол хэлээр, кирилл үсгээр
Латин үсэг хориотой. Олон улсын мэргэжлийн нэр томьёо — үл хамаарна.
журам 3.7
Тоог үсгээр
Төрийн бус этгээдийн нэрэнд тоог кириллээр бичнэ.
журам 3.10.1
«Групп», «холдинг» нэмж ялгахгүй
Бүртгэлтэй нэрийн өмнө, хойно зохион байгуулалтын хэлбэр нэмсэн нэрийг баталгаажуулахгүй.
журам 3.10.2
«Монгол»-оор ялгахгүй
Монгол, МН, Мон, Эм Жи Эл гэх мэтээр ялгасан нэрийг (төрийн өмчөөс бусад) баталгаажуулахгүй.
журам 3.10.3
Тоо залгаж ялгахгүй
Бүртгэлтэй нэрийн хойно тоо нэмэх — «Номин нэг», «Номин хоёр».
журам 3.10.4
Үгийн үндэс, дуудлагаар төсөөтэй
«Баян гео» бүртгэлтэй бол «Баян геологи»; «Эко систем» бол «Экологи систем».
журам 3.10.8
Газрын нэрээр ялгахгүй
Бүртгэлтэй нэрийн өмнө аймаг, сумын нэр нэмэх.
журам 3.10.10
Албан тушаалын нэргүй
Сонгогддог, томилогддог албан тушаалын нэрийг оролцуулахгүй.
журам 3.10.11
Хориглосон үг
Тэмцэл, босогч, хар тамхи, пирамид, казино, архи, тамхи…
журам 3.10.13
Холбоо, санд гадаад үггүй
Холбоо, сангийн нэрийг кириллээр бичсэн гадаад үг, товчлолоор бичихгүй.

Журам 2018 онд батлагдахаас өмнө бүртгэгдсэн олон нэр одоогийн шаардлагад нийцэхгүй ч хэвээр ажилладаг (3.11): цифр бүхий 866, хориглосон үг агуулсан 280 («архи» 173, «пирамид» 79, «тамхи» 17), «групп», «холдинг» гэх мэт хэлбэр заасан 3,421 нэр бий. Нэрээ сольсон 1,957 хуулийн этгээдийн 13% нь гадаад үг нэмж, 10% нь гадаад үгээсээ татгалзжээ.

Хамгийн «шахцалдсан» эхлэл
Нэрийн эхний үг — хэдэн хуулийн этгээд ижил үгээр эхэлдэг вэ. Шинэ нэр энд давхардах эрсдэл хамгийн өндөр.
монгол 6,027мөнх 3,777баян 3,016их 3,005алтан 1,995энх 1,902бат 1,889хан 1,597төгс 1,530шинэ 1,388говь 1,266ган 1,206хос 1,155эс 1,127гранд 1,097гэрэлт 987хөх 942дархан 908түмэн 907нийслэл 902
08 · ТАНЫ КОМПАНИЙН НЭР

Давхардалгүй, журамд нийцсэн нэр олъё

Дээрх бүх шинжилгээ энд нэг хэрэгсэл болж нийлнэ. Нэр санал болгогч редакцийн утгын толийн ~470 монгол үг, ~300 гадаад галиг, монгол хэлний зөв бичгийн толийн 28 мянган нэр, тэмдэг нэрийн үндсээс нэр зохиож, бүрийг нь 293,118 нэрийн сан ба журмын 3-р бүлгийн шаардлагаар шүүгээд зөвхөн тэнцсэнийг нь харуулна. «Нэрээ шалгах» таб дээр өөрийн бодсон нэрээ бичвэл аль заалтад бүдэрч болохыг тайлбарлана.

Нэрийн санг ачаалахад бэлэн.
Хуулийн этгээдийн хэлбэр
Ямар утга санааг илэрхийлэх вэ? (олныг сонгож болно, сонгохгүй бол бүгд)
Хэв маяг
«Говийн хишиг», «Цэнхэр бургас»
Нэрийн сан ачаалагдсаны дараа идэвхжинэ
Миний жагсаалт (0/5)
Улсын бүртгэгч таны сонгосон 5 хүртэлх нэрийг шалгаж, шаардлага хангасан 3 хүртэлхийг баталгаажуулдаг (журмын 4.3). Баталгаажсан нэр 30 хоног хүчинтэй, 60 хоног хүртэл сунгана.
Нууцлал. Таны бичсэн нэр, сонголт зөвхөн таны хөтөч дээр боловсруулагдана — сервер рүү илгээгдэхгүй, хадгалагдахгүй. Энэ бол албан ёсны шалгалт биш: нэрийн сан 2026-09-28-ны байдлаар, татан буугдсан нэр ч орсон байж болно. Эцсийн шийдвэрийг Улсын бүртгэгч гаргана — e-mongolia.mn эсвэл burtgel.gov.mn-ээр баталгаажуулна уу.
АРГАЧЛАЛ БА НУУЦЛАЛ

Нууцлал

  • Нэрийн сан, толь бичгийг таны хөтөч татаж, бүх шалгалт, санал хөтөч дээр (Web Worker) хийгдэнэ. Таны бичсэн нэр, сонголт сервер рүү илгээгдэхгүй, хадгалагдахгүй.

Өгөгдөл

  • Goybiz Analytics-ийн мэдээллийн сангаас 2026-09-28-ны байдлаарх 293,118 хуулийн этгээдийн нэрийн нэгтгэсэн өгөгдөл.
  • Он оны давалгааг өнөөдөр бүртгэлтэй байгаа ашгийн төлөө компаниар тооцсон тул татан буугдсан компанийн нэр ороогүй. 2006 оноос эхлүүлэв.

Үг задлах, ангилах

  • Нэрийг үгэнд хувааж, монгол хэлний зөв бичгийн толиор (zuv.bichig.dev) үндэс рүү нь буулгав. Хэл, утга санааны ангиллыг Goybiz-ийн редакцийн толиор автоматаар хийсэн тул алдаатай байж болно.

Нэр шалгагч ба санал болгогч

  • Засгийн газрын 339-р тогтоолын «Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам»-ын заалтуудыг дүрэм болгон кодолж, нэрийн сантай тулгана.
  • Улсын бүртгэгч хүний шийдвэрээр ажилладаг тул үр дүн зөвлөмж төдий. Татан буугдсан нэр 30 хоногийн дараа (зарим тохиолдолд 1 жил) чөлөөлөгддөг ч манай санд орсон байж болно.

Эх сурвалж

Нэрийн сан 2026-09-28