Ерөнхий сайд Н.Учрал Монополын эсрэг газрыг ажлаа хийж, Шатахууны зарим компаниудад арга хэмжээ авахыг сануулсан байна.
Дэлхийн банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг II төсөл” - ийн хүрээнд “Мэдээллийн технологийн үндэсний паркын инновацын төв- тоног төхөөрөмж нийлүүлэлт, зураг төсөл, хязгаарлагдмал засвар” тендер шалгаруулалтыг зарлаж байна.
Үнэ тогтворжуулах бодлого болон ипотекийн зээлтэй холбоотой үйл ажиллагаанаас үүдсэн Монголбанкны хуримтлагдсан алдагдал ₮7.5 их наяд хүрчээ.
Монголын тал Япон руу экспортлох бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх сонирхлоо тусгайлан илэрхийлжээ.
Засгийн газар өрийн үйлчилгээний төлбөрт 2027 онд нийт 5.2 их наяд төгрөг төлөхөөр байгаа нь 2026 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 60.5 хувиар өндөр дүн болно.
Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банк “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн 100 сая ам долларын зээлийн гэрээг үзэглэлээ.
Япон Улсаас Монгол Улсад Чинггис хаан олон улсын нисэх буудлыг өргөтгөн хөгжүүлэхэд зориулан ойролцоогоор 150 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон талаар Засгийн газрын албаныхан мэдээллээ.
Япон улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Японы Ерөнхий сайд Санаэ Такаичитай албан ёсны хэлэлцээ хийнэ.
Сангийн сайд З.Мэндсайхан IX сарын 27-нд өгсөн ярилцлагадаа Монголын тал Оюу Толгой-н ногдол ашгийг анх тооцоолж байсан 2037 оноос биш 2027 оноос эхлүүлэн авах талаар Rio Tinto-той тохирсон гэж мэдэгдлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болно.
Анх удаа улсын төсвөөр төмс, хүнсний ногоо нөөцөлнө.
АҮЭБЯ Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг нийтэлж олон нийтээс санал авч байна.
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах Зөвшөөрлийн зөвлөлийн анхны хуралдаан хуралдав.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Их Британийн Элчин сайд Эдвин Самуэлтэй уулзах үеэр Их Британийн тал UK Export Finance (UKEF)-ийн дэмжлэгийг Монголын уул уурхай, эрчим хүч, тээврийн төслүүдэд чиглүүлэх боломжийг судлахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах, үйл ажиллагааг эрхлэх "Багануур нүүрс-химийн үйлдвэр" ХХК-ийг нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 67 хувийг эзэмших нөхцөлөөр байгуулахыг "Чингис хаан баялгийн сан нэгдэл" XXK-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.