Компани хайх
——:——:——
“ГОВЬ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралХурал

“ГОВЬ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал

📅2026 оны 9-р сар 25 (Баасан) · 10:00
🏢Говь ХК

Говь ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 8-р сарын 14-ний өдрийн №27 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал (цаашид “Хурал” гэх)-ыг зарлаж байгаа тул хувьцаа эзэмшигч та бүхнийг оролцохыг урьж байна.ҮзүүлэлтДэлгэрэнгүй мэдээлэлХурлын өдөр, цаг2026 оны 9-р сарын 25-ны өдөр, Баасан гараг, 10:00 цагХурал зохион байгуулах хэлбэрAGM систем (www.agm.mn)-ийг ашиглан цахим хэлбэрээрБүртгэлийн өдөр2026 оны 9-р сарын 4-ний өдөр (Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах)Хурлаар хэлэлцэх асуудал1. Компанийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр үргэлжлүүлэх тухай хэлэлцэн батлах2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгохХурлын материалтай танилцахХуралд оролцох хувьцаа эзэмшигчид нь 2026 оны 8-р сарын 24-ний өдрөөс эхлэн дараах арга хэлбэрээр хурлын материал болон холбогдох бичиг баримттай танилцаж болно. Үүнд:Өөрийн харилцдаг үнэт цаасны компани эсвэл хурлын тооллогын комиссоор ажиллаж буй БиДиСек ҮЦК ХХК (Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө 27/1, Утас: 7555-1919)-аас цахимаар болон биечлэн очиж;Говь ХК-ийн цахим хуудас (info.gobi.mn);Говь ХК-ийн оффисын төв байрны (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, Говь ХК) 4-р давхарт ажлын өдрүүдийн 09:00-17:00 цагийн хооронд ирж танилцах боломжтой.Урьдчилан санал өгөхХурлын материалтай танилцан, саналын хуудсыг бөглөж дараах арга хэлбэрээр 2026 оны 9-р сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл иргэний үнэмлэх (хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт ирүүлнэ үү:Өөрийн харилцдаг үнэт цаасны компани эсвэл хурлын тооллогын комиссоор ажиллаж буй БиДиСек ҮЦК ХХК-аар дамжуулан өгөх;Говь ХК-ийн оффисын төв байранд биечлэн ирж өгөх, эсвэл шуудангаар илгээх (Говь ХК-ийн албан ёсны хаяг);Цахимаар ирүүлэх: boardsecretary@gobicashmere.comХолбоо барихХурал зохион байгуулах комисс: Утас: 9411-8277, И-мэйл: boardsecretary@gobicashmere.comГовь ХК-ийн албан ёсны хаяг: Улаанбаатар - 17062, ХУД, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, Говь ХК. Утас: 7013-9977, Факс: 7014-3081, Шуудангийн хайрцаг: 36/434, Говь ХК

← Бүх үйл явдал руу буцах