02 · ЦАГАЛБАР
Бүх санал хураалт
Санал хураалт бүрийн томьёолол parliament.mn-д нийтэлсэн хэлбэрээр (урт бол таслав). Төрөл, санал гаргагч, байнгын хорооны байр суурийг томьёоллоос автоматаар ялгав. Цаг — гишүүдийн санал өгсөн дундаж цаг (Улаанбаатар).
2026.07.02
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 76–28
Төслийн 19 дүгээр зүйлийг 6 дугаар зүйл болгон доор дурдсанаар өөрчлөн найруулах: “6 дугаар зүйл.Ил тод байдал, хяналт 6.1.Төрийн байгууллага, албан тушаалтан бизнесийн үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа төрийн зохицуулалтын үндэслэл, зорилго, үр нөлөө, шийдвэр гаргах үйл явцын талаарх мэдээллийг нийтэд ил тод мэдээлж ажиллана. 6.2.Төр бизнесийн үйл ажиллагаатай холбоотой өөрт байгаа мэдээллийг нийтэд тэгш, шударга, хүртээмжтэйгээр хүргэнэ. 6.3.Засгийн газар эдийн засгийн эрх чөлөөг хангах талаарх энэ хуулийн хэрэгжилтийн тайланг жил бүр Улсын Их Хуралд танилцуулж, хэлэлцүүлнэ. 6.4.Тайланд дараах мэдээллийг тусгана: 6.4.1.эдийн засгийн зохицуулалт хийсэн хүрээ, арга хэлбэр, үр нөлөөний тоон үзүүлэлт; 6.4.2.эдийн засгийн эрх чөлөө зөрчигдсөн, нөхөн төлбөр олгосон тохиолдлын тоо, хэмжээ; 6.4.3.ил тод байдал, шударга өрсөлдөөний орчны талаарх дүн шинжилгээ; 6.4.4.үнэ тарифын зохицуулалттай
17:43МАН 46/9 (13 өгөөгүй)АН 18/16 (8 өгөөгүй)ХҮН 7/1ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 78–26
Төслийн 3 дугаар бүлгийн гарчгийн “ХАРИУЦЛАГА” гэснийг “ГОМДОЛ ГАРГАХ,” гэж өөрчилж, 5 дугаар зүйлийг 7 дугаар зүйлтэй нэгтгэн, 5 дугаар зүйл болгон доор дурдсанаар өөрчлөн найруулах: “5 дугаар зүйл.Гомдол гаргах эрх 5.1.Бизнес эрхлэгч төрийн хууль бус шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах эрхтэй бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтан гомдлыг хуульд заасан хугацаанд шуурхай шийдвэрлэх, түүний зөрчигдсөн эрхийг сэргээх, бизнес эрхлэгчид учирсан хохирлыг хуульд заасны дагуу нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:44МАН 46/9 (13 өгөөгүй)АН 20/14 (8 өгөөгүй)ХҮН 7/1ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 3/1
Бусад заалтын өөрчлөлтхасахдэмжигдсэн 78–26
Төслийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтын “үндэслэлгүй хяналт шалгалт хийх,” гэснийг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:44МАН 46/9 (13 өгөөгүй)АН 20/14 (8 өгөөгүй)ХҮН 7/1ИЗНН 2/1 (1 өгөөгүй)ҮЭ 3/1