Улсын Их Хурал · Төсөл, асуудал

Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

Санал хураалт
4
2026-05-15 – 2026-05-15
Дэмжигдсэн
4
100%
Гишүүний санал
0
0 санаачлагч
Байнгын хороо дэмжээгүй
0
зарчмын зөрүүтэй санал
02 · ЦАГАЛБАР

Бүх санал хураалт

Санал хураалт бүрийн томьёолол parliament.mn-д нийтэлсэн хэлбэрээр (урт бол таслав). Төрөл, санал гаргагч, байнгын хорооны байр суурийг томьёоллоос автоматаар ялгав. Цаг — гишүүдийн санал өгсөн дундаж цаг (Улаанбаатар).

2026.05.15
Бусад заалтын өөрчлөлтбайнгын хороо дэмжсэнөөрчлөн найруулахдэмжигдсэн 71–13
Төслийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээ, Олон улсын гэрээний тухай хууль,” гэснийг хасаж, мөн хэсгийн “Монголын улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль,” гэсний дараа “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль,” гэж нэмэх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
10:22МАН 41/5 (22 өгөөгүй)АН 24/7 (11 өгөөгүй)ХҮН 2/0 (6 өгөөгүй)ИЗНН 3/1ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 74–10
Төслийн 19, 20, 21 дүгээр зүйлийг нэгтгэн 19 дүгээр зүйл болгож доор дурдсанаар өөрчлөн найруулах: “19 дүгээр зүйл.Цусны донорын үйлсийг сурталчлах, урамшуулах, дэмжлэг үзүүлэх 19.1.Цусны донорын эгнээг өргөжүүлэх, донорын хөдөлгөөнийг сурталчлах үйл ажиллагааг Монголын улаан загалмай нийгэмлэг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулна. 19.2.Энэ хуулийн 19.1-д заасан байгууллага нь цусны донорыг элсүүлэх, сургалт, сурталчилгаа явуулахад цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагад дэмжлэг үзүүлнэ. 19.3.Цусны донорын эгнээг өргөжүүлэх, донорын хөдөлгөөнийг сурталчлах үйл ажиллагаанд сайн дурын ажилтан, иргэн оролцож болно. 19.4.Цусны байнгын донорт цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн тооноос хамаарч цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагаас баталсан журмын дагуу энэ хуулийн 10.2.10-т заасан тэмдгийг олгоно
10:25МАН 43/3 (22 өгөөгүй)АН 25/6 (11 өгөөгүй)ХҮН 2/0 (6 өгөөгүй)ИЗНН 3/1ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 69–17
Төслийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн “тээвэрлэх үйл ажиллагааг” гэсний дараа “Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.2, 15.1.7, 15.1.12-т заасан” гэж нэмж, мөн зүйлийн 22.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “22.2.Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.7, 15.1.12-т заасан эрүүл мэндийн байгууллага нь цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, боловсруулах зориулалтаар тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслийг ашиглан энэ хуулийн 22.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлж болно.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
10:27МАН 40/7 (21 өгөөгүй)АН 23/9 (10 өгөөгүй)ХҮН 2/0 (6 өгөөгүй)ИЗНН 3/1ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 70–16
Төслийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулж, мөн зүйлийн 25.4 дэх хэсгийн “сан төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээгээр цусны төв, цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэгч эрүүл мэндийн байгууллагуудтай” гэснийг “эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн системтэй” гэж өөрчилж, мөн зүйлийн 25.5 дахь хэсгийг хасах: “25.3.Энэ хуулийн 25.2-т заасан мэдээллийн сангийн үйл ажиллагаа нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцсэн байна.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
10:28МАН 40/7 (21 өгөөгүй)АН 24/8 (10 өгөөгүй)ХҮН 2/0 (6 өгөөгүй)ИЗНН 3/1ҮЭ 1/0 (3 өгөөгүй)