Улсын Их Хурал · Төсөл, асуудал

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд

Санал хураалт
25
2026-06-25 – 2026-06-25
Дэмжигдсэн
25
100%
Гишүүний санал
0
0 санаачлагч
Байнгын хороо дэмжээгүй
0
зарчмын зөрүүтэй санал
02 · ЦАГАЛБАР

Бүх санал хураалт

Санал хураалт бүрийн томьёолол parliament.mn-д нийтэлсэн хэлбэрээр (урт бол таслав). Төрөл, санал гаргагч, байнгын хорооны байр суурийг томьёоллоос автоматаар ялгав. Цаг — гишүүдийн санал өгсөн дундаж цаг (Улаанбаатар).

2026.06.25
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 72–27
Төслийн нэрийн “бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах” гэснийг “засаглалын” гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хяналт, ил тод байдал, засаглалыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэхтэй” гэснийг “засаглалыг сайжруулах, хяналтыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангахтай” гэж тус тус өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:38МАН 44/10 (14 өгөөгүй)АН 17/15 (10 өгөөгүй)ХҮН 6/0 (2 өгөөгүй)ИЗНН 3/1ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 73–26
Төслийн 2 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 2.1 дэх хэсгийн “бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах” гэснийг “засаглалын” гэж тус тус өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:38МАН 45/9 (14 өгөөгүй)АН 17/15 (10 өгөөгүй)ХҮН 6/0 (2 өгөөгүй)ИЗНН 3/1ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 73–26
Дээрх 1, 2 дахь санал дэмжигдсэнтэй холбогдуулан энэ хууль болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийн “бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах” гэснийг “засаглалын” гэж тухай бүрд өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:38МАН 44/10 (14 өгөөгүй)АН 18/14 (10 өгөөгүй)ХҮН 6/0 (2 өгөөгүй)ИЗНН 3/1ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтнэмэхдэмжигдсэн 69–30
Төслийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай “Тайлбар” хэсэгт нэмэх: “Тайлбар:- Энэ хуульд заасан “үр ашигтай байх” гэж арилжааны зорилго бүхий төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьд оруулсан капиталын өгөөжийг капиталын жигнэсэн дундаж өртгөөс өндөр түвшинд байхаар үйл ажиллагаа явуулж, компанийн урт хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлэхийг ойлгоно. Нийтийн үйлчилгээний төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьд нийтийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, тасралтгүй, боломжит бага зардлаар үзүүлэхийг ойлгоно. Тайлбар:- Энэ хуульд заасан “зах зээлд шударга өрсөлдөх, аливаа хэлбэрээр давуу эрх эдлэхгүй байх” гэж хуульд зааснаас бусад тохиолдолд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхгүй, төрийн болон орон нутгийн өмчийг зах зээлийн үнэ, нөхцөлөөс доогуур ашиглахгүй, зөвшөөрөл, эрх олгох болон төрийн худалдан авах ажиллагаанд давуу эрх эдлэхгүй, дампуурал, төлбөрийн чадваргүйдлийн ний
17:39МАН 44/10 (14 өгөөгүй)АН 16/16 (10 өгөөгүй)ХҮН 5/1 (2 өгөөгүй)ИЗНН 2/2ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 69–30
Төслийн 6 дугаар зүйлийн гарчгийн гарчгийн “, хэлбэр” гэснийг хасаж, 6.1,2, 6.2,2 дахь хэсгийн “34-өөс” гэснийг “гуравны нэгээс” гэж тус тус өөрчилж, 6.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “6.3.Төрийн болон орон нутгийн өмчит компанийг үйл ажиллагааны зорилго, чиг үүргээс нь хамааруулан арилжааны, эсхүл нийтийн үйлчилгээ гэж ангилах бөгөөд энэ талаар тухайн компанийн дүрэмд тусгана.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:40МАН 45/9 (14 өгөөгүй)АН 15/17 (10 өгөөгүй)ХҮН 5/1 (2 өгөөгүй)ИЗНН 2/2ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 68–31
Төслийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “8.1.Төрийн өмчит компанийг дараах үндэслэлээр үүсгэн байгуулж болно. 8.1.1.хувийн хэвшил дангаараа гүйцэтгэх боломжгүй, санхүүгийн үр ашиггүй нөхцөл нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэх; 8.1.2.үндэсний эдийн засгийн ашиг сонирхлыг хангах зорилгоор төрийн нийтийн өмчид хамаарах байгалийн баялгийг ашиглах; 8.1.3.зүй ёсны монопол үйл ажиллагаа эрхлэх; 8.1.4.үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой батлан хамгаалах, хил хамгаалах, харилцаа холбоо, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг дэмжих, холбогдох аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх; 8.1.5.хуульд тусгайлан заасан бол.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:41МАН 44/10 (14 өгөөгүй)АН 15/17 (10 өгөөгүй)ХҮН 5/1 (2 өгөөгүй)ИЗНН 2/2ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 72–27
Төслийн 16 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “16 дугаар зүйл.Ногдол ашгийн бодлого 16.1.Төрийн болон орон нутгийн өмчит компанид Компанийн тухай хуулийн 46, 47 дугаар зүйлд заасан ногдол ашгийн бодлоготой байх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ батална. 16.2.Ногдол ашгийн бодлогод тухайн компанийн үйл ажиллагааны зорилго, хөрөнгө оруулалтын бүтэц, мөнгөн урсгалын онцлогоос хамааруулан дараах хэлбэрийн аль нэг, эсхүл хосолсон хэлбэрийг тусгана: 16.2.1.аудитлагдсан санхүүгийн тайланд туссан татвар төлсний дараах цэвэр ашгийн тодорхой хувиар; 16.2.2.жил бүр хөрөнгө оруулагчид тогтвортой хуваарилахаар урьдчилан тогтоосон ногдол ашгийн зорилтот хэмжээ болон түүнд тооцох өсөлтийн хувиар; 16.2.3.аудитлагдсан санхүүгийн тайланд туссан хувь нийлүүлсэн хөрөнгө, чөлөөт мөнгөн урсгал, хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмн
17:45МАН 47/7 (14 өгөөгүй)АН 17/15 (10 өгөөгүй)ХҮН 5/1 (2 өгөөгүй)ИЗНН 1/3ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтнэмэхдэмжигдсэн 69–30
Төслийн 23 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 23.4 дэх хэсэг нэмэх: “23.4.Төлөөлөн удирдах зөвлөлгүй төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьд түүний бүрэн эрхийг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч хэрэгжүүлнэ.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:45МАН 46/8 (14 өгөөгүй)АН 14/18 (10 өгөөгүй)ХҮН 5/1 (2 өгөөгүй)ИЗНН 2/2ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 70–29
Төслийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтын “авлигын,” гэсний дараа “нийтийн албаны ашиг сонирхлын,” гэж нэмж, 24.1.2 дахь заалтын “тухайн салбарт 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд” гэснийг “төрийн өмчит компанийн хувьд удирдах албан тушаалд таваас доошгүй, орон нутгийн өмчит компанийн хувьд удирдах албан тушаалд хоёроос доошгүй жил” гэж, “хууль” гэснийг “эрх зүй” гэж өөрчилж, 24.1.6.а. заалтын “өөрөө” гэснийг “дангаараа” гэж өөрчилж, “дангаараа болон” гэснийг хасах;” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:46МАН 48/6 (14 өгөөгүй)АН 13/19 (10 өгөөгүй)ХҮН 5/1 (2 өгөөгүй)ИЗНН 2/2ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 71–28
Төслийн 24 дүгээр зүйлийн 24.4, 24.5, 24.6 дахь хэсгийг доор дурдсанаар тус тус өөрчлөн найруулах: “24.4.Арилжааны зорилго бүхий төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлүүлэх зөвлөл нь сондгой тооны таваас ес хүртэлх гишүүнтэй байна. 24.5.Энэ хуулийн 24.4-т заасан төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний төрийн болон орон нутгийн төлөөллийн нэг гишүүн нь хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээс санал болгож, томилогдсон этгээд байна. 24.6.Энэ хуулийн 24.4-т заасан төлөөлөн удирдах зөвлөл нь 5 гишүүнтэй бол хоёроос, 7 гишүүнтэй бол гурваас, 9 гишүүнтэй бол дөрвөөс доошгүй нь хараат бус гишүүн байна. Хараат бус гишүүнийг Компанийн тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулна.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:47МАН 46/8 (14 өгөөгүй)АН 16/16 (10 өгөөгүй)ХҮН 5/1 (2 өгөөгүй)ИЗНН 2/2ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 70–29
Төслийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “нийтийн зориулалттай дэд бүтэц,” гэснийг хасаж, “таваас илүүгүй сондгой тооны” гэснийг “таван” гэж, “хоёр хүртэлх гишүүн нь төрийн захиргааны албан хаагч, хоёроос доошгүй нь мэргэжлийн хараат бус гишүүн байж болно” гэснийг “хоёроос доошгүй нь хараат бус гишүүн байна” гэж тус тус өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:47МАН 47/7 (14 өгөөгүй)АН 16/16 (10 өгөөгүй)ХҮН 4/2 (2 өгөөгүй)ИЗНН 1/3ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 67–32
Төслийн 24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсэгт доор дурдсанаар өөрчлөн найруулах: “24.8.Энэ хуулийн 24.5-д зааснаас бусад төрийн болон орон нутгийн төлөөллийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох бөгөөд төрийн захиргааны албан хаагч нэрээ дэвшүүлж, сонгон шалгаруулалтад оролцож болно.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:48МАН 45/9 (14 өгөөгүй)АН 14/18 (10 өгөөгүй)ХҮН 5/1 (2 өгөөгүй)ИЗНН 1/3ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 71–28
Төслийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт доор дурдсан өөрчлөн найруулах: “29.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний санал өгөх, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч доор дурдсанаас бусад тохиолдолд оролцож, удирдамж, чиглэл өгөхийг хориглоно: 29.6.1.ногдол ашгийн бодлого батлах, хэрэгжүүлэх; 29.6.2.төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогыг хэрэгжүүлэх.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:48МАН 46/8 (14 өгөөгүй)АН 17/15 (10 өгөөгүй)ХҮН 5/1 (2 өгөөгүй)ИЗНН 1/3ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтнэмэхдэмжигдсэн 70–29
Дээрх 13 дахь санал дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн 29 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 29.7, 29.8, 29.9 дэх хэсэг нэмэх: “29.7.Төрийн болон орон нутгийн өмчийн төлөөлөл нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ компани ашиг сонирхол, хуульд заасан үүрэг, хариуцлагыг тэргүүн ээлжид баримтлах бөгөөд энэ хуулийн 29.6-д заасан удирдамж, чиглэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн баримтлах эсэхийг бие даан шийдвэрлэнэ. 29.8.Төрийн болон орон нутгийн өмчийн төлөөлөл нь энэ хуулийн 29.6-д заасан удирдамж, чиглэлийг баримталсан, эсхүл баримтлаагүй нь түүнийг Компанийн тухай хууль болон бусад хуульд заасан үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. 29.9.Энэ хуулийн 29.6-д заасан удирдамж, чиглэлийг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч бүртгэж хадгална.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:49МАН 45/9 (14 өгөөгүй)АН 17/15 (10 өгөөгүй)ХҮН 5/1 (2 өгөөгүй)ИЗНН 1/3ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 70–29
Төслийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.1.2 дахь заалтын “3” гэснийг “2” гэж, 36.1.3 дахь заалтын “өргөдөл” гэснийг “хүсэлт” гэж, 36.1.13 дахь заалтын “3 жил дараалан хангалтгүй” гэснийг “2 жил дараалан өөрчлөлттэй” гэж тус тус өөрчилж, 36.1.4 дэх заалтын “ноцтой” гэсний өмнө “эсхүл” гэж нэмж, 36.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “36.5.Энэ хуулийн 36.1.1-д заасан тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчит нийтийн үйлчилгээний компани, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод төрийн эзэмшлийн хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэгч болон төслийн санхүүжилттэй компанид хамаарахгүй.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:50МАН 46/8 (14 өгөөгүй)АН 16/16 (10 өгөөгүй)ХҮН 5/1 (2 өгөөгүй)ИЗНН 1/3ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 69–30
Төслийн 37 дугаар зүйлийн 37.4, 37.5, 37.6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “37.4.Төрийн болон орон нутгийн өмчийн компани жил бүрийн санхүүгийн тайлангаа баталгаажуулах, хараат бус мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргуулах зорилгоор санхүүгийн тайлангийн аудит хийлгэнэ. 37.5.Төрийн аудитын байгууллага тайлант жилийн улсын хөгжлийн бодлого, тухайн жилийн санхүүгийн төлөв байдал, урьдчилсан судалгаа, эрсдэлийн үнэлгээг хийж, өмнөх оны гүйцэтгэсэн аудитын дүн, хүний нөөц, төсөв, санхүү бусад хүчин зүйлд үндэслэн санхүүгийн тайлангийн аудит хийх төрийн болон орон нутгийн өмчийн компанийг сонгон гүйцэтгэнэ. 37.6.Төрийн аудитын байгууллагаас энэ хуулийн 37.5-д зааснаас бусад төрийн болон орон нутгийн өмч компанийн санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээдэд тавигдах тусгай шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:51МАН 47/7 (14 өгөөгүй)АН 14/18 (10 өгөөгүй)ХҮН 5/1 (2 өгөөгүй)ИЗНН 1/3ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтнэмэхдэмжигдсэн 71–28
Дээрх 16 дахь заалт дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн 37 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 37.7, 37.8 дахь хэсэг нэмэх: “37.7.Энэ хуулийн 37.6-д заасан хөндлөнгийн аудит хийх хуулийн этгээдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээс төлөөлөн удирдах зөвлөл сонгон шалгаруулна. 37.8.Энэ хуулийн 37.1-д заасан өмчлөлийн бодлогод нийцүүлэн тухайн жилд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын хуулийн этгээдээр санхүүгийн аудит хийлгэх төрийн өмчит компанийн жагсаалт болон аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:51МАН 46/8 (14 өгөөгүй)АН 16/16 (10 өгөөгүй)ХҮН 5/1 (2 өгөөгүй)ИЗНН 2/2ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 65–34
Төслийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсгийг хасаж, 41.4 дэх хэсгийн “03 дугаар сарын 01-ний” гэснийг “04 дүгээр сарын 15-ны өдөр” гэж өөрчлөх гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:52МАН 42/12 (14 өгөөгүй)АН 15/17 (10 өгөөгүй)ХҮН 5/1 (2 өгөөгүй)ИЗНН 1/3ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтдугаар өөрчлөхдэмжигдсэн 70–29
Төслийн 44 дүгээр зүйлийн дугаарыг 43 болгож, доор дурдсанаар өөрчлөн найруулах: “43 дугаар зүйл.Энгийн хувьцаа нэмж гаргах, арилжих 43.1.Төрийн болон орон нутгийн өмчит компани нь энэ хууль, Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн энгийн хувьцаа нэмж гаргаж, дараах хэлбэрээр үнэт цаасны зах зээлд санал болгож хөрөнгө оруулалт татаж болно: 43.1.1.хуульд заасны дагуу нийтэд санал болгох, эсхүл хаалттай хүрээнд санал болгох; 43.1.2.хуульд заасны дагуу үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад давхар бүртгүүлэн санал болгох; 43.1.3.хуульд заасан бусад хэлбэрээр дотоодын болон гадаадын үнэт цаасны зах зээлд санал болгох. 43.2.Энэ хуулийн 43.1-д заасан шийдвэрийг төрийн өмчийн компанийн хувьд Засгийн газар, орон нутгийн өмчит компанийн хувьд тухайн шатын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргана. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой ко
17:56МАН 44/10 (14 өгөөгүй)АН 18/14 (10 өгөөгүй)ХҮН 5/1 (2 өгөөгүй)ИЗНН 1/3ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтнэмэхдэмжигдсэн 70–29
Төслийн 51 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 51.3, 51.4, 51.5 дахь хэсэг нэмэх: “51.3.Орон нутгийн өмчит хуулийн этгээдийг энэ хуулийн 8.3-т заасан үндэслэлд нийцүүлэн нийцүүлэх арга хэмжээг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулна. 51.4.Энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг 2028 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 51.5.Энэ хуулийн хүчин төгөлдөр болохоос өмнө үүсгэн байгуулагдсан уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчит компанид энэ хуулийн 8.3-т заасан зөвшөөрөл хамаарахгүй.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:57МАН 44/10 (14 өгөөгүй)АН 18/14 (10 өгөөгүй)ХҮН 5/1 (2 өгөөгүй)ИЗНН 1/3ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 68–31
Төслийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “10.3.Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн дүрэмд Компанийн тухай хуулийн 16.2-т зааснаас гадна компанийн үйл ажиллагаа, зорилго, хүрэх үр дүн, хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн талаарх мэдээлэл, нийтийн үйлчилгээний үүргийн бодлогыг тодорхой тусгана.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:58МАН 42/12 (14 өгөөгүй)АН 18/14 (10 өгөөгүй)ХҮН 5/1 (2 өгөөгүй)ИЗНН 1/3ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтхасахдэмжигдсэн 65–34
Төслийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсгийг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:58МАН 43/11 (14 өгөөгүй)АН 16/16 (10 өгөөгүй)ХҮН 4/2 (2 өгөөгүй)ИЗНН 0/4ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтхасахдэмжигдсэн 64–35
Төслийн 15 дугаар зүйлийн 15.5, 15.6 дахь хэсгийг хасах гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:58МАН 41/13 (14 өгөөгүй)АН 15/17 (10 өгөөгүй)ХҮН 5/1 (2 өгөөгүй)ИЗНН 1/3ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 65–34
Төслийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “32.4.Компанийн гүйцэтгэх удирдлагын хуульд заасан шаардлагыг хангасан хараат бус, мэргэжлийн багаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:59МАН 44/10 (14 өгөөгүй)АН 13/19 (10 өгөөгүй)ХҮН 5/1 (2 өгөөгүй)ИЗНН 1/3ҮЭ 2/1 (1 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 67–32
Төслийн 37 дугаар зүйлийн 37.4, 37.5, 37.6 дахь хэсгийг өөрчлөн найруулах санал дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед дэмжигдсэн Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах саналыг хүчингүй болгох гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
17:59МАН 44/10 (14 өгөөгүй)АН 16/16 (10 өгөөгүй)ХҮН 4/2 (2 өгөөгүй)ИЗНН 1/3ҮЭ 2/1 (1 өгөөгүй)