Улсын Их Хурал · Төсөл, асуудал

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Санал хураалт
4
2026-05-15 – 2026-05-15
Дэмжигдсэн
4
100%
Гишүүний санал
0
0 санаачлагч
Байнгын хороо дэмжээгүй
0
зарчмын зөрүүтэй санал
02 · ЦАГАЛБАР

Бүх санал хураалт

Санал хураалт бүрийн томьёолол parliament.mn-д нийтэлсэн хэлбэрээр (урт бол таслав). Төрөл, санал гаргагч, байнгын хорооны байр суурийг томьёоллоос автоматаар ялгав. Цаг — гишүүдийн санал өгсөн дундаж цаг (Улаанбаатар).

2026.05.15
Бусад заалтын өөрчлөлтбайнгын хороо дэмжсэнөөрчлөн найруулахдэмжигдсэн 63–23
Төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “7.6.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ерөнхий шинжээч, шинжээчийн эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгох бөгөөд дараах шаардлагыг хангасан байна: 7.6.1.ерөнхий шинжээч нь байгаль орчны чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын туршлагатай байх; 7.6.2.шинжээч нь байгаль орчны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын туршлагатай байна.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
10:32МАН 40/7 (21 өгөөгүй)АН 19/13 (10 өгөөгүй)ХҮН 1/1 (6 өгөөгүй)ИЗНН 2/2ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 65–22
Төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу 7 дугаар зүйлийн 7.13 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “7.13.Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны ерөнхий үнэлгээнд санал авах хүсэлтийг төслийн товч танилцуулга, газрын эрхтэй холбоотой баримт бичгийн хамт тухайн сум, дүүргийн Засаг даргад гаргана.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
10:32МАН 40/8 (20 өгөөгүй)АН 21/11 (10 өгөөгүй)ХҮН 1/1 (6 өгөөгүй)ИЗНН 2/2ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 63–24
Төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “10.5.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулж, санал авах бөгөөд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад хүсэлт илгээснээс хойш 30 хоногийн дотор уг асуудлаар хурал хуралдсан тохиолдолд тайланг танилцуулж, санал авах ажлыг зохион байгуулна.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
10:34МАН 38/10 (20 өгөөгүй)АН 21/11 (10 өгөөгүй)ХҮН 1/1 (6 өгөөгүй)ИЗНН 2/2ҮЭ 1/0 (3 өгөөгүй)
Бусад заалтын өөрчлөлтөөрчлөн найруулахдэмжигдсэн 65–22
Төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “10.4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан шаардлага, энэ хуулийн 10.5-д заасан танилцуулгаас гарсан саналыг тусгасан байдал, нарийвчилсан үнэлгээний тайланд үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээч, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
10:36МАН 38/10 (20 өгөөгүй)АН 23/9 (10 өгөөгүй)ХҮН 1/1 (6 өгөөгүй)ИЗНН 2/2ҮЭ 1/0 (3 өгөөгүй)