Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо “МОНГОЛЫН ӨДРҮҮД – БИШКЕК 2026” үзэсгэлэн худалдаа, бизнес форум үргэлжилж байна.
“Дорнод Мах Маркет” компани Хонконгруу энэ онд 80тонн мах экспортлоно. @dornodmah-market-4971
Чехийн AID B2B хөтөлбөр 2027-д 11-р сарын 10 хүртэл өргөдөл хүлээж авна.
Онтрэ компани Оюутолгойд тусгай зөвшөөрлөө шилжүүлж, Монголын татварын албанд ₮24.3 тэрбум шилжүүлсэн байна. @ontrerezorsis-4435 @oyuutolgoi-7457
CAREC-ийн 25 жилийн хамтын ажиллагааны дараагийн үеийг бизнес, хөрөнгө оруулалтаар тодорхойлох Бизнес форум Улаанбаатар хотноо эхэллээ.
Жетро буюу Японы худалдааг дэмжих байгууллагын Улаанбаатар дахь оффисыг нээгдэнэ.
CAREC-ийн 25 жилийн арга хэмжээний үеэр Төв Азийн бүс нутгийн чухал ашигт малтмалын өртгийн сүлжээг хөгжүүлэх санамж бичиг байгуулагдлаа.
Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банк “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн 100 сая ам долларын зээлийн гэрээг үзэглэлээ.
Япон улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Японы Ерөнхий сайд Санаэ Такаичитай албан ёсны хэлэлцээ хийнэ.
Монгол Улс 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр CAREC-ийг ахалж байгаа бөгөөд 25 жилийн ойн хүрээнд 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо өндөр түвшний цуврал арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
“Монголын төмөр зам” ТӨХК болон Их Британийн “Crossrail International” компани хооронд Монгол Улсын төмөр замын дэд бүтцийн салбарт хамтран ажиллах чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. @mongolin-tumur-zam-4203
AI Academy Asia Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассемблаас Digital Pioneer шагналын 2 байранд шалгарч, шагнал хүртлээ.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Их Британийн Элчин сайд Эдвин Самуэлтэй уулзах үеэр Их Британийн тал UK Export Finance (UKEF)-ийн дэмжлэгийг Монголын уул уурхай, эрчим хүч, тээврийн төслүүдэд чиглүүлэх боломжийг судлахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.
Зэсийн үнэ өчигдөр богино хугацаанд $14,887/тн орчим хүрч, сүүлийн рекорд түвшний ойролцоо хэвээр байна.
Ханбогд кашимер АНУ дахь дөрөв дэх салбар дэлгүүрээ нээлээ. @hanbogdkashimer-5916