УулзалтЭдийн засгийн төлөв, бизнесийн төлөвлөгөө, ирээдүйн боломжийг нэг дор хэлэлцэнэ Үнэт Санхүүгийн Нэгдэл нь Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Business Outlook 2027” арга хэмжээг анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь 2027 оны эдийн засаг, бизнесийн орчны төлөв, голлох чиг хандлага, эрсдэл болон боломжуудыг олон өнцгөөс авч үзэж, бизнесийн тэсвэртэй байдал, өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд чиглэнэ. Тус арга хэмжээ нь бизнесийн удирдлагууд, хөрөнгө оруулагчид, салбарын мэргэжилтнүүд болон шийдвэр гаргагчдыг нэг дор цуглуулж, ирэх оны эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлэх, болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох, стратегийн тэргүүлэх чиглэлээ оновчтой тодорхойлоход дэмжлэг үзүүлэх мэдээлэл, мэдлэг солилцох талбар болох юм. Арга хэмжээнд дараах илтгэгчид оролцоно: -Судлаач Г.Туяагэрэл -Үнэт Секьюритис ҮЦК, Үнэт Инновэйшнс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Мөрөн -Үнэт Ассет Менежмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхжаргал Панел хэлэлцүүлэгт бизнесийн удирдагчид, салбарын мэргэжилтнүүд болон судлаачид оролцоно. Арга хэмжээний мэдээлэл Огноо: 2026/10/14 Байршил: МҮХАҮТ Цаг: 08:30–14:00 Зохион байгуулагчид: Үнэт Санхүүгийн Нэгдэл, МҮХАҮТ
Эх сурвалж руу очих →