ХэлэлцүүлэгБайгууллагын өсөлт, бүтээмж, ажиллах хүчний хэрэгцээ болон технологийн хурдацтай өөрчлөлтүүд нь хүний нөөцийн салбарыг шинэ түвшинд гарч ажиллахыг шаардаж байна. Монголын байгууллагууд хүний нөөцийн стратеги, хүн капиталын систем болон үйл ажиллагааны загвараа өөрсдийн хөгжлийн онцлогт тохируулан шинэчлэх шаардлагатай болсон энэ цаг үед салбарын хамгийн том цугларалт болох “HR DAY 2026 / RE:DESIGN” үндэсний хэмжээний арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр The Corporate Hotel & Convention Centre болон МҮХАҮТ-ын Их танхимд нэгэн дор болох гэж байна.