ХэлэлцүүлэгCAREC нь бүс нутгийн 11 улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, төрийн байгууллагууд болон хөгжлийн түншүүдийг нэгтгэн, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжил, эрчим хүчний харилцан холболт болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны платформ юм. “Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж - Дэд бүтцийн шилжилтийг эрчимжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдах тус форум нь 2026 оны 9-р сарын 30 - 10-р сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Shangri-La зочид буудалд зохион байгуулагдана. Тус форум нь CAREC-ийн 25 дугаар Сайд нарын бага хуралтай зэрэгцэн зохион байгуулагдаж, CAREC-ийн бүс нутаг болон түүнээс гаднах бизнесийн салбарын тэргүүлэгчид, төрийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, бизнесийн холбоод, хөгжлийн түншүүд нэг дор чуулна. Үндсэн салбарууд: • Эрчим хүч ба харилцаа холбоо • Ухаалаг тээвэр ба логистик • Чухал ашигт малтмал Оролцогчид дараах боломжуудыг авах болно: • Бүс нутгийн хөрөнгө оруулалтын боломж, төслийн саналуудтай танилцах • Өндөр түвшний шийдвэр гаргагчид, хөрөнгө оруулагчид болон хөгжлийн түншүүдтэй холбогдох • Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны бодлого болон Merit Point Criteria-ийн талаар мэдээлэл авах • B2B болон B2G уулзалт, бизнесийн хөтөлбөрт оролцох • CAREC-ийн бүс нутагт стратегийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх Огноо: 2026 оны 9-р сарын 30 - 10-р сарын 1 өдрүүдэд Байршил: Shangri-La Hotel, Ulaanbaatar Бүртгэлийн эцсийн хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 15 Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийн эцсийн хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 31