БусадБарилга, орон сууцны салбарын энэ намрын онцлох арга хэмжээ болох “ONE EXPO-2026” барилга, орон сууцны үзэсгэлэн 2026 оны есдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана. Тус үзэсгэлэн нь орон сууц худалдан авахаар төлөвлөж буй иргэдийг барилгын салбарын тэргүүлэх компаниудтай шууд холбож, орон сууцны төсөл, үнэ, нөхцөл болон санхүүжилтийн боломжийн талаар нэг дороос мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх зорилготой юм. “ONE EXPO-2026”-д оролцсоноор иргэд орон сууц худалдан авахтай холбоотой банк, даатгал болон санхүүгийн үйлчилгээг нэг дороос авах, мөн ипотекийн зээлийн хүсэлт гаргах боломжтой. Зохион байгуулагчдын мэдээлснээр, шаардлага хангасан иргэдэд ипотекийн зээлийн үйлчилгээг шуурхай авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.